Нийгэм
19-32 насны гурван этгээд 500 сая орчим төгрөгийн хар тамхийг АНУ-аас илгээмжээр авжээ
ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатараас шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах бодис хил нэвтрүүлэхээр завдсан хэргийн талаар тодрууллаа.
– Өчигдөр ГЕГ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ажиллаж, их хэмжээний хар тамхи шуудангаар хүлээн авч, тээвэрлэж байсан этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлсэн. Уг ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан их хэмжээний буюу албан бусаар 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метамфетамин/мөс/ төрлийн хүчтэй сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдлаа.
Уг хэргийг Гаалийн ерөнхий газар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран таслан зогсоосон.
Илгээмжийг Монгол Улсын нэр бүхий этгээдүүд АНУ-аас захиалан авсан бөгөөд гаалийн хяналт шалгалтын явцад мансууруулах бодисыг илрүүлсэн. Гаалийн байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаалийн хяналтын бүс дотор сэжиг бүхий зүйл илэрвэл холбогдох хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээд харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байдаг.
Энэ тохиолдолд маш их хэмжээний үнийн дүнтэй мансууруулах бодис оруулж ирсэн учраас гаалийн хяналтан дор цагдаагийн байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авч ажиллаа. Мөрдөн шалгах ажиллагаа харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад хийгдэж байгаа.
– 2019 он гарсаар олон улсын шуудан илгээмжээр хар тамхи мансууруулах бодисыг хил нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарлаа. Өнгөрсөн онд болон энэ онд нийт хэчнээн тохиолдол гарсан бэ?
– 2018 онд улс хоорондын шуудан илгээмж болон гадаад улсад зорчин явсан иргэдийн биедээ авч явсан нийт 15 тохиолдлыг гаалийн байгууллага илрүүлсэн. Эдгээрт холбогдох марихуана, канабис, канабисын тос, экстаси, метамфетамин гэх мэт бодисуудыг илрүүлэн харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлсэн.
2019 он гарсаар таван удаагийн тохиолдлыг илрүүлсэн.
– Өчигдөр 500 сая орчим төгрөгийн мансууруулах бодисыг илрүүлсэн гэлээ. Энэ төрлийн бодисыг хэрхэн үнэлдэг юм бэ?
– Үнийн дүнгийн хувьд хар зах дээр арилжаалагддаг үнийн дүнг баримжаа болгож хэлж байгаа. Түүнээс биш албан ёсны үнэ гэж байхгүй.
– Шуудан илгээмжээр ирж буй хар тамхи мансууруулах бодис ямар улсуудаас ирж байна вэ. Шуудан хүлээн авагчийн хувьд аль улсын иргэд зонхилдог вэ?
– 2018 онд найман улсаас хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэхийг завдсан. Тухайлбал, Герман, Нидерланд, Испани, Их Британи гэх мэт.
Шуудангаар хар тамхи, мансууруулах бодис хүлээн авахаар завдсан бүх тохиолдлуудад Монгол Улсын иргэд холбогдож байсан. Он гараад илэрсэн нэг удаагийн тохиолдолд Нигер улсын иргэн холбогдсон.
“ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ, ХУДАЛДАН БОРЛУУЛДАГ ЭТГЭЭДҮҮДИЙН ҮЙЛДЛИЙН АРГА НАРИЙСЧ БАЙНА”
Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас, 19-32 насны нэг эмэгтэй, хоёр эрэгтэй гурван этгээд их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэн, таслан зогсоож мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн ЭХТА-ийн 20.7.2 мөн 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн саатуулан шалгаж байна.
2019 он гарсанаас хойш Хар тамхитай тэмцэх газар 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.
Нэгдүгээр сард Гаалийн ерөнхий газрын олон улсын шуудан илгээмжийн газартай хамтран шинэ төрлийн урсгал шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж байгаа таван хэргийг илрүүлэн таслан зогсоосон.
Шинэ төрлийн урсгал буюу шуудан илгээмжээр хар тамхи мансууруулах бодис хүлээн авч байгаа нь хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийн үйлдлийн арга нарийсаж байгааг харуулж байна” хэмээн ярилаа.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ