Нийгэм
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КЁНГИ МУЖИЙН ГУЯАН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА
Гуяан хотын дарга И Дун Ван, Ногоон хот төслийн багийн даргаКимСу О, Ойн хэлтсийн ойн бодлогын даргаЖунЧансик, Ногоон хот тохижуулалтын ойн даргаСоЖайсуп, Ойн хэлтсийн мэргэжилтэн Жон Илюн нар Дундговь аймагт айлчлан орон нутгийн удирдлагууд, холбогдох ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, “Гуяаны төгөл” ойжуулалтын талбайг хүлээлцэхгэрээнд гарын үсэг зурлаа.
Айлчлалын бүрэлдэхүүн Гуяаны төгөлтэй танилцанцөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ихээхэн үр дүнтэй ажил болсныг онцолсон юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын зүгээс ойжуулалтын ажлыг үргэлжлүүлэн хамтран ажиллахын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын соёлын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа уламжилж, хоёр тал дээрх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцон шинэ хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Уулзалтын бүрэлдэхүүн “Гуяаны төгөл”-тэй танилцах явцад орон нутгийн зүгээс цаашид Мандалговь хотын төлөвлөлттэй уялдуулан Гуяаны төглийг шинэ талбайд үргэжлүүлэхингэхдээ говийн нөхцөлд тарихад тохиромжтой, ард иргэдийн аж амьдралд хэрэгцээтжимс жимсгэнийнмод, бутаар төрөлжүүлэх санал гаргав.
Гуяан хотын төлөөлөгчид Дундговь аймагт хүрэлцэн ирсэндээ сэтгэл хангалуун байгааг илэрхийлж Ногоон Ази ТББ, орон нутгийн иргэдэд “Гуяаны төгөл” төслийг амжилттай хэрэгжүүлснийгсайшаан орон нутгийн санал санаачилгыг дэмжин хамтран ажиллах талаар дурдлаа.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.