Эдийн засаг
Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр зам 2024 оноос ашгаа өгнө
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Тавантолгойн уурхайгаас урд хил хүртэлх 233 км төмөр замын нээлтэд оролцсон юм. Тэрбээр “Санжийн Баярын Засгийн газрын эхлүүлсэн төсөл өнөөдөр дуусаж байна. Замчид амаргүй нөхцөлд ажилласан. У.Хүрэлсүх Ерөнхий сайд энэ төслийг гацаанаас гаргаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүлээн авлаа. Энэ төмөр зам манай улсын экспортод томоохон нөлөө үзүүлнэ. Экспорт өсөхөөр валютын нөөц өснө, төгрөгийн ханшид эергээр нөлөөлнө. Энэ нь инфляцаар дамжин иргэдийн амьжиргаанд мөн нөлөөтэй” гэсэн юм.
Засгийн газрын 2019.05.17-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ…”-г “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-д нэмсэн.
Иймд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилт, хэчнээн тооны цэргийг дайчлан ажиллуулсан, гэрээ гэх мэт мэдээллийг төрийн нууцад хамааруулжээ. Ч.Хүрэлбаатар эдгээр мэдээллийг төрийн нууцаас гаргана гэв. Тэрбээр Сангийн сайдаар ажиллахдаа шинэ төмөр замын ажлыг шалгах шийдвэр гаргаж, Тагнуулын байгууллагад хандан, нууцаас гаргах хүсэлт тавьж байжээ.
Хоёр улсын хилийн цэгт ачих буулгах терминал, хил холболтын байгууламж, энэ байгууламжийг төмөр замтай холбох долоон км зам зэргийг 2024 онд барьж дуусгана. Эдгээрт нийт ямар хэмжээний санхүүжилт шаардагдах нь одоогоор тодорхойгүй байна.
Тэгэхээр 2024 оноос Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр зам валютын орлого оруулж эхлэх нь. Харин ирэх онд 5-6 сая тонн нүүрсийг шинэ төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөжээ. Төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компани эзэмшинэ. Тус компанийн 66 хувийг “Эрдэнэс тавантолгой”, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК тус тус эзэмшдэг. Алсдаа төмөр замын нэг жилийн нийт хүчин чадал 56 сая тоннд хүрсний дараа хос төмөр зам тавих юм байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна