Connect with us

Улс төр

“ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ” ТАЙЛАН МЭДЭЭЛЛИЙН ТОЙМЫГ ХҮРГЭЖ БАЙНА

Нийтэлсэн

-

ОЙ МОДНЫ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ӨДӨР ТОХИОЛОО
Эх орныхоо ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ариун үйлсэд өөрсдийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ойчид та бүхэнд Ой модны салбарын ажилчдын өдрийн баярын мэнд хүргэе.
✅ӨНӨӨДӨР “ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДРӨӨР СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУХ НИЙТ 5 КМ ГАЗРЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийн хүрээнд өнөөдөр нийслэлийн БЗД-ийн 29-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн рашаан, Сэлбэ голын эрэг дагуух нийт 5км газрын ойр орчмын хогийг цэвэрлэв.
✅ОДООГИЙН БАЙДЛААР 107 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БЭЛТГЭН НИЙСЛЭЛИЙН ДОЛООН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НӨӨЦЛӨӨД БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс зүүн үйлдвэрт болон шахмал түлшний борлуулалтын цэгт биечлэн очиж ажиллав.
✅БОГДХАН УУЛЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Н.БЯМБАДОРЖ “БОГДХАН УУЛ”-ЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ
Хүрхрээ, Хүрэл Тогоот, Чулуут, Бумбат, Шажинхурах, Шаварт ширдэгт, Өгөөмөр, Зүүндэлгэр, Хотгойд, Баруун дэлгэр, Манзушир, Түргэн зэрэг амуудад газар дээр нь ажиллах үеэр Богдхан уулын хилийн цэсийн давхцалыг цэгцлэх, хязгаарлалтын бүс, хамгаалалтын бүсэд тавих хараа хяналтыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн багана, зурвас, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах талаар үүрэг чиглэл өгөв.
✅БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН А/282 ДУГААР ТУШААЛААР “ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА.
✅2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДӨР ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЛОО
2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Монреалийн протоколын 35 жилийн ой” тохиож байгаа ба Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас энэхүү олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт амжилтыг үнэлж, онцлон тэмдэглэхийн сацуу “Дэлхий дээрх амьдралыг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа (Global cooperation protecting life on earth)” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн . Тус сэдвийн хүрээнд Монреалийн протоколын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөө нь өргөн хүрээтэй төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, дэлхий дээрх амьдралыг ирээдүй хойч үедээ хамгаалж үлдэхийн тулд хамтран ажиллах, түншлэлийн харилцаа тогтоох, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлжээ. Уг өдрийн хүрээнд өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас мэдээлэл хийж, озоны давхаргыг хамгаалах чиглэлээр олон улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт амжилт, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэсэн юм.
✅БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Г.ЭНХМӨНХ, ОЙ, УС, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Н.БАТЗАЯА НАР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАВ
БОАЖЯ-ны “Нэг цэг” иргэдэд үйлчлэх мэдээллийн төвд Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа нар ажиллаж, иргэд, аж ахуй нэгжүүд холбогдох асуудлын хүрээнд биечлэн ирж мэдээлэл өгч ажиллахаас гадна БОАЖЯ-ны төлбөргүй тусгай дугаар 117, “Нэг цэг”-ийн лавлах 51-261966 дугаарын утсаар холбогдож мэдээлэл өгч ажиллав.
✅“МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ” 21-Н САВ ГАЗРЫН ЗАХИРГААД 1,185.3 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖ, 17,349 ХҮН НЭГДЭН АЖИЛЛАЛАА
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хүрээнд усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор усны сан бүхий газрын, хамгаалалтын бүс, түүний орчмын газрын хог хаягдлыг бүрэн цэвэрлэж дуусгав. Уг ажлын хүрээнд 6,873.6 га талбайг хамруулан 798 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчид, сайн дурын иргэд, залуучуудыг оролцуулан нийт 1,185.3 тн хог хаягдлыг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээг 17,349 хүн, 350 орчим машин, техник хэрэгсэл ашигласан бөгөөд хуванцар, архи, ундааны шил сав, гялгар уут, ахуйн хог хаягдал, малын сэг зэм ихэнх хувийг эзэлж байна.
✅“ГАЗРЫН ДООРХ УСЫГ ЗОРИУДААР АРВИЖУУЛАХ НЬ” МАР ЗАГВАР ТӨСӨЛ ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗАРТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Газрын доорх усны түвшинг нэмэгдүүлэх зорилготой МАР төсөл Багануур дүүргийн Нарийн голын талбайд хэрэгжиж, хүлээн авах ажлын хэсэг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүрэгт ажиллалаа.
✅ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАГАН ОЙ БҮХИЙ ОЙН САНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ
Говь-Алтай аймгийн заган ой бүхий Цогт, Бигэр, Цээл, Халиун, Төгрөг, Шарга, Алтай, Бугат, Тонхил сумдын 1 664 768 га талбайд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна.Ой зохион байгуулалтын ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ой зохион байгуулалтын техникийн I-р зөвлөгөөнийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр БОАЖЯ /захиалагч тал/, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, орон нутгийн холбогдох албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан зохион байгуулав.
✅L3787/3788-MON: ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ДОЛООДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Удирдах хорооны долоодугаар хурал БОАЖЯ-нд цахимаар болж, хурлыг БОАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга, Удирдах хорооны дарга Э.Баттулга удирдан явуулав.
✅БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ “НЭГ ЦЭГ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН 117 ДУГААРЫН УТСААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАВ
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, мэргэжилтэн С.Энхмөрөн нар өглөө 09 цагаас эхлэн иргэдтэй биечлэн уулзаж, БОАЖЯ-ны 117 дугаарын утсанд холбогдох салбарын асуудлаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна.
✅БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ “НЭГ ЦЭГ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН 117 ДУГААРЫН УТСААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАВ
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, мэргэжилтэн С.Энхмөрөн нар өглөө 09 цагаас эхлэн иргэдтэй биечлэн уулзаж, БОАЖЯ-ны 117 дугаарын утсанд холбогдох салбарын асуудлаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна.
✅ДЭЛХИЙН ӨМНӨД-ӨМНӨДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА НАРЫН 4 ДҮГЭЭР ФОРУМД БОАЖ-ЫН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ ПАНЕЛИСТААР ОРОЛЦОВ
Энэ удаагийн форум “Ази, Номхон далайн бүс нутагт Өмнөд-Өмнөд болон гурвалсан хамтын ажиллагаагаар дамжуулан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх нь” сэдвээр зохион байгуулагдаж байна.
✅БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТАЙЛАН, ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЯНАН БАТЛАХ ЯВЦЫГ БҮРЭН ЦАХИМ БОЛГОЛОО
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авах, хянах, батлах үйл ажиллагааг цахим системд бүрэн шилжүүллээ, Төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс тус яаманд жил бүр ирүүлдэг 650 орчим байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянан баталгаажуулах үйл явцыг цахим болгосноор төрийн үйлчилгээг шат дамжлагагүй, түргэн шуурхай болгохоос гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран явцын хяналт тавих боломж бүрдэж байна.
✅“ДЭЛХИЙН ӨМНӨД-ӨМНӨДИЙН ХӨГЖЛИЙН ЭКСПО 2022” ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН БАНГКОК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Өмнөд-Өмнөдийн хөгжлийн экспо 2022”-д оролцох үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Армида Салсиа Алисжабанатай уулзлаа.
✅БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МОНГОЛ” чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу “Байгууллага, аж ахуйн нэгж нь ажилтан, албан хаагчдынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх” ажлын хүрээнд ажлын шаардлагаар уртасгасан цагаар ажиллах албан хаагчдын хүүхдүүд ээж, аавыгаа хүлээхдээ тохитой орчинд гэрийн даалгавраа хийх, амрах нөхцөлийг яамны “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-өөс санаачлан, дотоод нөөцөө ашиглан тохижууллаа.
✅ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БҮС НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗРААС ХОЛБОГДОХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАВ
БОАЖЯ-нд ирж буй өргөдөл гомдлын 80 гаруй хувь нь газар ашиглахтай холбоотой байдаг бөгөөд Тусгай хамгаалалттай бүс нутгийн тухай хуулийн хүрээнд мэргэжилтнүүд асуудлыг шийдвэрлэн ажилладаг. Энэ хүрээнд БОАЖЯ-ны “Нэг цэг”-т Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас холбогдох асуудлын хүрээнд иргэдэд нээлттэй мэдээлэл, зөвлөмж өгч ажилласан юм. Тухайн өдөр тус газрын ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж, шинжээч М.Мөнхзаяа, мэргэжилтэн С. Цогт нар мэдээлэл зааварчилгаа өгч ажиллав.
✅БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ “ДЭЛХИЙН ӨМНӨД-ӨМНӨДИЙН ХӨГЖЛИЙН ЭКСПО-2022” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Өмнөд-Өмнөдийн хөгжлийн экспо-2022” арга хэмжээнд оролцож байна. Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн газрын дарга Нам Сангминтай уулзаж, агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарын хяналт, мониторингийн системийг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг сэдвээр ярилцаж санал солилцлоо.
✅УХААЛАГ ТӨЛБӨРИЙН ШИЙДЛИЙГ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЖЭЭ Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт нэвтрэх тасалбарын цэг дээр Гэрэгэ системс компанийн кассын систем бүхий төлбөрийн шийдэл, ухаалаг пос төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж эхлэлээ. Энэхүү пос төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр тус байгалийн цогцолбор газарт нэвтрэгч, амрагч та бүхэнд НӨАТ-ын баримт хэвлэж олгохоос гадна бүх банкны картыг ашиглах боломж бүрдэж байна.
✅МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛГА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх нарын албаны төлөөлөл өнөөдөр уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг танилцууллаа.
✅“МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ” АЯН ОРОН ДАЯАР ӨРНӨВ
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд “Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-аас хариуцан хамгаалж буй нууруудын орчим, голын эрэг, хашиж хамгаалсан булаг шандын эх дагуу болон аялал жуулчлалын бүсүүдэд хог хаягдлыг цэвэрлэх ажил 21 аймагт өрнөлөө.
21 АЙМГИЙН 7 ХОНОГИЙН ТАЙЛАН ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
✅УС АШИГЛАЛТЫН БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ ААНБ-дад хаягдал усыг урьдчилан цэвэрлэх жижиг оврын байгууламж барьж цэвэрлэн Ариутгах татуургад нийлүүлэх усны MNS6561:2015 стандартад нийцүүлэн төвлөрсөн бохирт нийлүүлж ажиллахыг үүрэг болгов.
ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
✅ХҮЙСИЙН НАЙМАН НУУР ОРЧМЫН ГАЗРЫН 1,3 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших улсын тусгай хамгаалалтай газар нутаг Хүйсийн Найман нуур орчмоос 0,8 тонн хог, Ногоон нуур орчмын газраас 0,5 тонн хог хаягдлыг цэвэрлэн ажиллав.
ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
✅ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Хөх Сэрхийн нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 20 жилийн ой, Чигэртэйн голын ай савын байгалийн цогцолборт газрыг хамгаалалтад авсны 10 жилийн ойн хүрээнд хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангахад чиглэсэн зөвлөмж гаргах эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
✅БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАВ
Хадлан тэжээл бэлтгэх гэрээг иргэдтэй байгуулж байгаатай холбогдуулан тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Тусгай хамгаалалттай бүс нутагт байнгын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
✅ТАРИМАЛ ОЙН АЖИГЛАЛТЫН ЦАМХАГ ОРЧМЫН ХОГ ХАЯГДЛЫГ ТҮҮЖ ЦЭВЭРЛЭВ
ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
✅САВ ГАЗРЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 225 ГА ТАЛБАЙН 34.5 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭВ
Цэвэрлэгээнд 43 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 873 хүн, 29 машин техникээр нийт 225 га талбайн 34.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Мөн Тосонцэнгэл сумын Хожуул голын дагуух стандартын шаардлага хангаагүй 14 бие засах газрыг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, Сум дундын ойн анги, тохижилт үйлчилгээний алба, Байгаль орчны хэсгийн алба хаагчидтай хамтран аруитгал хийн дарж буллаа.
✅ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БОАЖГ-ЫН ОНЦЛОХ АЖИЛ
Хараа голын дагуух хог хаягдлын цэвэрлэгээнд Дархан-Уул аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Лидер сурагч академи, 4, 18-р сургууль, ОИЦогцолбор сургууль, Дархан скаутын холбооны төлөөллүүд болох 200 гаруй сурагчид хог цэвэрлэгээ ажилд оролцсон. Хараа голын ай сав, голын эрэг дагуух 2,5 га газарт үүссэн хур хог хаягдлын 2 цэг, зориулалт бус газарт үүссэн 20 тн хог хаягдлыг цэвэрлэж цэвэр орчин бүрдүүллээ.
✅ХАРАА ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
Хараа голын эрэг Эрдэнэтийн гүүрний орчимд үүсээд байсан хур хог хаягдлын 2 цэгийг “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн 34 ажилтантай хамтарч 30 тн хог хаягдлыг цэвэрлэв.
✅МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
Баян-Өлгий аймгийн Булган суманд авч хэрэгжүүлэн сумын Засаг даргын Тамгын газар, хүн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан албан хаагчид болон тус суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн ААНүүд хамтран сумын төвийн орчны хог хаягдал, Булган гол, түүний ай сав газрын 80 га талбайг 80 хүн цэвэрлэж 10 тонн хог хаягдал түүв.
✅ОРХОН АЙМГИЙН БОАЖГ, СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ ОРХОН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НИЙТ 13 БАЙРШЛЫН НИЙТ 50 ГА ТАЛБАЙН 130 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭВ
Нийт хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасан ба нийлэг уут, хуванцар сав, шилний хог хаягдлууд зонхилж байна. Цэвэрлэгээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын байгууллагууд, Хот тохижуулах газар, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг 11 байгууллагын 92 хүн хамтран ажиллалаа.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент9 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм10 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм10 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм10 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм10 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм12 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг12 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм13 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм13 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм13 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр13 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим