Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Р.Вүүд: Цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баримтлан ажиллана

Нийтэлсэн

-

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа.

– Дэлхий даяар ковид-19 цар тахал, экспортын саатал, геополитикийн хурцадмал байдлаас үүдэн амаргүй цаг хугацааг даван туулж байна. Та олон улсад 30 гаруй жил ажилласан туршлагатай хүний хувьд нөхцөл байдлын талаар бодлоо хуваалцаач?

Сайн байна уу? Танд болон миний ярилцлагыг уншин суугаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Ковид-19 цар тахал дэлхийг маш их өөрчилж байна. Таны хэлсэнчлэн эрүүл мэнд, амь нас, боловсрол, эдийн засаг, экспорт импорт, геополитик гээд том жижиг олон асуудлуудтай дэлхий нүүр тулсан. Гэхдээ ямар ч бэрхшээлийн цаана жижигхэн ч болтугай давуу тал байдаг. Би энэ талаас нь харж ярилцъя гэж бодож байна.

  • Дэлхийн эрүүл мэндийн салбар үсрэнгүй хөгжлөө гэж харж байна. Хамгийн багадаа 5 жил судалгаа, туршилт хийгддэг вакциныг нэг жил гаруйн хугацаанд л бүтээлээ шүү дээ. Үүнээс өөр турших хугацаа байхгүй, яаралтай байсан хэдий ч энэ бол амжилт мөн. Мэдээж илүү сайжруулах хэрэгтэйг үгүйсгэхгүй.
  • Дэлхийн улс орнууд экспорт импорт, геополитик, хүн ам гээд бүх зүйлээрээ хоорондоо ямар их нягт холбоотойгоо дор дороо маш сайн ойлгож байна. Нэг улсын хил хаагдахад л нөгөө улсын экспортын орлого унаж, импортын нийлүүлэлт зогсдог. Үр дүнд нь аж үйлдвэрлэл, бараа материал тасалдаж тухайн өрхийн орлогоос эхлээд улсын эдийн засаг хүртэл хямарсан. Дэлхийн 200 орчим улс орны 7 тэрбум гаруй иргэд бид нэг л гэр бүл шүү дээ.
  • Хүн төрөлхтөн бид хөгжихийн хэрээр байгаль дэлхийгээ сүйтгэх болсон. Гэхдээ үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт хүн төрөлхтөн байгаль дэлхийн өмнө ямар хүчин мөхөс, сул дорой вэ гэдгээ мэдэрч байна. Ганцхан цар тахлаар дэлхийн хэдэн сая хүн жам бусаар хорвоог орхив?. ХҮН гэх манай төрөл анх үүсэхдээ ногоон дэлхийд л ирсэн шүү дээ. Тиймээс эх дэлхийгээ ногоон чигээр нь байлгахын төлөө, хайрлаж хамгаалахын төлөө хүн бүр, байгууллага бүр ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй.
  • Мөн хамгийн гол том өөрчлөлт бол яахын аргагүй цахим шилжилт. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цахим шилжилт эрчимтэй явагдах болсон. Нэгэнт эхэлсэн байсан энэ шилжилтийг ковид-19 цар тахал илүү хурдасгаж, эрчимжүүллээ. Хамгийн энгийн жишээ дурдахад, Монголд сүүлийн 2 жилийн хугацаанд бараа материалаа цахим орчинд байршуулж борлуулаагүй наймаа эрхлэгч байхгүй дээ /инээв/.

– Тэгвэл Худалдаа хөгжлийн банк цар тахлын хүнд ямар менежментээр, хэрхэн ажиллаж байна вэ?

Худалдаа Хөгжлийн Банкны хувьд цар тахлын үед харилцагчдынхаа бизнесийн нөхцөл байдалд тохируулан, уян хатан арга хэмжээнүүдийг авч хамтдаа хичээн ажилласан. Түүнчлэн эдийн засаг, зах зээлд үзүүлж буй цар тахлын нөлөөллийг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд МУ-ын төр засгаас болон төв банкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, харилцагчдаа дэмжиж ажиллаж байна. Жишээ нь, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 76 тэрбум төгрөгийн “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийг ноос ноолуур, газар тариалан, мах, гурил, арьс ширний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг харилцагчдад олгосон юм. Гэх мэтчилэн цаашид ч МУ-н Засгийн газраас хэрэгжүүлж буй цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгох “Шинэ сэргэлтийн бодлого”-г баримтлан ажиллана.

Мөн харилцагч иргэд болон байгууллагууддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү хялбар хүргэхийн тулд цахим шилжилт эрчимтэй хийж эхэлсэн. Ингэснээр цар тахлын хөл хорионы үед нэн шаардлагатай шийдвэрлэх асуудал, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ цахимаар хүргэж чадсан. Гэхдээ зөвхөн цар тахлаас болж ингэсэн юм биш. Эхэлсэн байсан цахим шилжилтээ илүү хурдасгаж, илүү сайжруулсан. Цаашид ч банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахим банкаар шийддэг болохын төлөө ажиллана. Бас нэгэн жишээ дурдахад, 2021 оны ХХБ-ны байгууллагын зах зээлийн 29.1 тэрбум төгрөгийн зээлийг харилцагч өөрөө TDB Online үйлчилгээг ашиглан авсан байна. Харилцагчийн цагийг хэмнэж, өөрөө өөртөө үйлчлэх боломжийг цахим банк л олгож байна шүү дээ.

– Та сая ХХБ цаашид банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар шийддэг болно гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?

ХХБ стратегийн хувьд Олон Улсын банк, Дижитал банк, Харилцагч төвтэй банк болох гэсэн үндсэн 3 зорилт тавин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл банк санхүүгийн салбар өөрөө цахим шилжилтийг маш сайн амжилттай хийхгүй бол харилцагчдаасаа хоцорно. Цаг үе өөрчлөгдөж байна, дэлхий өөрчлөгдөж байна. Намайг таван настай байхад ямар ухаалаг төхөөрөмж байлаа гээд боддоо та. Гэтэл одоо 5 настай хүүхэд бидний үеэс илүү ухаалаг төхөөрөмжүүдийг чадварлаг ашигладаг болсон байна. Тэд бидний ирээдүй. Ингэхээр цахим суваг, ухаалаг төхөөрөмжгүй банкны үйлчилгээ төсөөлөгдөхгүй байгаа биз дээ. Мэдээж нэг өдөр л аяга хөмрөхтэй адил бүгдийг шийдэж чадахгүй. Алхам алхмаар урагшилж, сайжруулсаар л байх болно. 2021 онд ХХБ-ны хэмжээнд нийт гүйлгээний 96.7% нь цахим сувгаар хийгдсэн байна. Энэ тоо цаашид зөвхөн гүйлгээ гэдгээр хязгаарлагдахгүй. Банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамруулахын төлөө ажиллана. Ингэж л бид ДИЖИТАЛ БАНК болох юм.

зураг

– Хувь хүний мэдээлэл, аюулгүй байдлын талаар сүүлийн үед нэлээд нухацтай яригдаж байна. Тэр дундаа банкны салбарт харилцагчийн мэдээлэл маш чухалд тооцогддог байх. Худалдаа хөгжлийн банк цахим банкны аюулгүй байдлын хүрээнд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

Мэдээлэл, аюулгүй байдлын хүрээнд бид олон улсын стандартын дагуу ажилладаг. Миний хувьд хамгийн анх 1995 онд цахим банкны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд гар бие оролцож явсан. Үүнээс хойш олон улсын хэмжээнд долоон банканд цахим банкны үйлчилгээ нэвтрүүлэхэд баг хамт олноо удирдан чиглүүлжээ. Энэ ч утгаараа мэдээлэл, аюулгүй байдлын эрсдэл үүсгэхгүйгээр цахим банкны үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх туршлагатай гэж хэлж болно. ХХБ-ны мэдээллийн систем маань өөрөө 24 цагийн хяналттай. Та манай банкны харилцагч, хэрэглэгч байлаа гэхэд таны мэдээлэл өөр нэг газар тарахгүй. Мөн гүйлгээ бүрийг нарийн хянадаг учир хэвийн бус гүйлгээ хийгдсэн тохиолдолд заавал нягталж судалдаг. Хяналтын үйл явцыг маш ухаалаг хиймэл оюун хийдэг зэрэг олон дэвшилтэт технологийг ашиглаж байна. Гэвч бид санаа амрахгүйгээр илүү хөгжүүлж, илүү аюулгүй, эрсдэлгүй байлгах талаар ажилласаар л байх болно. Ингэхдээ илүү инновацлаг, дэвшилтэт технологийг ашиглан хэрэгжүүлнэ дээ.

Би МУ-д ирээд, хүмүүсийн гар утас хэрэглэж буй байдал, цахим банкны өндөр хэрэглээг хараад маш их гайхсан. Ингэж төсөөлөөгүй байсан хэрэг л дээ. Олон улсын хэмжээний түвшинд, бараг хүн болгон ашиглаж, хэрэглэж чаддаг юм байна. МУ-ын хүн ам нэлээн залуу байгаатай ч холбоотой байх. Бидэнд асар их нөөц боломж байна. Нөгөө талаад мэдээллийн аюулгүй байдлыг улс даяараа анхаарах ёстой. Энэ он гарснаас хойш 5523 залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65% нь цахим орчинд үйлдэгдсэн гэсэн. Тиймээс хувь хүмүүс ч өөрсдөө анхаарч, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

– ХХБ-ны стратегийн 3 том зорилгын тухай та дурдлаа. ОУ банк болох стратегийнхаа тухай хуваалцаач. Олон нийтийн дунд ХХБ-г ОУ-ын гэдгээр ер нь илүү мэддэг шүү дээ?

Тийм ээ, Энэ бол хэн ч маргахгүй үнэн. ХХБ нь 2007 оноос хойш олон улсын зах зээлд нийт 1.14 тэрбум ам.доллартой тэнцэхүйц таван удаагийн бондыг амжилттай арилжаалж, харилцагчдадаа хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулах болон худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн Монгол Улсын гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 40 орчим хувийг дангаар гүйцэтгэж байна. Энэ хүрээндээ олон улсын нэр хүнд бүхий 300 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай корреспондент банкны харилцаа тогтоон хамтран ажиллаж 16 төрлийн валютаар дэлхийн аль ч улс руу гадаад гуйвуулга хийх үйлчилгээ үзүүлдэг. Дайны энэ үед ч гадаад гуйвуулгын ямар ч гацалдалгүй үйлчилгээг ХХБ хийж байна.

Түүнчлэн олон улсад буюу Токиод төлөөлөгчийн газартайгаар салбартаа тэргүүлж ажиллаж байна. Энэ тоог цаашид нэмнэ. Австрали, Вьетнамын банкнууд зөвхөн дотоодын зах зээлээс гадна олон улсын зах зээл дээр ч ажилладаг. Бид ч чадна гэдэгт итгэлтэй байна.

Даяарчлагдсан энэ дэлхийд зөвхөн дотооддоо бизнес хийнэ гэдэг ойлголт алга болсон. Хэн хэзээ ч, хаана ч хүрч бизнес хийх боломжтой. Гагцхүү багахан дэмжлэг хэрэгтэй. ХХБ өөрөө олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн ОУ банк байснаараа харилцагчдынхаа ар тал, дэмжих дэмжлэг, түлхэх хүч нь болж чаддаг. Та бүхэн уншсан байж магадгүй. Гэхдээ би Эм Пи Ай Консалтанс ХХК-ийн Ерөнхий захирал Д.Гансүхийн ярьсныг жишээ болгож давтмаар байна.

“…2015 онд Монгол улсад Японы засгийн газрын тусламжтай шинэ нисэх онгоцны буудал байгуулах ажил эхэлсэн. Үүнтэй холбоотой “Нисэх буудлын түлшний хангамжийн систем”-г бий болгох, хэрэгжүүлэх төслийн тендер Монголд анх удаа зарлагдсан. Тендерт оролцсон компаниуд дунд Монгол ганцхан компани байсан нь Эм Пи Ай Консалтанс юм. Тендерийн шаардлагын дагуу хэдий тэд шалгарсан ч, санхүүжилт авахгүйгээр ажлаа эхлэх ёстой байсан. Ингээд ХХБ-д хүсэлт тавьж, хоёр төрлийн баталгаа гаргуулсан байгаа юм. Нэг нь тендерийн урьдчилсан төлбөрийн баталгаа, нөгөө нь гэрээний гүйцэтгэлийн баталгаа. Нийт дүнгээрээ 250 сая гаруй иен буюу зургаан тэрбум гаруй төгрөгийн баталгаа юм. Ийнхүү Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлын түлш хангамжийн системийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байдаг…”

Одоо МУ ямар гоё нисэх буудалтай болсон байна тийм ээ. Ийм л том төслийн ОУ-д хүлээн зөвшөөрөгдөх баталгааг ХХБ хийж чаддаг.

зураг

– ОУ-ын банк гэх ойлголттой хамт Ногоон банк гэдэг үг заавал хамт явдаг. Худалдаа хөгжлийн банк Ногоон банк болох зорилт тодорхойлсон. Энэ хүрээнд “Climate 30+ Ногоон сэргэлтийн хөтөлбөр” санаачлан эхлүүлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт, үр өгөөжийн талаар ярихгүй юу? 

Маш зөв асуулт тавилаа. ХХБ нь Олон улсын банк болох стратегийн зорилгын хүрээнд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн Монгол дахь үндэсний итгэмжлэгдсэн байгууллага болсон. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, Ногоон банк болох гэсэн зорилтуудыг тодорхойлж, эдгээрийн биелэлтийг хангахад чиглэсэн “Climate 30+ Ногоон сэргэлтийн хөтөлбөр”-ийг санаачлан эхлүүлээд байгаа. Ногоон зах зээлийн хувьд бид зөвхөн Монголд гэлтгүй олон улсад эдийн засгийг дэмжих, санхүүжилтийг дэмжихэд маш их боломж, потенциал байгаа гэж хардаг. Монголын нийт банкны зах зээл дээр 20 тэрбум ам.долларын зээл гаргаснаас 20.5 хувь нь ногоон эх үүсвэр, ногоон зээл байсан.

Бид Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB) болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк (IBEC)-аас тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд ам.долларын санхүүжилтээр хамтран ажилладаг. ХХБ зөвхөн 2021 онд л гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 1.29 их наяд төгрөгийн зээл олгоод байна. Зөвхөн Байгууллагын сегментийн харилцагчдад л гэхэд Тогтвортой ус хаягдлын хэрэглээ, Эрчим хүчний хэмнэлт, Бохирдлоос сэргийлэх бууруулах чиглэлийн хүрээнд нийт 29.3 тэрбум төгрөгийн ногоон зээлийг олгосон. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, 6.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Түүнчлэн Бизнесийн ногоон зээл бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь нэг жилд 38.3 сая кг СО2 (нүүрсхүчлийн хий) хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад багагүй түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.

Мөн Монголбанк, Олон улсын санхүүгийн корпорац, Монголын тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн холбооноос хамтран гүйцэтгэдэг ТоС-ийн хэрэгжилтийн үнэлгээнд “A” үнэлгээ авч 2021 оны Онцлох ТоС банк, 2022 оны Тогтвортой санхүүжилтийн Манлайлагч байгууллагаар шалгарсан амжилттай.

– Ногоон бизнес, ногоон бүтээгдэхүүн, ногоон хэрэглээ зэргийг дэмжих бүх төрлийн НОГООН ЗЭЭЛүүд хүү шимтгэл багатай, нөхцөл сайтай байдаг. Тэгвэл бусад зээлүүдийн хувьд? Банкнууд их ашиг олохын тулд зээлийн хүүг өндөрт хадгалдаг гэсэн шүүмжлэл их гардаг.

Ногоон бизнесийн зээлийн хувьд хүү маш бага. Иргэдэд зориулсан ногоон зээлүүд ч бусдаасаа давуу талтай. Ийм байх нь ч зөв.

Бусад зээлийн тухайд ярихад, Нэгдүгээрт арилжааны банкны зээлийн хүү төв банкны бодлогын хүүгээс хамаарч тогтдог. Хэн дуртай банк нь нэмээд эсвэл буулгаад байдаг ойлголт биш. Төв банк гэхээр тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамаарна аа гэсэн үг. Хоёрдугаарт зээлийн хүү нь зээлийн эх үүсвэртэй уялддаг. Зээлийн эх үүсвэр нь харилцагчийн харилцах, хадгаламж зэргээс бүрддэг. Гэхдээ бид зээлээ илүү олон эх үүсвэртэй байлгахын тулд олон улсын байгууллагаас, олон улсын зах зээл дээрх бондоос гэх мэтээр өргөжүүлэн ажилладаг.

2021 оны МУ-ын банкны системийн нийт байгууллагын зээлийн үлдэгдлийн 3.24 их наяд төгрөг нь ХХБ-нд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл нийт зээлийн багцаар зах зээлийн 46.4% -г эзэлж байгаа юм. Яагаад зах зээлийн 50 шүргэх хувь нь манай зээлээр бизнесээ тогтворжуулж, өргөжүүлдэг гэж бодож байна?. Бизнесийн зээлийн хүү бага, хугацаа урт, уян хатан нөхцөлтэй, хамтран ажиллахад таатай байдаг учраас шүү дээ.

Тэгвэл зээлийн хүү яаж бага байж чадаж байна вэ?. Дотоод гадаадын эх үүсвэр хангалттай, найдвартай, баталгаатай байж чадаж байгаа юм. Энэ бүхэн яг л утсан хэлхээ шиг хоорондоо нягт холбоотой.

Бид цаашид зөвхөн корпорэйт зах зээл гэхгүй иргэдийн зах зээлд ч энэ боломжуудыг бий болгоно. Үүнтэй холбоотой шат дараалсан төслийн ажил ч эхлээд явж байна.

– Хоёулаа иргэдийн зах зээлийн тухай ярьж эхэлснийх үргэлжлүүлье. Иргэд ХХБ-г корпорэйт зах зээл рүү л үйл ажиллагаа явуулдаг гэж боддог. Таны ярианаас стратегийн хүрээнд бодлого өөрчлөгдөж байна гэж ойлголоо. Зөв үү?

Маш зөв. Гэхдээ байгууллагын зах зээлийн манлайлагч байр суурь хэвээр байна. Өнөөдрийн том байгууллага 10, 20 жилийн өмнө жижиг дунд л байсан шүү дээ. Тэгэхээр өнөөг хүртэл явсан замаа үргэлжлүүлж одоогийн жижиг дунд бизнес эрхлэгчдээ дараагийн супер том байгууллага болтол нь бид дэмжинэ.

Харин өөр нэг салаа зам нь бид Харилцагч төвтэй банк болох стратеги зорилгынхоо хүрээнд иргэдийн зах зээл рүү хүчтэй довтолж орно. Үүний эхлэл нь Бритто карт. Иргэд банкийг юугаар төсөөлдөг вэ? гэхээр хамгийн түрүүнд карт л байдаг. ХХБ -ны 2021 онд нэвтрүүлсэн Бритто олон улсын  карт нь зүгээр ч нэг карт биш. Дэлхийд алдартай Бразил зураач Ромеро Бритто-н бүтээлийг оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа картын загварт буулгаснаараа онцлог. Мөн Ромеро Бритто зураачийн бүтээдэг Happy Art гэх урлагийн төрөл нь хүнд баяр баясал, аз жаргал, эрч хүч мэдрүүлдэг шидтэй. Цаашлаад нийгмийн сэтгэл зүйг ч гэрэлтүүлж чадна гэсэн үг.

Мөн иргэдийн хуримтлалтай болох дадлыг урамшуулж, дэмжих зорилготой Хуримтлалтай Монгол аян сүүлийн 2 жил үргэлжилж байна. Аяны хугацаанд сар бүр харилцагчид маань урамшууллын эзэн болж байна. Тухайн улсын иргэдийн хэдэн хувь нь хадгаламжтай байгаагаар тус орны иргэдийн санхүүгийн боловсролын түвшнийг ч тодорхойлдог. Нэг сайхан мэдээ дуулгахад МУ-ын Үндэсний их баяр наадмын өмнө ХХБ-ны нэг харилцагч тогтмол хуримтлуулж чаддагийнхаа үр шимээр нэг өрөө байрны эзэн болох гэж байна. Баяр наадмынхаа өмнө байртай болоод гоё биш байна гэж үү? /инээв/ гэх мэтчилэн олон ажил араасаа ундарна аа. Түрүүн хэлсэнчлэн бид харилцагч төвтэй банк зорилгынхоо хүрээнд төсөл хэрэгжүүлээд эхэлсэн. Дэлхийн том 100 гаруй банк ашигладаг “Teminos” систем гэж бий. Энэ төсөл нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хүрээнд банк дэд бүтцээ сайжруулна. Би өөрөө төслөө удирдан чиглүүлж ажиллах юм.

– Нийслэлд инфляцын түвшин өнгөрсөн сард өмнөх сартай харьцуулахад 1.4 хувиар нэмэгдэж, 16.2 хувьтай гарлаа. Танай банкны үйл ажиллагаанд инфляцын дарамт мэдрэгдэж байна уу? Ер нь хямралын үед эрсдэлийн ямар менежменттэй ажиллах вэ?

Инфляцын хүндрэлийн асуудал зөвхөн Монгол Улсад биш, АНУ, Австрали, Финланд, Европын орнууд гээд олон улсад яригдаж байна. 1980-аад оны үед ч инфляц нэлээн өндөр байсан. Ямар ч хүнд нөхцөлийг бид даваад л гардаг. Энэ удаад ч чадна гэдэгт итгэлтэй байна. Монголчууд харин ч илүү тэвчээртэй, хатуужилтай санагдсан шүү.

Банкны хэмжээнд хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах, зээлээ хянах зэрэг тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Бид бизнесийн харилцагч, иргэн, жижиг дундын харилцагч нартаа санхүүгийн зөвлөгөө өгч, тодорхой хэмжээнд туслаад ажиллаж байна. Иргэдийн хувьд зардал төсвөө илүү хянах, гэр бүлийн хөрөнгөө яаж илүү үнэ цэнтэй байлгах вэ гэдэг талаар ажиллах ёстой. Монгол Улсад дотоодоос бус, импорттой холбоотой, гадаад хүчин зүйлээс хамаарсан инфляц байна. Монгол, Австрали улс газар доорх баялгаараа адилхан. Австралийн хувьд литиум, зэс, хий гэх мэтээрээ баялаг тул Европт нийлүүлээд инфляцаа тодорхой хэмжээнд тогтоон барьж чадаж байна. Тиймээс азтай. МУ-д ч бас энэ боломж бий шүү дээ.

– Монголын банкнуудын ашиг, өгөөжийн түвшин олон улсынхаас бага гэж эдийн засагчид ярьдаг. Энэ талаар таны дүгнэлт ямар байна вэ?

Маш сайн асуулт байна шүү. Тантай уулзахаас өмнө би хүмүүстэй энэ сэдвээр яг ярилцаж байлаа. Та маш оновчтой, зөв ажиглаж харсан байна. Хөгжиж буй улс орнуудтай харьцуулбал ашгийн хувьд ойролцоо. Харин хөгжингүй улсуудын банкны хувьд активын өгөөж, өөрийн өгөөж нь илүү өндөр байдаг.

Монголд өрсөлдөөн ихтэй. Хүн ам багатай улс хэр нь маш олон банктай. Мөн банк бус санхүүгийн байгууллага ч олон. Давуу тал нь нэлээн эрүүл өрсөлдөөнтэй гэж би дүгнэсэн. Банк зүгээр л хүүгийн ашиг олоод, гараа дэлгээд суудаг байгууллага биш. Зээлийн хүү нь харилцах, хадгаламжийн хүүтэй уялдаатай. Бид харилцагчдадаа хадгаламжийн хүүгийнх нь өгөөжийг төлнө. Хамгийн том зардал нь энэ. Хоёрдугаарт, чанаргүй зээл орж ирнэ. Ялангуяа Монгол Улсад энэ асуудал бусад улс орон тэр дундаа Австралитай харьцуулахад маш өндөр. Хүмүүс банкны зээлийн бүтээгдэхүүнээ зөв сонгож авах ёстой. Мөн зээлийн хүүгийн дарамтад өртөх эрсдэлээ маш сайн тооцоолох хэрэгтэй байна.

зураг

– МУ-ын нөлөө бүхий ТОП-5 банк нээлттэй хувьцаат компани болж, хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулахаар ажиллаж байна. Худалдаа хөгжлийн банкны хувьд энэ ажил ямар шатандаа явна вэ? Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд хүсэлтээ өгсөн үү?

Банкнууд зургаадугаар сарын 30-нд IPO гаргаад, нээлттэй болох ёстой байсан. Гэвч УИХ-аас тухайн хугацааг сунгасан. Нэг хугацаанд бүх банк тодорхой эх үүсвэр татаад, IPO гаргаад, хөрөнгө татахад амжилтгүй болох магадлал өндөр гэж үзсэн. Хугацаа сунгаснаар бүх банк IPO-оо амжилттай гаргах боломжтой. Хувьцаа эзэмшигч нарт ч илүү үнэ цэн, үр дүн авчирна гэж үзсэн.

Манай банкны хувьд IPO гаргахад бэлэн, бэлтгэл ажил бүрэн хангагдсан байсан. Гэхдээ хугацаа сунгасан нь ухаалаг алхам гэж үзэж байна. Яагаад гэвэл, Монголын дотоодын үнэт цаасны зах зээл ч тэр, олон улсын үнэт цаасны зах зээл ч тэр нэлээн тогтворгүй байна. Тиймээс тодорхой хугацаанд тогтворжсоны дараа IPO гаргах нь зүйтэй. Австралийн бүх банк IPO хийгээд, нээлттэй компани болсон. Австрали “Рио Тинто”, “BHB” гэх мэтчилэн маш олон уул уурхайн том компанитай. Гэсэн хэдий ч үнэт цаасны зах зээлийн 20 хувийг нь банк эзэлдэг. Энэ нь эрүүл үзэгдэл. Банк илүү тогтвортой үйл ажиллагаа явуулж, өндөр өгөөжтэй байдаг учраас хүмүүс хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг гэсэн үг. Мөн тэтгэврийн сангаар дамжуулан үнэгүй IPO авах ч боломжтой. Бид ямартай ч эхлээд IPO-оо гаргаад, нээлттэй компани болоодохъё. Дараа нь харин үргэлжлүүлээд олон улсын сайн жишгүүдийг нэвтрүүлээд явна гэдэгт итгэлтэй байна.

– Монголын банкны салбарт үйл ажиллагаа явуулахад хэр их хүндрэл бэрхшээл тулгардаг вэ? Хууль, эрх зүйн орчин хангалттай гэж үздэг үү?

Би Монгол Улсад ирээд яг хоёр сар болж байна. Тийм учраас хууль эрх зүйн орчны талаар мэргэжлийн хэмжээнд хэлж чадахгүй ч Австрали, Сингапур зэрэг бусад улсуудтай харьцуулбал харилцагчаа хамгаалсан, мөнгө угаах, терроризмыг дэмжих санхүүжилттэй тэмцэхтэй холбоотой, эрсдэлийн үүдийг хаасан гэх мэт бүх хууль эрх зүйн зохицуулалт байна. Илүү нээлттэй, инновацлаг байгаа нь ч ажиглагдсан. Энэ бол давуу тал. Зөвхөн банк гэлтгүй, банк бусууд, финтекүүд бүгд л маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна.

Гэхдээ банк хооронд эх үүсвэрээ зээлэх, зээлдүүлэх зах зээл хөгжөөгүй байна. Уг нь хууль, дүрэм журмын зохицуулалт бол байдаг юм байна лээ. Гэхдээ ашиглалт нь бага санагдсан. Мэдээж банк хоорондын итгэлцэл, итгэлцэл үүсэхэд юу нөлөөлөх үү гээд олон зүйл яригдах байх. Яг өнөөдөр биш ч гэсэн ирээдүйд хөгжөөд явах боломжтой гэж харж байна.

– Монгол Улсын банкны салбарт дэлхийд танигдсан нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын компаниар санхүүгийн тайлангаа үнэлүүлдэг жишиг тогтоод олон жил болж байна. Худалдаа хөгжлийн банкны хувьд хөндлөнгийн аудитын ямар компаниар санхүүгийн тайлангаа үнэлүүлж байна вэ?

Бид олон улсын “Big 4” буюу хамгийн том дөрвөн аудитын компанийн нэг “Ernst & Young (EY)-ээр санхүүгийн тайлангаа үнэлүүлдэг. Олон улсад нэр хүндтэй компанийн үнэлсэн санхүүгийн тайланд харилцагчид 100% итгэж, санаа амар байж болно. Худалдаа, хөгжлийн банкны 2021 оны жилийн тайлан вэбсайтад байршсан. Уншигч та бүхэн манай албан ёсны вэбсайт руу хандаж, тайлантай танилцаарай.

– Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Би ч бас Бритто картаа үргэлж ашигладаг танай харилцагч. Үйлчлүүлдэг банкныхаа Ерөнхийлөгчтэй уулзах таатай байлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. Дараагийн ярилцлагаа ирэх арван сард товловол ямар вэ? Та гурван сарын дараа Монголын талаар илүү их мэддэг болсон байх болов уу?

Манай банкны харилцагч байгаад маш их баяртай байна. Танд ч бас амжилт хүсье. Дараагийн удаад дуртайяа ярилцах болно. Маш их баярлалаа. Удахгүй Монгол түмний хүсэн хүлээдэг Үндэсний Их Баяр наадам болох гэж байна. Эрийн гурван наадам үзэхийг би ч тэсэн ядан хүлээж байна. Та бүхэн сайхан наадаарай.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр8 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр8 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим