Улс төр
Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.22) Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан хүндэт зочдод баярын мэнд дэвшүүлэв. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хоёр улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Хаяши Мотоо Монгол Улсын “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд халуун баяр хүргэв.
Тэрбээр, энэ орчлон баяр, гуниг хосолдог хорвоо гээд Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, манай улсын хөгжилд болон Монгол, Японы харилцаанд Ш.Абэ агсны оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэлийг Монгол Улс, монголын ард түмэн ямагт дурсан санах болно. Хэдийгээр манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгаа хэдий ч 100 жилийн өмнө Монгол Улс Япон Улсыг манай улсын “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан түүхтэй. Бид бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс хоорондын өндөр, дээд түвшний уулзалт тогтмолжиж, хоёр улсын харилцаа бүхий л талаар өргөжин хөгжиж байгаад баяртай байна гээд үүний нэг тод жишээ бол миний бие өнгөрсөн 9 дүгээр сард Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дарга асан Санто-той уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон.
Өнөөдрийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн оролцож байгааг онцлон, цаашид хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр ард түмний хоорондын ойлголцол, олон нийтийн харилцаа, соёл урлагийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шилжилтийг даван туулах үед Япон Улсын ард түмний үзүүлсэн тусламж, үнэтэй хувь нэмэрт бид ямагт талархалтайгаар ханддаг. Мөн Япон Улсын соёл уламжлал, нийгэм, эдийн засагтаа хийсэн шинэчлэлийн арвин туршлагаас суралцахыг эрмэлздэг. Бид “Япон лугаа хөгжье” уриалгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгуулллага ЖАЙКА-тай хамтран нийт 6 удаагийн цуврал семинарыг амжилттай зохион байгуулаад байна. Элчин сайд Х.Кобаяши энэ санаачлагыг дэмжиж, нягт хамтран ажиллаж байгаад талархалтай байна гэв.
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд Япон Улсаас парламентын 9 гишүүн, соёл урлаг, төр хувийн хэвшлийн нийт 86 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байна. КОВИД-19 цар тахал намжаагүй энэ үед Японы төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байна гэв.
Тэрбээр, Япон, Монголын найрсаг харилцааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, энэхүү айлчлалаар манай хоёр улсын парламент хоорондын харилцаа улам идэвхжиж, тэр дундаа спорт, соёлын харилцаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бид эдгээр харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ ташрамт дурдахад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар ноён Г.Занданшатарыг Япон Улсад айлчлах урилгыг уламжлахад таатай байна гэлээ.
Түүнчлэн, Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүнээр дахин сонгогдоход Монгол Улсын дэмжлэг чухал байсныг тэмдэглэж, Монгол Улс Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн зэрэг шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн Япон Улсын байр суурийг тууштай дэмжиж байгаад дахин талархал илэрхийлье. Хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв.
Талууд хоёр улс хоорондын төр хувийн хэвшил, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент21 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна