Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Р.Батсүх: Шинэ төмөр замууд чанарын хувьд зэрэглэл буураагүй гэж ойлгож болно

Нийтэлсэн

-

Төмөр замын ашиглалтын инженер, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Рэнцэнхандын Батсүхтэй ярилцлаа.
Шинэ төмөр замын чанарт 100 хувийн баталгаа өгч байна
-Та бол мэргэжлийн төмөр замчин. Төмөр замын дээд сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр төгсөөд л шууд төмөр замд ажилд орж холбогчоос гүйцэтгэх захирал хүртэл хариуцлагатай ажил, албан тушаалд дэвшин ажилласан хүн. Бас Тайландад онол ном судалж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн төмөр замын бэлтгэгдсэн боловсон хүчний нэг. Ярилцлага авахын өмнө таны талаар тодорхой судалгаа хийсэн учраас л уншигчдад мэдээлэл өгөхөөр энэ бүхнийг товчхон дурдаж байгаа юм. Та Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам барих төслийг амжилттай удирдсан. Энэ сэдвээс ярилцлагаа эхэлбэл ямар бэ?
-Баярлалаа. Миний бие 2018 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад 2019 онд гүйцэтгэх захирлын албыг хүлээн авч, улмаар монголчууд өөрсдийнхөө хүчээр төмөр зам барих том төслийг удирдаж ажилласан. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх дарга намайг өрөөндөө дуудаж уулзаад тодорхой үүрэг даалгавар өгч, хэл ам, хэрэг зөрчилгүй маш хурдан шуурхай хичээж ажиллаж, ашиглалтад оруулах үүрэг болгож билээ. Бид ч богино хугацаанд нэлээд шаргуу хөдөлмөрлөж, ажлаа хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ гаднын ямар нэгэн инженер, техникийн туслалцаагүйгээр шинэ төмөр зам барьж байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол инженер, Монгол ажилтнууд төмөр замын төслийг маш богино хугацаанд өгсөн үүрэг даалгаврын дагуу гүйцэтгэсэн. Урам зориг, зүтгэл сэтгэл байхад манай залуус уулыг даваад л нисээд буучих юм билээ /инээв/. Энэ талаар өмнө нь нэлээд дэлгэрэнгүй ярьж байсан. Энэ удаад та асуусан болохоор дахин хөндөж байгаадаа баяртай байна. Учир нь монголчуудад чадвар, бололцоо байгаа гэдгийг нотлон харуулсан сайхан үйл явц шүү.
-Төмөр зам бол мэдээж бахархам бүтээн байгуулалт. Гэхдээ аливаа сайны хажуугаар таагүй хэл ам гаргадаг нь зарим хүний хувьд гэм биш зан. Энэ утгаараа шинээр байгуулсан төмөр замыг хямд төсөр баригдсан гэдэг яриа цухалзаад авсныг та бүхэн анзаарсан уу?
-Хямд гэдэгтэй санал нийлэхгүй. Тухайн үед зураг төсөл, бүх тооцоо нь  төсөвтэйгөө гарч ирээд, түүний дагуу л баригдсан төмөр зам шүү дээ.
 Өөрөөр хэлбэл, бодит өртөгөөр, Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм, норматив зэрэг бүх шаардлагыг хангасан байгууламж гэж баттай хэлж чадна.
-Чанар гэснээс сүүлийн үед гарсан төмөр замын ослыг мөн л чанартай холбож үзэх хүн мэр сэр гарсан?
-Төмөр замчин хүний хувьд нэг зүйлийг дахиад батлая. Юу гэвэл манай шинэ төмөр замууд олон улсад болон манайд мөрдөгдөж байгаа бүх стандарт норм, нормативыг 100 хувь хангасан. Р-65 зам төмөртэй, дэлхийн номер нэг пандрол бэхэлгээтэй, төмөр бетон дэртэй, чулуун чигжээстэй, хүнд даацын галт тэрэг тээвэр хийх бүхий л шаардлагыг хангасан гээд чанарын хувьд эргэлзэх хэрэггүй. Техник ашиглалтын дүрэм болон бусад бүх дүрэм, журмыг мөрдөж ажиллаж чадах юм бол аюулгүй байдлыг хангахгүй, чанаргүй гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, ашиглалтын үед мөрдөгдөх дүрэм журмыг зөрчих асуудлаас болж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд ямар нэгэн осол гологдол гарахаас бусдаар 100 хувь баталгаа өгч байна.
-Нэг ёсондоо аюулгүйн дүрэм журмыг зөрчиж, хариуцлага алдахгүй л бол осол гарахгүй гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Төмөр зам бол өндөр сахилга бат, хариуцлага шаардсан салбар гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Манайхан ч хагас цэргийн байгууллага гэж ярьдаг.
-Төмөр замын сэдвээр ярилцлага хийхээр зарим нэг ном товхимол, хэвлэлийн материал харж байхад төмөр замын зэрэглэл гэдэг ухагдахуун анхаарал татсан? Манай төмөр замууд аль зэрэглэлд хамаарах вэ?
-Сүүлийн үед шинээр баригдсан манай төмөр замууд олон улсын болон Mонгол Улсын ачааны хүнд даацын төмөр замд хэрэглэгддэг бүхий л стандартын шаардлагыг хангасан. Нэг ёсондоо бүтцийн хувьд бүх зэрэглэлд нийцэж чадсан.
-Ингэхэд төмөр замын тээврийн хэдэн зэрэглэл байдаг юм бэ?
-Төмөр замыг 1-ээс 5 зэрэглэлд гэж ангилдаг. Энэ нь жилд тээвэрлэх ачааны хэмжээнээс хамаардаг. Өөрөөр хэлбэл, тээж нэвтрүүлэх хүчин чадлаас хамаараад ачааны, хүнд даацын төмөр замуудыг нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэглэлийн гэж ангилдаг. Бүр тодруулбал, 30 сая, түүнээс дээш тонн ачаа тээвэрлэж байвал нэгдүгээр зэрэглэлийн замдаа ордог. Манай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 15 сая тонн ачааг эхний жилүүдэд тээвэрлэнэ гэж ТЭЗҮ-д тооцоолсон учир гуравдугаар зэрэглэлийн зам гэж үздэг. Түүнээс биш барилга байгууламжийн чанарын хувьд зэрэглэл буураагүй гэж ойлгож болно.
-Тухайн төмөр замын ашиглалт, аюулгүй байдлын дүрэм журмыг ханган биелүүлэхийн тулд энэ салбарыг зайлшгүй мэргэжлийн хүмүүс удирдах ёстой гэж бодох юм? Олон төмөр зам бий болчихлоо. Одоо л мэргэжлийн хүн шаардагдах учиртай мэт. Тэр тусмаа тээвэр зохион байгуулалтын асуудлыг мэргэжлийн хүн хариуцахгүй бол нөгөө аюулгүйн стандарт нь алдагдах бус уу? Хагалгааг мэс заслын эмч л хийдэг. Үүнтэй адилхан төмөр замын бодлого, үйл ажиллагааг мэргэжлийн хүмүүсгүйгээр төсөөлөх аргагүй гэж бодож байна?
-Төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх нэг хэрэг. Хамгийн гол нь ашиглалтын хувьд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг бол хамгийн чухал асуудал. Байнгын хяналт шалгалт, зохион байгуулалтын бусад үйл ажиллагаа нь цэвэр мэргэжлийн хүний хийх ажил байдаг. Яахав, удирдлага, менежментийг мэргэжлийн бус хүмүүс хийж болох ч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжлийг нь эзэмшсэн, бас ч үгүй туршлага хуримтлуулсан, чадвартай хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Ялангуяа шинэ төмөр замын ажлыг зүгшрүүлэхэд мэргэжлийн чадварлаг төмөр замчидтай хамтарч ажиллахаас өөр аргагүй.
Төмөр замын тээврийн хууль эрх зүйн орчинд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай
-Төмөр замын мэргэжлийн хүнтэй уулзсаных ярилцлагаа төмөр замын дэд бүтцийн ажил өнөөдөр ямар түвшинд байна вэ гэдэг асуултаар үргэлжлүүлье гэж бодож байна?
-Асуултад хариулахын өмнө манай чадварлаг инженер, техникийн ажилтан залуус гадаадынхныг оролцоогүйгээр өөрсдөө том бүтээн байгуулалт хийж чадна гэдгийн эхлэлийг тавьсан нэг жишээ бол төмөр зам барьсан явдал гэж дахин давтах нь зүйтэй болов уу.
-Дэд бүтэц хөгжил дагуулдаг. Энэ утгаараа шинэ төмөр замууд ашиглалтад орж байгаа нь улсын хөгжилд хамгийн чухал үр нөлөөтэй. Гэхдээ энэ төмөр замуудын үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог хангах асуудлыг зохицуулах хууль эрхзүйн орчин манайд ямар түвшинд байдаг вэ?
-Энэ бол яах аргагүй хөндөх ёстой, ярьж хэлэлцэж, шийдвэрлэх ёстой чухал асуудал болоод байна. Төмөр замууд шинээр ашиглалтад орж байгаатай холбоотойгоор суурь бүтцүүд хоорондын уялдаа холбоог зохицуулсан Төмөр замын тээврийн хууль тогтоомжийн эрх зүйн орчинд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага урган гарч ирж байгаа юм. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцыг харж байхад төмөр замын тээврийн процессын эрх зүй орхигдсоныг шүүмжилж, Улаанбаатар төмөр замын монополийг задлан зах зээлийн зарчмаар ажиллуулж байж, өрсөлдөөн бий болгох, төмөр замын тээвэрт хөгжил авчрах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстойг нэлээд хэдэн гишүүн анхааруулж ярьж байна билээ. Өөрөөр хэлбэл, монополь байдал төмөр замын тээврийн салбарын хөгжил зөв гольдирлоор явахад тээг саад болж байна гэдгийг олж харсан төрийн түшээ олон байна гэсэн үг л дээ. Үүнийг энд зориуд онцлох нь зүйтэй гэж бодож байна.
-Төмөр замын тээврийн салбарыг зохицуулах хуулийг өөрчлөх шаардлага өнөөдөр тулгамдаж байна гэж таны ярианаас ойлголоо. Зөв үү?
-Тийм л дээ. Нийгмийн шинэ харилцаанд шилжиж байсан эхэн үед Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. Энэхүү хууль ирээдүйг харсан гэхээсээ тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан төмөр замын тээврийг авч явсан байгууллагын мөрдөж байсан дүрэм, журам, норм норматив, үйл ажиллагаанд тулгуурлан боловсруулагдсан байдаг.
Төмөр замын тээврийн салбарын гол зорилго бол тээвэр хийх, түүнийг аюулгүй гүйцэтгэх явдал. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг одоо үндсэндээ УБТЗ дангаар гүйцэтгэж байна.  Дээрх хэлсэн хуулийг 10 гаруй жил мөрдсөний эцэст зах зээлийн харилцаанд илүү нийцсэн, төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэрийн хуулийн этгээдийг оруулж, өрсөлдөөн бий болгох боломж олгосон Төмөр замын тээврийн тухай хууль батлагдаж, тээвэрлэлтийн процедурын хэм хэмжээг зохицуулах хуулийн төсөл нь тодорхой учир шалтгааны улмаас буцаагдсан байдаг.
Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсанаар тус салбарт нэг байгууллага төрийн чиг үүргийг, аж ахуйн үйл ажиллагаатай хамтад нь гүйцэтгэж байсныг салган тусгаарлаж, өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төмөр зам тээврийн бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхой болгосноор эрх зүйн орчин сайжирсан. 2004 онд Төмөр замын агентлаг байгуулагдсан нь тус салбарт чанарын өөрчлөлтийг авчирсан гэж миний хувьд боддог.
Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд соц нийгмийн үеийн Үндсэн хуулиас шинэ Үндсэн хуульд шилжихтэй холбоотойгоор баталсан хавсралт хуульд тэр үеийн олон улсын гэрээ, хэлэлцээр шинэ Үндсэн хуульд харшилбал 199З онд багтаан өөрчилж шийдвэрлэх талаар заасан байдаг ч харамсалтай нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг байгуулсан 1949 оны гэрээ өнөөг хүртэл өөрчлөгдөж, шинэчлэгдээгүй байна.
Энэ гэрээнийхээ дагуу УБТЗ ямар ч татварыг төлдөггүй. Энэ нь Үндсэн хуульд “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатай, болзолтойгоор ашиглуулж болно” гэснийг зөрчөөд  байгаа юм. Нэг нь татвар төлдөггүй, нөгөөдүүл нь татвар төлөөд өрсөлдөхөөр шударга өрсөлдөөн гарах болов уу? Бод доо. Үүнийг л засах шаардлагатай гэж бид яриад байна. УБТЗ-ын татвар төлдөггүй нь сүүдэр дор шинээр бий болсон төмөр замууд газрын, хөдлөх бүрэлдэхүүний татвар төлдөггүй жишиг тогтчих вий.
-Ямар ч байсан Төмөр замын тээврийн тухай хууль гарснаар төрийн болон хувийн өмчит олон компани байгуулагдаж дээ? Гэхдээ хууль маань таны яриад байгаа монополийг задлах чиглэлээр тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй хэрэг үү? 
-Монополь гэдэг нь төрийн түшээдийн хэлсэн үг шүү. 2007 онд Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсаны дараагаар “Монголын төмөр зам” ТӨХК, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монгол алт МАК” ХХК, “Энержи ресурс” ХХК, “ТрансКон” ХХК зэрэг өөрийн өмчлөлийн, эзэмшлийн салбар төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүнтэй аж ахуйн нэгж байгуулагдсан. Гэтэл УБТЗ-ын эзэмшлийн суурь бүтцэд эдгээр компани өөрийн зүтгүүрээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа гүйцэтгэхийг хориглосон шийдвэр гаргаж, өрсөлдөөний хууль зөрчин давамгай байдлаа хадгалсаар байгаа юм. Тухайн үедээ зүй ёсны монополь байсан. Одоо нөхцөл байдалд өөрчлөгдсөн байна шүү дээ. Бусдыг төмөр замын тээврийн зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, шахан гаргах, өрсөлдөх, ажил үйлчилгээ явуулах, бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ тариф тогтоох зэргийг хязгаарлаж, шуудхан хэлэхэд өрсөлдөөнийг бодитоор хясан боогдуулсан ноёлох үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэж мэргэжлийнхэн үздэг.
-Шударга өрсөлдөөн бол зах зээлийн хамгийн чухал ухагдахуун. Харамсалтай нь хууль гарсан ч манайд төмөр замын тээврийн салбарт монопольт байдал ноёлсоор ирж. Одоо тэгээд яавал асуудал зах зээлийнхээ хуулийнхаа дагуу гольдиролдоо орох вэ?
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгагдсан төмөр замуудыг барьж, дотоодын сүлжээг өргөж байна. Ачаа, тээврийн логистикийн терминал байгуулагдлаа. Одоо шинэ замуудаа олон улсын сүлжээнд холбох, аль зам нь улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр зам бэ гэдгийг тодорхой болгох, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн ч, хувийн ч, түншлэлийнх ч оролцох бололцоог хангасан хууль эрх зүйн шинэ зохицуулалт бүхий бизнесийн таатай орчин, бусад тээврийн төрөлтэй уялдсан, оновчтой тээврийн систем үгүйлэгдэж байна. Төмөр замын тээврийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд судалгаа, шинжилгээ, сургалт туршилтын байгууллагатай болох, дүрэм журам, стандарт, нормативын баримт бичгийг шинээр болон шинэчлэн боловсруулах, шаардлагатай байна.
-Төмөр замын тээврийн тухай хуулийн гол дутагдалтай тал нь юу вэ? Ямар өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна вэ?
-Манай хуульчдын тайлбарлаж байгаагаар энэ хууль тус салбарын материаллаг эрх зүйг зохицуулсан хууль юм билээ. Өөр хэлбэл, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүргийг тодорхойлсон, эзэмших, ашиглах, өмчлөх буюу захиран зарцуулах байдлаар нийгмийн харилцаанд оролцогч субъектүүдийн зан үйлийг зөвшөөрсөн, хориглосон хэм хэмжээг цогц байдлаар хуульчилсан акт гэдгийм билээ.
Товчхондоо, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа буюу процессынхоос бусад хэм хэмжээнүүдийг эмхлэн заасан хууль гэж үзэж болно. Гэхдээ тус салбарын материаллаг эрх зүйг бүрэн зохицуулсан гэж үзэх боломжгүй л дээ.
Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замын зам барилгын ажил гүйцэтгэх, төмөр замын объектод хяналт шалгалт, үзлэг хийх, хөдлөх бүрэлдэхүүнд оношлогоо үнэлгээ явуулах, хөдлөх бүрэлдэхүүнээс татвар хураамж авах, төмөр замын хөгжлийн бодлогыг тодорхойлох зэргийг хуульчлах асуудал хүлээгдэж байна. Цаг алдмааргүй байна.
-Тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалтын талаар тодруулна уу?
-Төмөр замын тээврийн салбарт процессын эрх зүйг тээвэрлэлтийн үйл ажиллагаа гэдгээр ойлгож болох юм. Жишээ болгоход Төмөр замын тээврийн тухай хуульд тээвэрлэгч захиалга, гэрээний дагуу өөрөө буюу бусад тээвэрлэгчээр дамжуулан тээвэрлэлтийг хэрэгжүүлэх эрх олгосон байдаг бол процессын хуулиар тээвэрлүүлэх ачааны захиалга хүлээн авах, тээвэрлэгчид хүлээлгэн өгөх, суурь бүтцийг сонгох, ачааны дагалдах бичиг баримтыг бүрдүүлэх, хүргэх хугацааг тооцоолох, ачааг тээвэрлэх, хүлээлгэн өгөх, ачаа гэмтсэн, муудсан тохиолдолд хэнд хариуцлага хүлээлгэх гэх мэт процедурын хэм хэмжээнд хэн, ямар эрх, үүрэг хүлээх, хэрэгжүүлэх дэс дараалал, дэг горимыг нарийвчлан тогтоох ёстой юм л даа.
-Тээвэрлэлтийн буюу процессын эрх зүйг хуульчилснаар ямар давуу тал бий болох вэ?
-Манай Улсын төмөр замын тээврийн салбарт процессын эрх зүйг зохицуулсан хууль байхгүй байгаа нь өөр өөр эзэмшигч, ашиглагчтай шинээр баригдсан, баригдах төмөр замуудын хооронд галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын харилцан уялдааг хэрхэн ханган зохицуулах, түүгээр үйлчлүүлэх зорчигч, тээвэрлүүлэх ачааг хэрхэн солилцох, үнэ тариф, татвар хураамжийг хэрхэн тогтоох гэх зэрэг технологийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхойгүй, алдаа эндэгдэл, зөрчил, осол сүйрэл, маргаан гаргах магадлалыг өндөрсгөх сөрөг талтай байна.
Бие даасан хуулиуд байх нь харилцаа тус бүрийг илүү нарийвчлан зохицуулах, хууль хэрэглээг хялбар, ойлгомжтой болгох давуу талтай
-Мэргэжлийн хүний хувьд та асуудлыг нэлээд нарийн харж байх шиг. Энэ асуудалтай холбогдуулж гадаад орны жишээнээс татаж болох уу? Өндөр хөгжилтэй орны туршлагаас судалж, хууль эрхзүйн баримт бичигтээ тусгавал бидэнд ашигтай санагдах юм?
-Бололгүй яахав. Жишээ нь, Австралид анх уурхай дагасан бие биеэ даасан олон төмөр замууд баригдаж, зөвхөн өөрийн ачааг тээвэрлэж байсан нь сүүлдээ маш хүндрэлтэй тулгарсан байдаг. Хүндрэлээс гарахын тулд Үндсэн хуульдаа стратегийн ач холбогдол бүхий үндсэн хөрөнгө, объектуудыг тэгш  зарчмаар бүгд ашиглах эрхтэй гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Чухалд тооцогдсон төмөр замын суурь бүтцийг стратегийн ач холбогдол бүхий үндсэн хөрөнгийн жагсаалтад оруулснаар төмөр замын тээврийн салбарыг бүхэлд нь өөрчлөн шинэчлэх боломжийг олгосон байдаг. Нийтийн хэрэглээний зориулалтаар барьсан ачаа тээврийн төмөр замыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нээлттэй ашиглах эрхийн тогтолцоог нэвтрүүлж чаджээ. Манайхан үүнээс санаа авах хэрэгтэй байх.
 
-Олон чиглэлд төмөр замын суурь бүтэц баригдаж, түүнийг дагасан олон эзэмшигчид бий болгож байгаа өнөөгийн нөхцөлд тодорхой ямар зохицуулалтуудыг хангасан хууль эрх зүйн баримт бичиг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Олон улсын туршлага, Дэлхий банкнаас гаргасан “Төмөр замын тээврийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр төмөр замд хийгдэх өөрчлөлт” зөвлөмжид төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь тус тусдаа байхыг зөвлөсөн байдаг. Манайхан тээвэр хийж байж ашиг олно гэж хараад байна. Суурь бүтэц эзэмшигч замын хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, тээвэрлэгчдийн хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг, үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийснээр орлого тэднээс илүү олох боломжтой байдаг. Харин хөдлөх бүрэлдэхүүн хэний ч өмч байж болно. Хэн ч тээвэр хийж болно. Энэ бол зах зээлийн хууль. Суурь бүтцийн хувьд өөр. Тийм ч учраас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэж тусгайлан заасан байдгийг анхаарах ёстой юм.
Олон улс төмөр замын тээврийн салбарын үйл ажиллагааг 3-5, түүнээс ч олон хуулиар зохицуулдаг юм билээ. Бие даасан хуулиуд байх нь харилцаа тус бүрийг илүү нарийвчлан зохицуулах, хууль хэрэглээг хялбар, ойлгомжтой болгох давуу талтай л даа.
ОХУ л гэхэд “Төмөр замын тээврийн тухай” хууль, “Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн тухай” хууль, “Төмөр замын аюулгүй байдлын тухай” хууль 2002 оноос хойш үйлчилж, энэ салбарын харилцааг зохицуулж байна. Энэ нь тус салбарт өрсөлдөөн бий болгох үүд хаалга нээлттэй байна гэсэн үг шүү дээ.  Төмөр замын тээврийн үйл ажиллагаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй харьцаж, тэдгээрийн ачаа барааг зохих газраас заасан газарт нь зохих хугацаанд, аюулгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж хүргэж өгөх зорилготой, гадагшаа чиглэсэн үйлчилгээтэй салбар гэдгийг онцлоод товчхон өөрийн санаа бодлыг хэлэхэд:
Нэгдүгээрт, “Төмөр замын зам барилгын тухай” хууль байх, эс бөгөөс “Төмөр замын тээврийн тухай хууль”-д тусгайлан бүлэг нэмж оруулах,
Хоёрдугаарт, суурь бүтэц хоорондын болон суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн хоорондох харилцаа, галт тэрэгний хөдөлгөөнийг удирдах, зохицуулах, сэлгээ хийх, төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх, ачих, буулгах, хадгалах, үнэ тариф тогтоох, харилцан хүлээн зөвшөөрөх, шинээр байгуулагдсан төмөр замуудын өртөөдийг олон улсад зарлах зэрэг процессын эрх зүйг зохицуулах “Төмөр замын тээвэрлэлтийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж яаралтай батлуулах,
Гуравдугаарт, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлох, осол гологдлоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих, учирсан сүйрэл, осол, гологдлын шалтгааныг шинжлэн судлах, мэргэжлийн дүгнэлт гаргах, техникийн хяналт үзлэг хийх, оношлох, төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотойгоор объект, үйл ажиллагаанд гэрчилгээжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох зэргийг зохицуулах “Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль” зэрэг багц хууль байж болох юм. Төмөр замын тээврийн салбарын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, үйл ажиллагааны онцлогтой холбоотой иргэний эрх зүйн олон талт өргөн харилцааг  тус салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулснаар шийдвэрлэж чадна л гэж үзэж байна.
 
-Холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар та нэлээд тодорхой ярилаа. Гэхдээ хууль тогтоох хүрээнд асуудал ямар шатанд яригдаж байна вэ? Цаг алдахын сөрөг талыг та хэрхэн харж байна вэ?
-УИХ-ын гишүүн сайдтай болсон. Хууль маань хэлэлцэх эсэх нь дэмжигдчихсэн болохоор хугацаа алдахгүй байх. Тэгээд ч энэ цаг үе хууль гаргахыг шаардаад байна л даа.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.

Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.

Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.

Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.

Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.

ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.

1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.

Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.

Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.

Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.

2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.

Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.

Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

2024.11.26

Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент2 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм11 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр11 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр12 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр12 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр12 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим