Нийгэм
“Эрдэнэс Монгол” ХХК 88 хүнийг ажилд авч, 2-12 саяар цалинжуулна
“Эрдэнэс Монгол” ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ажлын хэсгээс өнөөдөр /2022.12.30/ мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-Төрийн захиргааны болон төрийн өмчит компаниудад өөрчлөлт, шинэчлэлтийг хийж хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Үүний дагуу чиг үүрэг бүхий хяналт шалгалтуудыг хийж иргэн, төрийн ойлголцлыг өндөр түвшинд бий болгохоор ажиллаж байна. Үндсэн үйл ажиллагааны 70 хувь нь авлига, төрийн албаны хүнд суртал зэргийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр засаж сайжруулна.
Давхардсан тоогоор 1.1 сая иргэнээс ирсэн гомдол саналыг хүлээж авсан шийдвэрлэх тухай авч үздэг байсан. Харин ирэх оноос иргэдийн гомдол саналд өгсөн хариулт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэнэ. Хоёрдугаарт, төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, олон нийтийн тавьж буй хяналтыг сайжруулах бодлогыг Засгийн газар барьж ажиллаж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, үйл ажиллагааг үр дүнтэй байлгах тал дээр анхаарна. Мөн тодорхой үе шаттайгаар олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр нээлттэй худалдаалах тухай тогтоол дөрөвдүгээр сард батлагдсан. Эхний ээлжид Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг нийт 26 төрийн өмчит компаниудын 34 хувийг олон нийтэд шилжүүлэхээр болсон.
Өнөөдрийн байдлаар Төрийн банкны 20 хувь хийгдэж, Монголын хөрөнгийн биржийн арилжаа явагдаж байна.
Хөрөнгийн бирж 30 гаруй жилийн дараа либерчлах үйл ажиллагааг амжилттай хийж байна. Энэ бол дан ганц төрийн оролцоотой үйл ажиллагаа явагдахгүй иргэдэд шилжиж байна.
Дараагийн асуудал бол Монголын баялаг, хөгжлийн санг бий болгох зорилготойгоор 15 жилийн өмнө байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс амжилттай болсон нь ч бий, бүтэлгүй болсон нь ч бий. Тиймээс ирэх жилүүдэд энэхүү компанийг 100 хувь менежментийн компани болж, бодлогыг тодорхойлж, олон нийтийн хяналт руу мөн шилжих ажлуудыг зохион байгуулна. Бүтцийн тухайд өөрчлөлт хийж, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр болсон. Нийт 88 ажлын байр буюу:
- Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар
- Үйлдвэр технологи
- Дотоод хяналт эрсдэл
- Төслийн судалгаа, үнэлгээний газар
- Хууль эрхзүй
- Захиргаа удирдлагын газар зэрэг нийт долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулна.
Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулж авна. Ахлах менежер 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая төгрөг, ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг, мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарлаа.
“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Дөлгөөн:
-Нэгдсэн стратеги хөгжлийн газар дотроо хоёр хэлтэстэй 13 хүний орон тоотой. Санхүү нэгдсэн удирдлагын газар мөн хоёр хэлтэс 14 хүний бүрэлдэхүүнтэй гэхчлэн алба, хэлтэс бүрийг орон тоог нарийвчлан заасан. Ажлын байранд тавигдах шаардлагын тухайд “Эрдэнэс Монгол” компанид ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 2-16-ны хооронд нээлттэйгээр явуулна.
Боловсролын хувьд:
Бакалавр болон түүнээс дээш
Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
Ахлах менежер нь улсад 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
Менежер нь 5 болон түүнээс дээш жил төрийн болон хувийн хэвшилд мэргэжлээрээ ажилласан байх шаардлага тавина.
Бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, төрийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авна. Их, дээд сургуулийн мэргэжлийн профессоруудыг зөвлөхөөр авч, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем дээр суурилан явуулна.
Шалгаруулалтын хоёр дахь шатанд
Эхний шаардлага хангасан боловсон хүчнүүдэд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлага авна. Ингэхдээ иргэдийн төлөөлөл, улс оронд амжилттай явж буй томоохон компанийн төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөллийг оролцуулж, нүүр тулсан ярилцлага хийнэ.
Бүртгэл нэгдүгээр сарын 2-16-нд болно. Тест шалгалтыг нэгдүгээр сарын 20, 21-нд явуулна. Нүүр тулсан ярилцлагыг нэгдүгээр сарын 23-28-нд зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-нээс багаа бүрдүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлнэ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.