Нийгэм
БНХАУ-ыг зорих иргэдийн анхааралд!
2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Хятадын засгийн газар шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай мэдэгдлийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох мэдэгдлийн шаардлагын дагуу Монгол Улсаас БНХАУ руу зорчиж буй зорчигчид дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.
1. Нуклейн хүчлийн шинжилгээ
БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.
2. Эрүүл мэндийн ногоон кодын тухай
БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй.
3. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг
БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт https://htdecl.chinaport.gov.cn/…/healthDe…/declare.htmlболон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглөх шаардлагатай.
4. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм
БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.
Дээрх арга хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчдод хэрэгжүүлнэ.
Өнөөгийн байдлаар дэлхий дахинд цар тахал үргэлжилж байгаа бөгөөд Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээ нь халдвар хамгааллын дэглэмийг сулруулна гэсэн үг биш юм. Хувь хүн өөрийн эрүүл мэндэд хариуцлага хүлээдэг тул зорчигч та бүхэн халдварт өвчний нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, биеийн эрүүл мэнддээ анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлийг баримтлан, хувийн хамгаалалтаа чангатгаж, халдвар авах эрсдэлийг бууруулахыг уриалж байна. Хятад тал үргэлжлүүлэн халдварт өвчний шинэ хувилбар, тархалтын нөхцөл байдалд тулгуурлан, урьдчилан сэргийлэх, хянах ажлыг шинжлэх ухаанч, нарийн түвшинд сайжруулж, Хятад болон гадаад улсын иргэдийг аюулгүй, эрүүл харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно.
Мэдээллийн эх сурвалж:http://mn.china-embassy.gov.cn/…/t20221228_10997397.htm
“Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай мэдэгдэл”-ийг дамжуулан хүргэх тухай мэдэгдэлд дурдсанаар:
http://mn.china-embassy.gov.cn/…/t20221227_10996300.htm
БНХАУ руу зорчих визийн тухай
БНХАУ руу зорчих гадаадын иргэдийн ажил, үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зэрэг шаардлагыг сайжруулах, холбогдох виз мэдүүлэх иргэдэд дэмжлэг үзүүлнэ.
Мөн БНХАУ-ын элчин сайдын яамнаас утсаар тодруулснаар Монгол улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай.
Зарим гадаад улсууд БНХАУ-аар нэвтэрсэн болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа учир зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээллийг авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.