Нийгэм
Нийт нутгийн 60 орчим хувьд зудын их эрсдэлтэй гарсан байна
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр 12 дугаар сарын 1-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 орчим хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй гэж гарлаа.
Зуд болох нэн их эрсдэлтэй сумдад Баян-Өлгийн Сагсай, Алтай, Булган, Баяннуур, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Түргэн, Тариалан, Малчин, Завхан, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Булган, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Цагаанчулуут, Говь-Алтайн Жаргалан, Шарга, Тайшир, Бугат, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Жаргалант, Хүрээмарал, Заг, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт, Хөвсгөлийн Цэцэрлэг, Төмөрбулаг, Галт, Архангайн Цахир, Хангай, Өгийнуур, Хашаат, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Төгрөг, Баянгол, Хархорин, Өлзийт, Булганы Баяннуур, Төвийн Баянхангай, Баяндэлгэр зэрэг 11 аймгийн 50 сум орж байна.
Харин их эрсдэлтэй сумдад Баян-Өлгийн Цэнгэл, Алтанцөгц, Ногооннуур, Бугат, Дэлүүн, Толбо, Улаанхус, Увсын Ховд, Өмнөговь, Өлгий, Цагаанхайрхан, Тэс, Зүүнговь, Наранбулаг, Баруунтуруун, Өндөрхангай, Давст, Ховдын Дөргөн, Буянт, Манхан, Зэрэг, Мөст, Дарви, Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Алтай, Үенч, Чандмань, Завханы Тэс, Асгат, Эрдэнэхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ургамал, Идэр, Завханмандал, Нөмрөг, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уул, Төгрөг, Алтай, Есөнбулаг, Дэлгэр, Дарви, Тонхил, Халиун, Цээл, Цогт, Эрдэнэ, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Баянлиг, Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Хөвсгөлийн Цагаан-Уул, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Жаргалант, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант, Архангайн Тариат, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Эрдэнэмандал, Өвөрхангайн Сант, Богд, Бат-Өлзий, Бүрд, Тарагт, Хайрхандулаан, Хужирт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Гучин-Ус, Булганы Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Бүрэгхангай, Баян-Агт, Төвийн Архуст, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Баянчандмань, Баян, Лүн, Заамар, Цээл, Алтанбулаг, Сэргэлэн, Баянжаргалан, Баянцогт, Аргалант, Орхоны Жаргалант, Хэнтийн Жаргалтхаан, Баянхутаг, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баянмөнх, Баян-Адарга, Мөрөн, Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Говьсүмбэрийн Сүмбэр, Өмнөговийн Мандал-Овоо, Булган, Сэврэй, Гурвантэс, Баян-Овоо, Баяндалай, Ноён, Хүрмэн, Дундговийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Өндөршил, Дорноговийн Даланжаргалан, Мандах, Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн 18 аймгийн 144 сумд хамрагдаж байна.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм5 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр5 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр5 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа