Улс төр
Дотоодын зах зээлийг хангах зорилгоор “Монгол ган цогцолбор-I” төслийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах зорилт тавьсан. Энэ хүрээнд эх орны төмрийн хүдрээр эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангах зорилгоор “Монгол ган цогцолбор-I” төслийг хэрэгжүүлэн, жилд 350 мянган тонн ган цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ төмрийн үйлдвэрийн цогцолборыг байгуулахаар болсон.
Уг төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлт-Монгол ган” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар Сайд, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК болон салбар мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцсон юм.
Тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн салбар бол улс орны эдийн засгийн хөгжлийн гол суурь хөдөлгөгч хүч нь бөгөөд уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хараат бус, аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын хувьд хөгжлийн тэргүүлэх чиглэл юм. Иймд Засгийн газраас тавьсан зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдсэний нэг илрэл нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр хэрэгжиж буй “Монгол ган цогцолбор-I” төсөл юм.
Тус цогцолборыг байгуулснаар эх орны төмрийн хүдрээс ган цувимал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээний 50-аас дээш хувийг хангах бөгөөд энэ бол барилгын салбарын үндсэн материалын үнийг тогтворжуулах, гадаад валютын урсгалыг Монголдоо хадгалж үлдэх зэрэг эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Мөн хүнд үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжих гарцыг нээж, эхний ээлжинд 1900 орчим ажлын байрыг бий болгосноор хэрэглэгч бус “үйлдвэрлэгч орон” болоход нэн чухал үүрэгтэй. Засгийн газраас цаашид аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хязгаарлагч эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдэх, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана” гэсэн юм.
Аж үйлдвэрийн салбарын хөгжилд түүхэн ач холбогдолтой төмрийн боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийн хүрээнд:
- Аргалжийн үйлдвэр /644 мян.тн/
- Хорголжийн үйлдвэр /400 мян.тн/
- Коксын үйлдвэр /200 мян.тн/
- Домен зуухны үйлдвэр /400 мян.тн/
- Гангийн үйлдвэр зэрэг олон талт бүтээн байгуулалт өрнөх юм.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа