Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Х.Батсуурь: Мөнгөний хатуу бодлого манай эдийн засагт эерэг үр дүн өгдөггүй

Нийтэлсэн

-

-Манай улсын эдийн засаг, мөнгө санхүүгийн тогтолцоонд Монголбанкны хэрэгжүүлж буй мөнгөний бодлого  тохирохгүй байна-

Эдийн засагч Х.Батсуурьтай манай улсын эдийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

-Инфляц хоёр оронтой тоонд ороод удлаа. Дахиад дээшлэж магадгүй гэх юм. цаашид ямар дүр төрх ажиглагдаж байна вэ?

-Инфляц 15.7 буюу бараг 16 хувьд хүрээд байна. Энэ бол бодит бус тооцоо. Яг бодитоор тооцох ёстой журмаар нь гаргавал  30 орчим хувьд аль хэдийн хүрсэн.  Манай улсын инфляцыг тооцож буй аргачлал нь шударга бус байдаг. Ер нь Үндэсний статистикийн хорооны гаргаж буй тоо баримт эргэлзээтэй, бодит эдийн засгийн үзүүлэлтүүдийг тусгаж чаддаггүй. Цаашид инфляц өснө үү л гэхээс буурах нөхцөл харагдахгүй байна.

-Тэгвэл статистикийн тоо баримт бодитой гарахгүй байгаа шалтгаан нь юунд байна вэ? 

-Хэрэглэж буй аргачлалтай нь холбоотой. Дэлхийн банк, ОУВС, АХБ  зэрэг байгууллагаас тодорхой аргачлалууд зааж өгдөг. Учир нь  хэрэгжүүлж буй бодлого нь үр дүнд хүрсэн гэдгийг харуулах гэж тоон үзүүлэлтүүдийг өөрт ашигтайгаар  гаргах үүднээс зарим аргачлал хэргэлдэг. Иймд эдийн засгийн байдлыг илэрхийлэх зарим тоон үзүүлэлт бодит байдлаас тэс өөр гардаг гэж хэлж болно. Үүнээс гадна статистик гаргаж буй хүмүүс нь улс төрийн зорилгоор буруу дүн мэдээ, тоо тавих тал бий. Энэ нь эрх баригчдын талд зөөлөн санаанд нийцтэй байх, өөрийн бодлогод тааруулсан хэлбэрээр гаргах   тал ажиглагдах тохиолдол байгаа. ялангуяа хөгжиж буй орнуудад ийм тохиолдол элбэг. Манай улсад ялгаагүй адилхан. Тэгэхээр ганц инфляц төдийгүй эдийн засгийн өсөлт зэрэг амьдралд нийцэхгүй бодит бус тоон үзүүлэлт маш их гарч байгаа юм.

-Манай улсын эдийн засгийн өсөлтийг өөдөргөөр төсөөлсөн дүн мэдээ гарч байгаа. Танай бодлоор ямар хэмжээнд байна гэж үзэж байгаа вэ?

-Эдийн засгийн өсөлт саарсан. Сүүлийн хоёр жилд  эдийн засгийн өсөлтийг боомилсон гол эзэн нь “Ковид-19” цар тахал гэж хадны мангаа гэж ярьж байгаа. Гэтэл эдийн засгийн өсөлт саарсан, хасах утга зааж байгаа нь дан ганц цар тахал биш. Өнөөдөр цар тахлын эрчим суларч  манайд төдийгүй бусад улс орнууд цар тахлын улмаас авсан хатуу арга хэмжээнүүдээ сулруулсан. Амьдрал хэвийн үргэлжилж байна. Үүнээс гадна манай төрийн эрх баригчид одоо ОХУ, Укрианы асуудлыг эдийн засгийн уналттай холбох боллоо. Яг нь энэ асуудлыг аваад үзвэл сөрөг нөлөө нь Баруун Европын орнуудад илэрч байгаа. Харин бусад улс орнуудад харин ч эерэг нөлөө үзүүлэх болсон. Тухайлбал, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон улсууд байна. Тэдэнд дайны нөхцөл байдлыг эдийн засагтаа ашигтайгаар эргүүлж чадсан.  Харин манай улс эдийн засгаа удирдаж чадахгүй буруугаа бусад руу, ямар нэг нөхцөл байдалд нялзаагаад сууж байна шүү дээ. Энэ нь утаггүй тайлбар юм.

-Яг ямар байдлаар эдийн засагтаа ашигтайгаар эргүүлсэн юм бэ?

-ОХУ-ын эсрэг АНУ болон Баруун Европын улсуудын тавьсан эдийн засгийн хоригийг ашиглаж чадсан.  Ер нь эдгээрээс бусад улс орнууд уг хоригийг дэмжээгүй. ОХУ-тай худалдаа хийж байгаа. Жишээ нь БНХАУ байгалийн хий, газрын тос, эрчим хүч ОХУ-аас авдаг. Тэгээд авах хэмжээгээ нэмэгдүүлсэн. Тэгэхдээ Баруун Европын орнуудад зарж байсан үнээс даруй 25-30 ам.доллараар хямд үнээр авч эхэлсэн. Дотоодын зах зээлээ хямд эрчим хүчээр хангасан ч нэмж авч байгаа. Илүүдэл эрчим хүчээ Баруун Европын орнуудад дамлаад зарах болсон. Гэтэл манай улс үүнийг хийх боломж  байгаа  ч зүгээр суугаад байна. Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн ажиллагаа эхлэхэд л ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон. Үүнтэй зэрэгцээд ОХУ найрамдалт харилцаатай орнуудад хямд үнэтэй эрчим хүч, байгалийн хий, газрын тос нийлүүлнэ гэж зарласан. Харин манайх үүнийг анхаарч аваагүй. Ард иргэд шатахууны үнэ өслөө, тодорхой арга хэмжээ ав гэсэн шаардлага тавьсан шүү дээ. Тэгсэний хүчинд зургаа, долдугаар сард  ОХУ-тай хэлэлцээр хийх оролдлого гаргаж эхэлсэн юм билээ. Өнөөдөр ч гэсэн тэр бодлого нь нээлттэй байгаа учраас бид ОХУ-ын талтай хэлэлцээр хийгээд хямд үнэтэй байгалийн хий, газрын тос, шатахуун, эрчим хүч авах, нөөцлөх  боломж бий.

-Тэгэхээр эдийн засаг хямралтай байгаа нь манай төр засгийн бодлого, чиглэл  нэг л учраа олохгүй байгаатай холбоотой гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Манай төр засагт чадваргүй, ажлын ямар ч туршлагагүй  хүмүүс гарчихсан байна. Тэгээд өөр хоорондоо албан тушаал  солилцоод л сууж байгаатай гарцаагүй холбоотой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засагт боломжтой нөхцөл байдал үүссэн. Жишээ нь цар тахлын үеэр олон улсаас маш их зээл тусламж ирсэн. Дээрээс нь зах зээлд 10 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төсвөөс гадуур хийнэ гээд эх үүсвэрийг нь баталсан. Өнгөрсөн хугацаанд манай эдийн засагт ийм хэмжээний мөнгө орсон байгаа юм. Тэгэхээр зүй нь бол үүний үр дүн хаана байна вэ гэж эрх баригчдаас асуух ёстой. Гэвч үр дүнгүй болсон гэдэг нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шууд харагдаж байгаа биз дээ.  Харин цар тахал,  ОХУ, Укрианы хэрэг явдал руу эдийн засгийн уналтыг чихээд сууж буй нь харамсалтай. Тэгвэл адилхан нөхцөл байдалд байгаа улсуудын эдийн засаг өсөлттэй, манайх шиг хямраагүйг харах учиртай юм. Бас ОХУ-д инфляц манайхаас гайгүй байна. Гол жин дардаг хүнс, шатахууны үнийн өсөлт манайхаас бага байгаа юм. Манайд  бол эдгээрийг  голлон авч үзэлгүй инфляцыг бага дүнтэй гаргах болсон.

-Эдийн засгийн сайд, Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх  тухай ярьж эхэлсэн. Үүнээс эерэг үр дүн гарах болов уу?

-Манай улсын эдийн засагт барууны орнууд шиг мөнгөний бодлогоор залуурдах тогтолцоо байхгүй. Монголбанкны бодлогын хүү тэгтлээ их нөлөө үзүүлэх боломжгүй юм. Баруунд бүх зүйл нь цэгцэрсэн учраас  бодлогын хүү эдийн засагт нөлөө үзүүлж чаддаг. Иймд Монголбанкны бодлогын хүү айхтар нөлөө үзүүлнэ гэж миний хувьд харахгүй байна.  Мөнгөний хатуу бодлого хэрэгжихэд эдийн засаг хумигдаж инфляцыг татна  гэсэн үг. Гэтэл манай улсад ийм арга хэмжээ эерэг үр дүнгүй гэдэг нь сүүлийн 20 гаруй жил харагдлаа шүү дээ. Монголбанкны хэрэгжүүлж буй мөнгөний бодлого үнэхээр сайн байсан бол сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд эерэг үр дүн өгөх байлаа. Харин ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш өдөр өдрөөр өсөөд байна. Өнөөдөр нэг ам.доллар 2840 төгрөг байсан бол 3240 төгрөг боллоо. Энэ жишээг  л бодоод үз. Манай мөнгөний бодлого барьдаг банкируудын нүдэн дээр нь ийм болчихлоо шүү дээ. Энэ ханш доош буухгүй.  Манай улсын эдийн засаг, мөнгө санхүүгийн тогтолцоонд мөнгөний бодлого нь тохирохгүй байна. Товчхондоо огт ажилдаггүй, хэрэгждэггүй, нөлөө үзүүлдэггүй  механизмтай гэсэн үг. Дээрээс нь Монголбанк ажлаа хийж, үүргээ биелүүлж  чадахгүй  өдий хүрлээ. Төгрөгийн ханш сүүлийн 30 жилд унасаар ирсэн. Энэ бол хүн болгоны мэдэх маргаад байх зүйлгүй  бодит жишээ.  Тэгэхээр эдийн засаг, мөнгө санхүүгийн тогтолцоогоо шинэчлэх ёстой.

-Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж эдийн засгийн хямралаас гарахыг зорьж байгаа. Үүнийг та эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Асар их хөрөнгө, санхүүжилт, цаг хугацаа  шаардсан хөтөлбөр. Хэрхэн хэрэгжихийг нь харая. Наад зах нь ам.долларын ханшийг л аваад үзье. Хэрэгжиж эхлэх үед нь нэг ам.доллар 2800 төгрөгтэй тэнцэж байсан. Гэтэл өнөөдөр валютын ханш өсөөд байгаа нь уг хөтөлбөр хэрэгжихэд бэрхшээлтэй болсон. Муу хэлмээргүй байна л даа. Гэхдээ асуудал гарвал засч залруулахын тулд шүүмжлэх ёстой. Энэ хөтөлбөр нь логик алдаатай. Хамгийн наад зах нь өрийн асуудал гараад ирлээ. Инфляц өндөр хувьтай байна. Тэр бодлого нь хэрэгжээд эхлэх үед л эдийн засаг нуралтад орох хэмжээнд хүрсэн байгаа юм. Ийм байхад тэр бодлого цаашид хэрэгжих үү гэсэн асуудал гарна шүү дээ. За өрийн асуудлыг аваад үзье. Монгол Улсын өр 2016 оноос хойш сүүлийн зургаан жилийн дотор 12 тэрбум ам.доллараар өссөн. Тэгвэл Монгол Улс хуучнаар ЗХУ-аас харилцсан 70 жилийн хугацаанд 11.4 тэрбум ам.долларын өр тавьсан түүхтэй. Гэтэл богино хугацаанд үүнээс их өр тавьсан байна шүү дээ. Тэгээд ирээдүйгээсээ, үр хүүхдүүдээсээ хулгай хийгээд өнөөдрийг аргалаад явж байгаа нь харамсалтай.

-Тэгвэл энэ 12 тэрбум ам.доллараар юу юу хийж болох уу. Та эдийн засагч хүний хувьд ямар тооцоолол хийх вэ?

-Маш их зүйл хийж болно. Тухайлбал, Дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөлд 80 сая ам.доллар хэрэгтэй байна гэж ярьж байгаа. Мөн шинээр цахилгаан станц  барихад нэг тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэдэг. Энэ мэтээр бодоод үзвэл өнөөдөр Монгол Улс, Улаанбаатар хот цахилгаан, дулааны хомсдолоос гарч чадах мөнгө шүү дээ.

-Таны төсөөлж, ажиглаж буйгаар ирэх онд манай улсын эдийн засгийн тамир тэнхээ ямар байх дүр зураг ажиглагдаж байна. Ард иргэдийн амьжиргаа ямар байх бол?

-Өнөөгийн нөхцөл байдал  үргэлжлэх юм бол маш хэцүүдэнэ.  Энэ онд эдийн засаг бүр эвгүйдэх, сүйрэх  хэмжээнд хүрснийг нэг удаа гал унтраах  байдлаар аргалсан.  Тэр нь ирэх арванхоёрдугаар сард төлөх ёстой байсан Чингис бондын нэг тэрбум ам.долларын өрийг өрөөр дарж хугацааг нь сунгасан юм. Ямар ч байсан энэ жилдээ хойд хормойгоо авч урд хормойгоо нөхчихлөө. Ирэх онд дахиад нэг тэрбум орчим ам.долларын өр төлөх ёстой. Үүнийг  бас дээрх  маягаар аргацаах  санаатай байх. Гэвч муу амлаад байгаа юм биш. Өрийн дарамт нэмэгдээд байгаа учраас ирэх хоёр жилд эдийн засаг, ард иргэдийн амьдрал хэцүүхэн байх төлөв бий. Эдийн засаг дампуурлын хэмжээнд хүрч болзошгүй гэж харагдаад байна л даа.

-Эдийн засагчид Монгол Улс стафегляцад орсон гэж ярих боллоо. Энэ ямар учиртай талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Сүүлийн үед манайхан хүмүүст үл ойлгогдох янз бүрийн нэр томъёо хэрэглээд байх болж.  Уг нь монгол хэлээрээ хэлчих зүйл зүйл. Ердөө гацаанд орсон гэсэн үг. Эдийн засгийн өсөлт зогссон байхд инфляц нэмэгдээд байгаа үзэгдэл. Энэ бол Монголд өнөөдөр болж байна. Уг үзэгдэл нийгмийн баян чинээлэг давхаргад ямар ч нөлөөгүй. Харин жирийн ард иргэд, ажлын байраа алдсан хүмүүс хамгийн их нэрвэгдэнэ.  Монголчууд асар их тэвчээртэй, Төрийн минь сүлд гээд сууж байдаг болж. Гэтэл Европод жагсаал цуглаан болж эхэлсэн. Тодруулбал, Чехийн нийслэл Прага хотод инфляц 8.9 хувьд хүрлээ гэж 70 гаруй мянган хүн жагслаа. Гэтэл манайд инфляц бодитоор 30 хувьд хүрсэн байхад “Төр засагтаа итгэж байна” гээд л сууж байна.  Би заримдаа хамгийн их олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллоор явж хүмүүстэй уулзаж ярилцаж үздэг. Гэтэл амьдрал туйлын хүнд, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн ч цалин орлого нэмэгдээгүй гэсэн иргэн олон байна.

-Эдийн засаг сэргэхэд гадаадын хөрөнгө оруулалт бас  чухал нөлөө үзүүлдэг гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд буурсан гэж байгаа.  Тэгвэл манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулагчид өөрт ашигтай үед орж ирэх нь тодорхой. Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмждэг, маш таатай хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн. Гэвч энэ хууль эрх зүйн орчин нь хэрэгжиж чадахгүй, хүн бүрт тэгш үйлчлэхгүй  байгаа учраас хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна. Томчууд нь нийлээд хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг, хөрөнгө мөнгийг нь хулгайлдаг. Энэ нь бүр зуршил болчихсон. Ийм л шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм. Тэгээд хэдэн популистууд хөрөнгө оруулагчдыг хөөгөөд байна гэж ярьдаг. Популист гэж нэрлээд байгаа тэр нөхдүүд нь нийгэм, эдийн засагт  ямар ч ач холбогдолгүй,  нөлөө үзүүлж чаддаггүй. Тэд өөрсдөө ч байр сууриа мэдэж байгаа. Хий хоосон л орилдог байх.  Хууль хэрэгжүүлэх ёстой төрийн дээд төвшины удирдлагууд, хуулийн байгууллагуудынхан  гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдээд байна гэсэн мэдээлэл  нэлээд гарч байна шүү дээ. Хөрөнгө оруулагчид нь ашгаа авч чадахгүй байна гээд  гадаад, дотоодын хэвлэлээр гарсаар л байна. Үүнийг үгүйсгэх арга ч байхгүй. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулагчид зүрхэлж орж ирж чадахгүй байгаа юм болов уу гэж харж байна.

-Эдийн засгийн өнөөгийн хямралт байдлаас гарах гарц гаргалгаа бий юу. Хэдий хугацаа шаардагдах бол?

-Муу амалмааргүй байна. Гэхдээ бас худал хэлж болохгүй. Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгвэл манай улсын эдийн засаг 12 тэрбум ам.доллар шүү дээ. Иймд ДНБ-ий 260 хувьтай тэнцэх өртэй болжээ. Уг өрийн 12 орчим тэрбум ам.доллар нь төр засагт ногдож буй юм.  Энэ өрийн сөрөг нөлөө бидэнд ирэх дөрөв, таван жилд маш хүчтэй мэдрэгдэнэ. Бид тавьсан өрөө төлөх хугацааг зөвхөн хойшлуулж л байгаа. Амьдралд ойроор хэлбэл бид   ломбарданд тавьсан үнэт эдлэлээ сунгаж л байгаа юм шиг явж байна. Авсан мөнгөө төлөөгүй л гэсэн үг. Хэдхэн хоногийн өмнө АХБ манай улсад 100 сая ам.долларын зээл олголоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ бүгд өр болон бичигдсээр л байгаа юм.  Өр нэмэгдэх тусам төсвөөс жил бүр төлөх хүүгийн зардал нэмэгдээд л явна. Өнөөдөр нэг жилийн төсвийнхөө 10 хувийг өрийн хүү төлөхөд зарцуулдаг.  Цаашид өсөөд 15-20 хувьд хүрхэд маш хэцүү болно доо. Үндсэн төлбөрөө төлөхгүй хойшлуулаад яваад байгаа учраас маш хурдан дааж давашгүй хэмжээнд хүрнэ. Тэгэхээр 3-5 жилийн хугацаанд бид маш хүнд байдалд орно гэж харж байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр7 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр7 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд7 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент8 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент8 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм9 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм9 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм9 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм9 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим