Дэлхий дахинд
G7: Кременчугийн худалдааны төвд өгсөн цохилт цэргийн гэмт хэрэг
Украины Харьковын орон сууцны хороолол руу оросууд даваа гарагт пуужингийн цохилт өгснөөр дөрвөн хүн амь үрэгдлээ хэмээн орон нутгийн засаг захиргаанаас мэдээлсэн байна. Өөр бас Полтав мужийн Кременчуг хотын тухайн үед хэдэн мянган хүн үйлчлүүлж байсан “Амстар” худалдааны төвөөд пуужин харвасны улмаас 13 хүн амь үрэгдэж 59 хүн шархдан 40 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ цохилтыг Европын түүхэнд тохиож байгаагүй террорист халдлага гэж нэрлэжээ.
Их-7”-ийн орнуудын удирдагчид энгийн ард иргэд рүү өгсөн энэ цохилт нь цэргийн гэмт хэрэг хэмээн хамтарсан мэдэгдэл гаргасандаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон бүхий л буруутан этгээд энэ бүхний төлөө хариуцлага хүлээх ёстой гэсэн байна.
“Бид цаашид Украинд санхүүгийн болон хүмүүнлэг, цэргийн ямар тусламж хэрэгтэй байна, түүнийг үргэлжлүүлэн үзүүлэх болно. Оросын зүгээс Украины эсрэг энэ харгис, утга учиргүй дайнаа зогсоохгүй байгаа тохиолдолд хэзээ ч тайвшрахгүй” гэж энэ мэдэгдэлд дурджээ.
Оросуудын Лисичанскт өгсөн пуужингийн цохилтын улмаас хамгийн багаар бодоход энгийн найман хүн амь үрэгдэж 21 хүн шархадсан гэж Луганк мужийн тэргүүн Сергей Гайдай мэдээлсэн байна.
Даваа гарагт Харьков муж руу оросуудын буудахад дөрвөн хүн амь үрэгдэж 19 хүн шархадлаа, эд бүгд энгийн иргэд байсан гэж Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олег Синешубов мэдээллээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм10 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр10 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр10 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа