Улс төр
Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь Засгийн газрын сайдуудаа УИХ-аас бүрдүүлж магадгүй
Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүдийг давхар дээл өмсөх замыг нь зааж өгсөн шийдвэр гаргасан билээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалт оруулсан. Гэвч уг заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн Цэцийн дүгнэлт гарсан тул УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдах болов. Ингээд УИХ өнөөдрөөс 26-ны өдөр хүртэл хуралдах тов гарсан.
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал, Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.
Тодруулбал, энэ долоо хоногт эрх баригчид Цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуульд заасан давхар дээлийн асуудлаа шийдэх юм. Ингээд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт УИХ-аас өөрийн толгойлсон хоёр дахь Засгийн газраа бүрдүүлэх нь нэгэнт тодорхой болоод буй билээ.
Дашрамд дурдахад эрх баригч МАН УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсаны дараа өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулсан. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвшихээр болж Л.Оюун-Эрдэнэ засгийн тамгийг атгасаныг бид мэднэ. Тэгвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газраа дахин эмхлэн байгуулах ажилд ханцуй шамлан оржээ.
Харин эрх баригчдын байгуулсан 2020-2024 онд ажиллах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай явааг сонирхоё. Өнөөгийн Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн танилцуулснаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 48.9 хувьтай байна.
Уг нь давхар дээлийн асуудлыг МАН-ынхан хамгийн их эсэргүүцэж нийслэлийн төв талбайд хүртэл жагсаал цуглаан хийж байсан удаатай. Гэвч өнөөдөр хамгийн чангаар дуугарч, хэл амаа билүүдэж явсан эрхэмүүд УИХ-д сонгогдсон даруйдаа давхар өмсөх ашиг сонирхолтой байгаа. Ийм ч учраас ил, далд үзэлцсээр байгаад санаандаа хүрэх торгон агшинд тулж ирээд байна. Өнгөрсөн хавар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, давхар дээлийн асуудал яригдаж эхлсэнээс хойш УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд сайдын суудлын төлөөх тэмцэл ширүүхэн өрнөсөн гэдэг. Хаа сайгүй л зусардалт, бүлэг фракцуудын тохироо “наймаа” өрнөж, эрх мэдлийн төлөөх улайралт МАН дотор дээд цэгтээ тулсан гэж байгаа.
Өдөгөө хэвлэл мэдээллээр бичиж буйг ажиглавал УИХ-ын гишүүн, шинэ Засгийн газрын сайдуудын нэрс тодорсон бололтой. Тэгэхдээ эрх баригчид УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, байнгын хорооны даргаар ажилласан гишүүдийг шинээр байгуулах Засгийн газарт сайдаар томилох дүр зураг гарсан гэнэ. Ингээд хэн хэн ямар сайдын суудалд яригдаж буй талаар товч мэдээлэл хүргэе.
Шадар сайд С.Амарсайхан хэвээр үлдэх магадлал бий. Учир нь түүнийг МАН-ын генсек ДАмарбаясгалангийн хүн гэдэг. Тэдний явдал суудал ч яв цав нийцдэг гэх юм билээ.
Аль хэдийн давхар дээл өмссөн хэдэн сайд бий. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар суудалдаа хэвээр үлдэх нь. Тэднийг түлхэх санаархал одоохондоо “ангийн нөхөд” дунд алга байгаа аж.
ЗГХЭГ-ын даргаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн очих сураг бий. Бүлгийн даргатайгаа энэ суудлыг “булаалдах” гишүүн МАН-д одоохондоо гараагүй гэж байгаа.
БОАЖ-ын сайдад Д.Сарангэрэл зүтгэж, Б.Саранчимэг бас санаархан гүйж яваа сурагтай.
Батлан хамгаалахын сайдад Л.Мөнхбаатар яригдаж, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар ч бас сонирхож буй гэнэ.
Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргилын нэр яригдаж байна. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уг суудалд суухаар зүтгэсэн ч намын нөхөд нь түүнийг “тойргийн” гадна үлдээсэн яриа бий.
Эдийн засаг хөгжлийн сайдын суудал Ч.Хүрэлбаатарт ногдож буй яриа байна. Гэвч Ж.Ганбаатар Б.Чойжилсүрэн нарын нэр ч бас дуулдаж л байгаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Ж.Сүхбаатар яригдаж байгаа гэнэ. Гэхдээ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг сайд болж магадгүй яриа ч бас гарсаар.
Барилга хот, байгуулалтын сайдаар Г.Тэмүүлэн очих сурагтай.
Зам, тээврийн хөгжлийн сайдын суудалд Ж.Бат-Эрдэнэ суух магдалал бий аж.
Соёлын сайд болох гишүүнээр яруу найрагч Г.Мөнхцэцэгийн нэр тууж яваа юм.
Эрүүл мэндийн сайдаар М.Оюунчимэг очно гэсэн яриа бас дуулдаж эхлээд байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад С.Бямбацогт очих сураг гарлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ж.Мөнхбатын нэр гарч байгаа юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад Н.Учралтай өрсөлдөх гишүүн байгүй гэжээ.
Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн очих тохироо хийж яваа сураг бий.
Энэ яриа, мэдээллээр бол шинэ Засгийн газрын сайдууд бүгд УИХ-аас томилогдох бололтой. Гэвч давхар дээлийн асуудал энэ долоо хоногт хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр31 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Улс төр30 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм28 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна