Нийгэм
Баян-Өлгий аймаг “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг дэмжиж, дотоодоосоо хүнсний бүтээгдэхүүнээ хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Баян-Өлгий аймагт үргэлжилж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллав.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын 1280 гаруй жижиг, дунд аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнээс “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд 13 сумын нийт 200 гаруй хүн оролцож, 25 аж ахуй нэгж үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Баян-Өлгий аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид “Хүнсний хувьсал”хөдөлгөөнийг дэмжиж, дотоодоосоо хүнсний бүтээгдэхүүнээ хангана гэдгээ илэрхийллээ.
Б.Нургулан: Баян-Өлгий аймаг сүүлийн 30 жилд анх удаа төмсний хэрэгцээгээ хангаж чадсан
“Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Б.Мухамед, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, мөн ИТХ, сумдын Засаг дарга болон 13 сумын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
“Баян-Өлгий аймагт үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 90-ээс дээш хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгч байдаг. 2022 онд газар тариалангийн хувьд дэвшилтэй ажиллаж, сүүлийн 30 жилд анх удаа аймгийн төмсний хэрэгцээ хангаж чадсан. Өмнөх онтой харьцуулбал тариалалтын талбай 100-аад га-гаар нэмэгдээд байна. Өнгөрсөн онд 6800 гаруй тонн ургац хураан авсан бол энэ жил 7400 орчим тонн ургац хураан авсан. 2024 оноос эхлэн хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон орон нутгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг ургуулах боломжтой талбай 600 га-гаар нэмэгдэж байгааг” аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан онцоллоо.
Түүнчлэн хүнсний ногооны хураалт 20 хүрэхгүй хувьтай байна. Иймд ирэх 4 жилийн хугацаанд 35-40 хувьд хүргэх зорин тавин ажиллаж байгааг дуулгалаа.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслийн хүрээнд олгож буй зээлийн талаар танилцууллаа
Зөвлөгөөний үеэр “Жайка” жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр төслийнхөө талаар танилцуулсан юм. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл нь анх 2006-2010 онд эхэлсэн. Нэгдүгээр үе шат 25 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжсэн бол 2 дугаар үе шат нь 50 орчим сая ам.долларын эх үүсвэртэй хэрэгжиж, 2015 оноос эргэн төлөлтийн хуримтлалын сангаас өнөөдрийг хүртэл жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгож байна. Энэхүү зээл нь:
1. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгож, тэдгээрийг хөгжүүлэх
2. Монгол Улсад ядуурлыг бууруулах, ажлын байрны тоог нэмэгдүүлэх
3. Байгаль орчныг хамгаалах
4. Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон төсөлд хамтран ажиллаж байгаа банкнуудыг чадавхжуулах зорилготой. Энэ хүрээнд сар бүрийн 15-ны өдөр Япон-Монгол төвд чадавхжуулах сургалтад хамруулдаг” гэв.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм13 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр13 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр13 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа