Улс төр
Б.Баясгаланбаатар: Ажлаасаа аз жаргалыг мэдрэхийг хүсдэг
Хугацаат цэргийн албаа хаангаа цахимаар их, дээд сургуулиа дүүргэж Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд багтах, зэрэг олон боломж байдгийг хугацаат албаны зарим дайчин өөрсдийн хичээл, зүтгэлээрээ бусад нөхөддөө үлгэрлэн харуулсаар байна. Тухайлбал Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлах байлдагч Б.Билгүүн цахимаар суралцан дээд сургуулиа дүүргэж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч Т.Гандбадраа БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан баяртай үйл явдлыг залгуулан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэд түрүүч Б.Баясгаланбаатар өөрийн хүссэн сургуульдаа цахимаар шалгалт өгч тэнцсэн байна.
БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн танк эсэргүүцэх салааны тоотын захирагч, дэд түрүүч Б.Баясгаланбаатарыг энэ удаагийн өдрийн хүнээрээ онцоллоо.
Түүнийг Баттулгын Баясгаланбаатар гэдэг, 2002 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Хугацаат цэргийн албанд Дорнод аймгийн Хэрлэн сумаас 2021 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн гэнэ. Тэрбээр цэргийн алба хааж байх хугацаандаа их сургуульд элссэн талаараа ийн ярьжээ. “Цэрэгт ирсэн хойноо яагаад элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн гэхээр миний мөрөөдөл мөрдөн байцаагч болох юм. Тиймдээ ч 2020 онд ангийнхантайгаа хамт шалгалтаа өгөөд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцах хүсэлтэй байсан ч оноо маань хараахан хүрээгүй. Уг нь өөр гурван дээд сургуулийн урилга надад байсан л даа. Гэхдээ би энэ насандаа ажлаасаа аз жаргалыг мэдрэхийн тулд хүссэн мэргэжлээрээ л суралцах хүсэлтэй байсан учраас арга буюу өнжсөн. Энэ хугацаанд барилга дээр ажиллах, машин угаах гээд олон л ажил хийсэн.
Тэгээд 2021 оны хавар дахиад шалгалт өгсөн ч бас л тэнцээгүй учраас найз нартайгаа ярилцаж байгаад хугацаат цэргийн албаа хамтдаа хаахаар шийдсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сард ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүүд “Би Дотоод хэргийн их сургуульд элсэхийн тулд элсэлтийн ерөнхий шалгалтаа дахин өгмөөр байна. Цэргийн сургалт бэлтгэлийнхээ хажуугаар хичээлээ бэлтгэж болох уу” гэхэд ихэд уриалгахан зөвшөөрсөн. Тэр цагаас хойш нийгэм, математик, монгол хэл, англи хэл гэсэн дөрвөн хичээлээ бие даан бэлтгэж, шалгалт өгсөн. Дотоодын хэргийн их сургуульдаа ч цахимаар бүртгүүлсэн. Харин “Та тэнцлээ” гэсэн мессеж ахын утсанд ирээд бөөн баяр боллоо. Манай эмээ, ах хоёр ангийн удирдлагуудад “Манай хүүхдийг сурах бололцоогоор хангасан Зэвсэгт хүчнийхэнд баярлалаа” гээд ирж талархал илэрхийлсэн.
Одоо би эрүүл мэндийн үзлэг, спорт ур чадварын шалгалтаа сайн өгчихвөл хүссэн мэргэжлээрээ суралцах боломж нээгдлээ гэсэн үг”.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр5 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа