Улс төр
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны эхний хагас жилийн тайлангийн хурал өнөөдөр /2022.07.08/ болов. Оны эхний хагас жилд зам, тээврийн салбарт хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад хүлээж авч, зарим бүтээн байгуулалтын төслийг эхлүүллээ.
Хурлын эхэнд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд хагас жилийн тайланг танилцуулав. УИХ-ын чуулганы хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж, эцэслэн батлуулсан. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замыг ашиглалтад оруулснаар 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож, Чингис хот-Дадал чиглэлийн 50 км авто замыг ашиглалтад орууллаа. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж туршилтын тээврээ явуулж, Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслөө эхлүүлэв. Түүнчлэн Дотоодын агаарын тээвэрлэгчдийн 2022 оны агаарын нагивацийн үйлчилгээний хураамжаас бүрэн чөлөөлж, 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлсэн. Авто машины сонирхол татахуйц улсын дугаарын дуудлага худалдааг цахимаар зохион байгуулж, 2022 оны эхний хагас жилд 5.1 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна.
Бодлого, төлөвлөлтийн чиглэлээр Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд 39 төсөл, арга хэмжээ тусган батлуулсан. Тээврийн ерөнхий хуулийг Засгийн газарт өргөн барьсан мөн бүсийн хөгжлийн хүрээнд зам, тээврийн салбарт дунд хугацаанд хэрэгжих зорилтод арга хэмжээг мөн тусгажээ.
БНСУ-ын Котра буюу гадаад худалдааны агентлагтай хамтран Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулах төслийг хэрэгжүүлж, дунд шатны тайланг хүлээн аваад байна. Мэдээлэл, технологийн чиглэлээр иргэний гомдол өргөдөл, шагнал, тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжууллаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Цагаан номыг 1000 ширхэг хэвлүүлж, олон нийтэд хүргүүлж, БШУЯ-тай хамтран 6-14 насны сурагчдыг сургалтад хамруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран монгол бичгийн 27 удаагийн сургалт, зөв бичих найруулга зүйн болон албан бичиг боловсруулах сургалтад албан хаагчдаа хамруулсан байна.
Гадаад харилцааны чиглэлээр олон улсын 8 айлчлалын хүрээнд зам, тээврийн салбарын чиглэлээр тусгах саналыг бэлтгэн, хэлэлцүүлсэн. Монгол-Беларусь, Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулан, хэлэлцээрүүдийг эцэслэн тохирч, хамтран ажиллах таван удаагийн санамж, бичиг байгуулсан.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт зам, тээврийн салбарт хамгийн өндөр хувьтай байна. Энэ бол та бүхний хүчин чармайлт, хичээл зүтгэлийн үр дүн юм.. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих хөтөлбөрүүдээс Баян-Уул-Ульхан, Чойбалсан-Хавиргын боомт чиглэлийн авто зам, зарим орон нутгийн нисэх буудлыг 4C, 4D ангилал болгох концессийн асуудал үлдээд байна. Энэ онд манай салбарт томоохон бүтээн байгуулалтууд өрнөлөө. Төмөр замын салбарт 2019 онд эхэлсэн гурван төсөл, хөтөлбөрөө ирэх намар хүлээн авч бүрэн ашиглалтад оруулна. Иргэний нисэхийн салбарт ч нислэгийн тоо, чиглэл нэмэгдүүлсэн, ачаа, тээврийн эргэлт сайжирсан байна. Буянт-Ухаа Олон Улсын нисэх онгоцны буудлыг Засгийн газраас нөөц нисэх буудал гэж зарласан ч бэлэн байдлыг хангуулан ажиллаж байгаа. Авто тээвэр, авто замын салбарт ч мөн адил бодлого, хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ. Цаашид та бүхний хийж байгаа, төлөвлөсөн бүхий л ажилд чин сэтгэлийн амжилт хүсэж, хичээнгүйлэн ажиллахыг хүсье. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн мэнд хүргэе. Сайхан надаарай” гэв.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд албан хаагчид тогтмол хувь хүний хөгжил, цаг ашиглалтдаа анхаарч, ёс зүйг эрхэмлэхийг уриалав. Мөн яамнаас зохион байгуулж буй сургалт, хөтөлбөрт тогтмол, идэвхтэй хамрагдаж, зам, тээврийн салбар цаашлаад улс орны хөгжлийн бодлогыг харж, санаачилгатай ажиллах ёстой гэдгийг хэллээ.
Хурлын төгсгөлд яамны нэр бүхий албан хаагчдыг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүндэт тэмдэг, Хүндэт төмөр замчин, тэргүүний ажилтан, хүндэт жуух бичгээр шагнав.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент23 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа