Улс төр
ОХУ-ын “Роснефть” компанитай шатахууны үнэ хямдруулах хэлцэл хийж байна
УУХҮЯ-наас шатахууны нийтүүлэлт, үнэ, хангамжийн талаар мэдээлэл хийлээ. УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Манай улсын нефть бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компани АИ-92 автобензиний үнийг өнгөрсөн 4-6 дугаар сард 24.3-30 хувийн хөнгөлөлт үзүүлж ирсэн. Энэ сард хийсэн хэлцлийн дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3 хувиар хөнгөлөн нийлүүлж эхэлсэн. Харин Роснефть компанитай хэлцэл хийх явцад дизелийн түлшний үнийг бууруулах талаар санал тавьсан. ОХУ дотоодын хэрэглээгээ хамгаалах зорилгоор тус улсад борлуулж буй ААН-үүддээ тодорхой хэмжээний урамшуулал (татаас) олгож байна. Иймд дизелийн түлшний үнийг бууруулах юм уу хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Манай улсын дизель түлшний нийт импортын 70 хувийг уул уурхай, зам, барилгын томоохон компаниуд хэрэглэдэг. Харин АИ-92 автобензийн үндсэн хэрэглэгчид нь иргэд байдаг тул дизелийн түлшний үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд төдийлөн их дүнгээр нөлөөлөх үндэслэл байхгүй” хэмээн мэдээлэв.
Дашрамд дурдхад оны эхэнд дизель түлшний зах зээлийн үнэ тонн нь 705 ам.доллар байсан бол 1295 ам.доллар болж, 83.7 хувиар өсжээ. Харин манай дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнэ нэг литр нь 2840 төгрөгөөс 4030 төгрөг болж 41.9 хувиар өсөөд байгаа нь зах зээл дээрх ханшаас хоёр дахин бага үнийн дүн гэж байгаа юм.
Мөн Засгийн газар, салбарын яамнаас газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээг танилцуулав. Үүнд:
-Энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-ын чуулганаар Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт болон хомсдол зэргээс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан,
-Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны 160 дугаар тогтоолоор шатахуун импортлогч ААН-үүдийн худалдан авах АИ-92 бензинийн урьдчилгаа төлбөрт шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын өрийн баталгаа гаргуулан Монголбанкны хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон,
-УУХҮЯ Роснефть компанитай энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд хэлцэл хийсний дүнд АИ-92 автобензинийг 4-6 дугаар сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр нэг тонныг 840 ам.долларын үнээр худалдан авахаар тохиролцсон,
Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 12 болон 28, зургадугаар сарын 7, долдугаар сарын 4-ны өдрүүдэд УУХҮЯ-наас Роснефть компанид албан захидал таван удаа илгээгээд байгаа аж.
О.Батнайрамдал: АИ-92 шатахууны үнийг он дуустал 2390 төгрөгт барих боломжтой болсон
Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өглөө.
-ОХУ-тай хийсэн шатахууны хэлэлцээр ямар шатанд явж байна вэ?
-Засгийн газар ОХУ-ын Роснефть компанитай таван сарын турш хэлэлцээр хийж байна. Хэлэлцээрийн үр дүнд 04, 05, 06 дугаар сард 120 мянган тонн АИ-92 шатахууныг тухайн үеийн зах зээлийн үнээс 25-30 хувиар хямдруулж авсан. Нийтдээ 110 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хийж чадсан. Өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн хэлэлцээр үргэлжилж байна. Ингээд энэ оныг дуустал АИ-92 шатахууны үнийг 2390 төгрөгт барих боломжтой болсон. Сүүлийн 30 жилд хийгдээгүй том гэрээг бид амжилттай хийсэн.
-Дизель түлшний үнэд ямар асуудал яригдсан бол?
-Дизель түлшний хувьд таван хувийн хөнгөлөлт авахаар болсон. Энэ жилийн дуустал сар бүрийн гэрээний үнийн дүнгээс дээрх хувиар хямдрах юм.
-Шатахууны нөөц ямар байгаа вэ?
-Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 34, АИ-95 шатахууны 41, дизель түлш 28 хоног, АИ-80 шатахууны 48 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц ердийн түвшинд байгаа. Тасалдал үүсгэхгүйн тулд нөөц бүрдүүлэлтэд анхаарч байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Цар тахлын асуудал газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тойрч өнгөрөөгүй. Энэтхэгээс ирэх ачаа Тяньжиний боомтод гацах асуудал үүссэн. Энэ үйлдвэр ашиглалтад ороход дотоодын хэрэглээнийхээ 55-60 хувийг хангах юм. Газрын тосны бүтээгдэхүүний гадаадын хамаарлыг багасгах, үнийг урт хугацаанд тогтвортой барих боломж нээгдэнэ.
С.Магнайсүрэн: Төсөл хэрэгжүүлэгчид барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг ирэх сарын 1-нээс өмнө тооцуулах боломжтой
Барилга хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгуудын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор шалгалт хийж буй билээ. Энэ шалгалтын хугацаа ирэх сарын 01-нд дуусч байгаатай холбогдуулан өчигдөр /2022.07.20/ мэдээлэл хийв.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:
-УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийг баталсан. Үүнтэй холбоотой Засгийн газарт хоёр чиглэлээр үүрэг өгсөн тогтоол батлагдсан. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой үнийн индексийг батлах. Хоёрдугаарт, өмнө нь батлагдсан төсөл арга хэмжээний төсвийн өөрчлөлтийг оруулж ирэх үүрэг өгсөн. Чиглэлийн дагуу долдугаар сарын 1-нд тайланг танилцуулах байсан. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн 1122 төсөл хэрэгжүүлэх жагсаалт гарсан. Үүнээс 800 гаруй төслийг магадлах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Манай яам Сангийн яамтай хамтарч хоёр ч удаа Засгийн газарт танилцуулсан.
Ингээд нийт 533 төсөл магадлагдаж, барилгын материалын үнийн өсөлтийг харгалзаж 2023 оны төсөвт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай болохыг мэдэгдсэн байгаа. Засгийн газар дэмжиж төсвийн байнгын хороонд танилцуулах үүрэг өгсөн. Олон талаас нь авч үзсэний эцэст үлдсэн 317 төсөл хөтөлбөрийг мөн хамруулах боломж гарсан. Иймд барилгын материалын үнийн өсөлтийг тооцоолоогүй байгууллага, аж ахуй нэгжүүд тооцуулах боломжтой. Тиймээс ирэх сарын 1-нээс өмнө төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд үүссэн зөрүүг тооцуулахыг хүсч байна.
Компаниуд үнийн өсөлтийг тооцуулахаас татгалзаж байгаа хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, баяр наадмын амралтаас шалтгаалсан. Хоёрдугаарт, бичиг баримт дутуу зэрэг асуудал бий. Мөн төслийн ихэнх гүйцэтгэл хийчихсэн тохиолдолд үнийн өсөлтийг тооцуулахаас татгалзаж байж болно. Бичиг баримтын тухайд гүйцэтгэгч компани, зураг төсөл, орон нутгийн зөвшөөрлийн гарын үсэг шаардлагатай. Эдгээрээс шалтгаалж хүсэлтээ өгөхгүй байгаа тохиолдол байна. БХБЯ-наас бүх сайд нарт хүсэлт гаргасан. Тухайлбал, танай яаманд ийм төсөл арга хэмжээ байна. Үүний төсвийг 2023 оны төсөвт суулгаж ажиллах шаардлагатай гэсэн хүсэлт хүргүүлсэн юм. Гэхдээ улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэгчид хангалтгүй хамрагдаж байна. Бид зөвхөн барилгын материалын үнийг л тооцож байгаа. Түүнээс тоног төхөөрөмжийн өртгийг тооцох боломжгүй хэмээн мэдээллээ.
Д.Батзориг: Цементийн нийлүүлэнлт тасалдахгүй, үнэ нь 270-310 мянган төгрөг байна
/БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга/
-Цементийн хувьд тээвэрлэлт дээр онцгой анхаарч байна. Долдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийн байдлаар “МАК” үйлдвэрийн 470 вагон, “Хөтөл”-ийн 365 вагон, “Мон цемент”-ийн 340 вагоны асуудал шийдвэрлэгдсэн байна. Зарим тохиолдолд үйлдвэрлэгч болон тээвэрлэгчээс шалтгаалсан доголдол үүсдэг. УБТЗ ХНН-тэй хамтарч асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхийг хичээж байна.
Хөтөлийн цементийн үйлдвэрийн тухайд задгай цементийн нийлүүлэлтээ есдүгээр сарын 1-н хүртэл зогсоосон. Энэ нь зургаан сар тутамд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт засвартай холбоотой. Энэ хугацаанд шуудайтай цементийн нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ.
“Хөтөл”-ийн үйлдвэр дотоодын цементийн 25-30 хувийг хангадаг учир иргэд санаа зовох шаардлагагүй. Дээрх үйлдвэрүүдээс гадна Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Налгар түшиг” үйлдвэр жилдээ 190 мянган тонн цемент үйлдвэрлэдэг компани хэвийн ажиллаж байна. Мөн Ховд аймагт цементийн үйлдвэр ашиглалтад орно. Цементийн үнийн хувьд дунджаар 270 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа. Цементийн үнийг бууруулах зорилгоор “Хөтөл” компани нэг шуудай цементээ 15 мянган төгрөгөөр борлуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар “МАК”, “Мон цемент” үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн байна. “МАК” компани 22-ын товчоонд байрлах нийлүүлэлтийн цэгээсээ 310 мянган төгрөгөөр борлуулж байгаа. “Мон цемент” мөн өөрийн борлуулалтын цэгээс худалдаа хийж байна. Цемент үйлдвэрлэгчид зөвхөн өөрсдийн борлуулалтын цэгээс нийлүүлэлт хийж байгаа нь ченжүүдээр дамжуулахаас сэргийлсэн явдал юм.
Цементийн жижиглэнгийн борлуулалт дээр үнэ өсч байгаа болохоос томоохон үйлдвэрүүд үнээ нэмээгүй гэдгийг онцлох нь зүйтэй байх. Бусад бүтээгдэхүүний хувьд урд хилээр өдөрт 40-50 чингэлэг орж ирж байгаагийн тал нь барилгын материал байгаа. Он гарснаас хойш барилгын гол нэр төрлийн материалын нөөц бүрдүүлэхэд анхаарч урд хөршөөс 2000 гаруй вагон бараа авч төвлөрүүлсэн. Ингэснээр гол нэр төрлийн материалын үнэ огцом өсөхгүй байх давуу тал бүрдсэн юм. Мөн чингэлэг тээвэр эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар өдөрт 142 ширхэг чингэлэг орж ирж байгаагийн 50-70 хувь нь барилгын материал байгаа юм гэв
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент23 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа