Эдийн засаг
Х.Булгантуяа: 42 сая тонн нүүрс экспортлохын тулд боомтуудыг шинэчилнэ
ЗГ, НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮДНЭЭС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ НЭМСЭН
2019 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй энэ цагт Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн төслийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн хэмээн шүүмжилж байгаа. Ялангуяа төсвийн бүрдүүлэлтийн төлөвлөгөөг хийсвэр байна гэж сөрөг хүчний зүгээс дүгнээд байгаа юм. Төсвийн бүрдүүлэлт бодит байдалтай хэр уялдаж байгаа талаар Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяатай ярилцлаа.
-2019 оны төсвийг өөдрөгөөр төсөөлсөн гэж эдийн засагчид үзэж байгаа. Ялангуяа нүүрсний экспортоос орох орлогыг өндөр төлөвлөсөн байна. Ингэж төлөвлөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ?
-Манай улсын эдийн засаг, төсөв уул уурхайд түшиглэж бүрддэг. 2018 онд 1.7 их наяд төгрөгийн орлогыг уул уурхайн салбараас олсон бол ирэх онд 1.3 их наядаар нэмэгдүүлэхээр төсөвлөсөн.
Юуны түрүүнд манай нүүрсний экспорт жил тутам өсөж байгаа нь гол нөлөөлөл.
2011 онд уул уурхайн салбарын оргил үед 22 сая тонн нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн оны гүйцэтгэлээр 33 сая тонныг экспортолсон байна.
Энэ онд 28 сая тонныг экспортолно гэж төлөвлөсөн ч эхний есөн сарын байдлаар жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлээд байгаа.
Уул уурхайн компани, гааль, татварын байгууллагуудын мэдээллээр оны эцэс гэхэд 36 сая тонн нүүрс экспортлох байх гэсэн тооцоолол хийгээд байгаа. Оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспорт нэмэгдсэн нь ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлох боломж байна гэдгийг харуулсан.
-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар ямар боломжийг нээж өгөх юм бэ
-Хэд хэдэн шинэчлэл хийх шаардлагатай байгаа. Өнөөдөр боомт дээр үүссэн ачааллыг бууруулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Өнгөрсөн гуравдугаар сард Далай ламын асуудлаас үүссэн хоёр орны харилцаа, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гарсан мэдэгдэл гээд зарим тодорхой хүчин зүйлээс шалтгаалж өдөрт 300 машин нүүрс экспортолж байсан. Харин одоо өдөрт 1300 машин нүүрс экспортолж байгаа.
Энэ эрчээрээ ажиллавал ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой. Үүнд хүрэхийн тулд боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Хятадын талаас ч боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлээч гэсэн хүсэлт тавьсан.
Ирэх оны төсөвт боомт, гаалийн шинэчлэлийг хийхээр 70 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
Боомтуудыг олон улсын жишиг лабораторитой болгох, камержуулах, цахим бүртгэлийг сайжруулж, онлайнаар хянадаг болсноор удирдлагын төвөөс бүх боомтын үйл ажиллагааг зохион байгуулах боломж үүснэ. Ийм алхмыг хийснээр экспорт нэмэгдэх боломж бий болно.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөд хөршид айлчлах үеэр 350 сая юанийн буцалтгүй тусламжийн тодорхой хувийг боомтын үйл ажиллагааг сайжруулахад зарцуулахаар гарын үсэг зурсан.
Тэр хүрээнд боомтуудыг шинэчлэх ажлын судалгаа, ТЭЗҮ, төлөвлөлтийн ажлуудыг урьдчилаад хийсэн байгаа. Ирэх оноос энэ хөрөнгө оруулалтыг хийснээр боомтуудын нэвтрүүлэх чадвар сайжирч экспорт өсөх учиртай.
-Боомтын нэвтрүүлэх чадвар төдийгүй дэд бүтцийг сайжруулснаар нүүрс тээвэрлэлт, экспорт өсөх биш үү. Авто болон төмөр замын бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажил хийх юм бэ?
-Дэд бүтцийг байгуулахад хувийн хөрөнгө оруулалтыг ашиглаж, концессийн журмаар хийх нь зохимжтой гэж үзэж байгаа. Хувийн хөрөнгө оруулагчид тэндээс орлого олох боломжтой гэж тооцож байгаа бол дэд бүтцээ хийлгээд, төр хувийн хамтын харилцааг хангаж мөнгө хэмнэх нь зөв.
Мөн “Тавантолгой”-н ордын 30 хувьд IPO хийхээр УУХҮЯ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тэндээс орж ирэх мөнгөөр төмөр зам, зарим дэд бүтцийн ажлыг хийх боломжтой.
-Ирэх оны төсвийн бүрдүүлэлтэд татварын орлого бас голлох юм байна. Татварын орлогыг нэмэхийн тулд ямар зохицуулалт хийх вэ?
-Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Шинэчилсэн хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх байх.
ГААЛЬ, БООМТЫН ШИНЭЧЛЭЛД 70 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Түүгээр зах, худалдааны төвүүдийн жижиг бизнесийг НӨАТ-ын системд хамруулснаар төсөв 110 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Мөн эдийн засгийн өсөлтөөс татвар 300 гаруй тэрбум төгрөг нэмэгдэнэ гэж тооцож байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган төгрөг болгоно гэсэн зөвшилцөлд хүрсэн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний нэмэгдлийг дагаад татварын орлого нэмэгдэнэ. Ингэснээр татварын орлого улсын төсвийн 87 хувийг бүрдүүлэх боломжтой юм.
-Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр зарлага дагаж нэмэгдээд байна гэдэг шүүмжлэл бий. Орлогыг үр ашигтай зарцуулах, зардлыг оновчтой хуваарилахад ямар зохицуулалт хийсэн бэ?
-Хөрөнгө оруулалт яалт ч үгүй нэмэгдсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрх барьж байгаа намын хүүхэд бүрийг сургууль, цэцэрлэгт хамруулах амлалттай холбоотойгоор боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн.
Нийтдээ 877 төсөл хэрэгжихийн 517 нь шинээр, 362 нь эрх шилжүүлэх төсөл, хөтөлбөр байна.
2017 онд манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо олон хөрөнгө оруулалтыг царцаасан. Үүнээс болж зарим хөрөнгө оруулалтад үнэлгээ хийх шаардлага гарсан.
Засгийн газраас үүрэг болгосны дагуу БСШУСЯ, ЗТХЯ, ЭМЯ-наас ажлын хэсэг гарч хөрөнгө оруулалт шаардлагатай баригдаж буй барилга, байгууламжтай газар дээр нь очиж танилцсан.
Түүгээр зарим барилгын чанар, стандарт хангалтгүй байгаа учраас дахин үнэлгээ хийх шаардлага үүссэн.
Энэ ажлыг хийж зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй гэсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, эхлүүлэхээр болсон.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Бусад14 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм19 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр22 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм19 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна