Нийгэм
“1000 инженер” төслийн танилцуулга арга хэмжээг гуравдугаар сард зохион байгуулна
Инженер технологийн дээд боловсрол төсөл энэ оны гуравдугаар сарын 11-15-ны өдөр төслийн долоо хоног арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Инженер технологийн дээд боловсрол төсөл энэ оны гуравдугаар сарын 11-15-ны өдөр “Төслийн долоо хоног” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хурлаар Япон улсад энэ оны 4 дүгээр сараас зэргийн сургалт буюу судлаач оюутан, магистр, докторын хөтөлбөрт хамрагдах 16 оюутны нэрсийг баталж, хоёр оюутны суралцах хугацааг сунгалаа.
Инженер технологийн дээд боловсрол төсөл энэ оны гуравдугаар сарын 11-15-ны өдөр төслийн долоо хоног арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамтарсан судалгааны баг хоорондын болон Монгол-Японы их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ба бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг ойртуулах, мэдлэгийн эдийн засгийн эргэлтэд хувь нэмэр оруулах, төсөл ба хамтарсан судалгааны хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний хүрээнд хийгдэх нэг том ажил нь Монгол-Японы хамтарсан судалгааны нэгдсэн хурал юм.
Мөн “1000 инженер ба ажлын байр” өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, танилцах аялал зэргийг хөтөлбөртөө багтаасан байна. Төслийн долоо хоног арга хэмжээний хөтөлбөрийг өнөөдрийн Удирдах хорооны хурлын тогтоолоор баталлаа.
Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн урьдчилсан сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр, 2023 он хүртэл хэрэгжих төслийн хугацааг 2024 он хүртэл болгон нэг жилээр сунгасантай холбоотой төслийн зарим бичигт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлыг төслийн Удирдах хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдаж, их дээд сургуулийн удирдлагууд арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар санал бодлоо хуваалцлаа.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм15 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ