Эдийн засаг
АШИГ ХАРАГСАД ОЛОН ТҮМНИЙГ ШУЛСААР
Хөдөөнөөс ах дүү нар нь мах оруулж ирдэг нэгэн найз маань хар өглөөгүүр утасдаад танайх махтай юу, шинэ сайхан мах ирлээ, толгой шийр, гэдэстэй нь кг-ыг нь 9000 төгрөгөөр өгнө гэж байна.
Гэтэл Хүчит шонхор зах дээр ястай мах 11 мянга гараад байна. Нэгэн хэсэг 16 мянга, 20 мянгад хүрээд байсныг бодвол гайгүй мэт. Гэхдээ хөдөө малчны хотноос ирээд хэдэн танилынхаа дунд борлуулж байгаа махтай харьцуулбал үнэ нь өндөр л байна. Ингэж үнэ өсдөг нь мэдээж хөдөөнөөс орж ирж байгаа мал махыг дундаас бөөндөж аваад, зах, худалдааны төвийн худалдагч нарт үнэ нэмэн шахдаг ченжүүдийн ажил гэдэг нь хэнд ч тодорхой.
Хөдөө орон нутгаас ах дүү нар нь, танил тал нь мал мах дөхүүлээд өгдөг, ззүгээр өгдөггүй юм гэхэд хямд үнээр өгчихдөг айл хэд билээ. Ихэнх нь ойр орчмын дэлгүүр мухлаг, арай хямдыг нь бодож зүтгэн зүтгэн байж Хүчит шонхор зэрэг хэдэн захаас л мах авч байгаа.
Үүнлүгээ алив бүтээгдхүүний үнийг хөөргөдөн дундаас нь ашиг олдог хүмүүс зөвхөн махны ченж ч биш.
Төрөөс ахмад настан, эмгэг өвчтэй хүмүүсээ харж үзээд нэн чухал шаардлагатай зарим эмийн үнийг хөнгөлдөг. Гэтэл эм борлуулагчид, эмийн сангийнхан үүнийг хэд гурван хүнд нь хөнгөлөлттэй үнээр нь олгоод заримыг нь өндөр үнээр борлуулдаг явдал байгааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан хэлж байна.
Тэгээд ч ийм эмийг 70 хувь хөнгөлдөг байснаа хөнгөлөлтийг нь саяхан 30 хувь болгон бууруулснаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан “Гадаадаас оруулж ирдэг эмийн үнэ нэмэгдсэн учраас” хэмээн тайлбарлаж байна. Ингээд өмнө нь хөнөгөлөлттэй олгодог байсан эмийн үнэ 40 хувь өсч байгаа нь энэ.
Мэдээж гадаадаас манайд зөвшөөрөлтэй эмийн жагсаалтад орсон эмийг импортолж оруулдаг аж ахуй нэгж, компани нь мөн л ашиг харан үнээ нэмсэн хэрэг.
Ийн дундаас нь ашиг харан шимж, бараа үйлчилгээ, бүтээгдхүүний үнийг хөөргөддөг “ченжүүд” манай төрд ч бий.
Шинэ орон сууцны газрын зөвшөөрөл, төсвийн хөрөнгөөр барих барилга, бараа бүтээгдхүүн нийлүүлэх тендер олгохдоо тухайн салбарын яам агентлагийн сайд дарга нар, тэр бүү хэл УИХ-ын гишүүд ч мэдээлэлд ойр байгаа эрх мэдлээ ашиглаад яам агентлагууд руу утсаар ярьж харьяа хамаарал бүхий хүндээ тендер авч өгөөд “зуучилсны хөлс” хэмээн 10 хувийг нь авдаг явдал бүр ил цагаан болсон. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гэгч бүр “10 хувийн Даваасүрэн” гэсэн нэр цолтой болчихоод, бараг л үүгээрээ бахархдаг юм биш үү.
Барилгын, үйлчилгээний байгууллагууд энэ л зуучилсны хөлс, авлигад өгсөн мөнмгөө бараа бүтээгдхүүн, үйлчилгээний үнэдээ шингээдэг болохоор орон сууцны нэг хавтгай дөрвөлжин метр талбайн үнэ, төрийн нэрээ үзүүлж байгаа үйлчилгээний үнэ нэмэгдэн нэмэгдсээр олон түмний нуруун дээр бууж, халаас түрийвчийг нь суйлж байгаа нь энэ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна