Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

А.Энхжин: Зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ

Нийтэлсэн

-

Иргэд 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ипотекийн зээлээ төлж эхлэхтэй холбогдуулан Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжинтэй ярилцлаа.


Өнгөрсөн хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нийт таван удаа хойшлуулсан. Энэ оны эхнээс иргэд зээлээ төлж эхэлнэ. Зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлснээр сардаа хэд орчим төгрөгийн эх үүсвэр хуримтлагдах вэ. Нийт хэчнээн иргэн зээлээ төлж эхлэх вэ?

Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сард “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу Монголбанк, Монголын ипотекийн корпорац болон арилжааны банк хамтран ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг нийт таван удаа хойшлуулсан бөгөөд нийтдээ 63 мянган зээлдэгч хамрагдсан. “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс дуусгавар болж байгаатай холбогдуулан эдгээр 63 мянган зээлдэгчид зээлийнхээ эргэн төлөлтийг банктай байгуулсан гэрээ, тохирсон хуваарийнхаа дагуу төлж эхэлнэ. Ингэснээр хэвийн үед ойролцоогоор сард 40 орчим тэрбум төгрөгийн ипотекийн эргэн төлөлт хийгддэг байсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс ипотекийн зээл хэвийн төлөгдөөд эхлэхээр тус хэмжээгээр ипотекийн зээлийг цааш нь үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 2021 онд нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13 мянга орчим зээлдэгчид олгож байсан бол 2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8 мянга орчим зээлдэгчид олгоод байна. Түүнчлэн УИХ-аас 2023 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан бөгөөд үүний дагуу 2023 оны эхний хагаст багтааж Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс цаашид энэ хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх талаар Засгийн газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, оны эхний 6 сарын турш сар бүрийн эргэн төлөлт болох 40 орчим тэрбум төгрөгийн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Харин 2023 оны хоёрдугаар хагаст санхүүжилтийн хэмжээг бууруулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэх, улмаар Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх тухай боломжит хувилбаруудыг бид ярилцаж байна.

-Энэ жилээс орон нутагт 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Зээлийн журам нь батлагдсан уу. Ямар нөхцөл, шаардлагыг тусгаж байгаа вэ. Урьдчилгаа төлбөр дээр Зээлийн батлан даалтын сантай тодорхой хэмжээнд хамтран ажиллах юм байна гэж ойлгосон. Энэ талаар арилжааны банкуудтай эцсийн байдлаар яриа хэлэлцээр хийж тохирсон уу. Энэ зээл хэзээнээс олгогдож эхлэх вэ?

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гэж байдаг. Энэхүү журамд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт ороод өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамдаа тусгаж өгсөн. Түүнчлэн 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд 3 жилийн хугацаанд 3 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн. Энэ дагуу Сангийн яамнаас холбогдох гэрээ, төслийг банкууд, Зээлийн батлан даалтын сан болон Монголбанканд хүргүүлэн холбогдох саналуудыг аваад байгаа. Тиймээс энэхүү арга хэмжээ ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна.

-Журмын зохицуулалттай холбоотой зарим нэг тодруулах зүйл байна. Тухайлбал, бизнесийн үйл ажиллагаа нь шилжээд түүнийг дагаад очсон ажилчин тухайн зээлд шууд хамрагдах боломжтой юм байна гэж ойлгосон. Гэтэл өөрийн санаачилгаар хөдөө орон нутагт ажиллаж, амьдрахаар шийдээд ажил төрлөө солиод очсон иргэдийн тухайд яах вэ?  

Иргэдэд аль болох чирэгдэл багатай, ойлгомжтой байлгахыг Монголбанк, Сангийн яамнаас зорьж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлого, зорилтын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдийн хувьд энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой байхаар холбогдох журам, гэрээнд тусгасан байсан. Одоогоор яг нарийвчилсан шаардлага, шалгууруудыг эцэслэн тогтоогүй байгаа тул урьдчилан хэлэх боломжгүй байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Засгийн газар, Монголбанк, Сангийн яам болон банкууд хамтраад зээлдэгчид аль болох чирэгдэл багатай байхаар шийдвэрлэхийг зорьж байна.

-Шийдвэр яг хэдийгээр эцэслэгдэж гарах вэ?

Гэрээний төсөлд тусгагдах саналуудыг холбогдох байгууллагуудаас аваад бэлэн болсон байгаа. Иймд эцсийн байдлаар Сангийн яамнаас батлах тул энэ талаар тус яамнаас тодруулах нь зөв байх.

-Орон сууцны 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг бууруулан 6 хувь болгох асуудал иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна. Энэ тал дээр тодорхой судалгаа хийгдсэн үү. Ямар нэг шийдвэр гарах уу?

Монгол Улсын Шадар сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ дагуу ажиллаад санал, дүгнэлтээ гаргаад хүргүүлсэн байгаа. Уг санал, дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувийн хүүтэй болгоход тодорхой хэмжээний зардал гарахаар байгаа. Харин энэ зардлыг хаанаас, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бид шийдэл олж чадаагүй байна. Бидний урьдчилан тооцоолж байгаагаар нийтдээ 350-500 орчим тэрбум төгрөг шаардагдаж, энэ зардлыг бонд эзэмшигчид буюу Монголбанк болон арилжааны банкууд үүрэхээр байгаа. Тэгэхээр бонд эзэмшигчдийн энэхүү зардлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм.

-Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв дээр ипотекийн зээлийн хүүгийн татаас гэж хэчнээн төгрөг төсөвлөсөн байгаа вэ. Хуучин 60/40 байсныг 80/20 болгосон байгаа. Тэгэхээр Монголбанканд ирж байгаа ачаалал нэлээн өндөр байхаар байна.

-Орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдийн 3 хувийн зээлийн хүүгийн татаасанд 7 орчим тэрбум төгрөг суусан, бусад нь улсын төсөвт суугаагүй. Бидний хувьд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай ярилцаж байгаа гол асуудал нь 2023 оны 2 дугаар хагаст энэ хөтөлбөр Засгийн газарт шилжихэд эх үүсвэрийг нь таслалдуулахгүйгээр хэрхэн яаж цааш нь хэвийн үргэлжлүүлэх вэ гэдэг дээр голлон гарц, шийдэл хайж байна. Нэг үгээр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 оны 2 дугаар хагаст Засгийн газарт шилжүүлэхдээ эх үүсвэрийг нь бууруулахгүйгээр цаашид хэвийн үргэлжлээд явах нөхцөл боломжийг нь бүрдүүлэхийг л бид зорьж байгаа.

-Өнгөрсөн онд гадаад валютын албан нөөц багагүй хэмжээгээр буурч, энэ нь ханш өсөх гол шалтгаан болсон. Тэгвэл энэ жилийн хувьд гадаад валютын албан нөөцөд ямар эерэг хүлээлт байна. Энэ онд Оюу толгойн далд уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор Оюу толгойн оруулж ирдэг хөрөнгө оруулалтын хэмжээ буурах вий гэсэн болгоомжлол байх шиг байна?

-2022 он зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бүхий л улс оронд хүндрэлтэй жил байлаа. Цар тахлын хүндрэл бүрэн арилаагүй, мөн геополитикийн тодорхой бус байдал нь эрсдэлийг нэлээд нэмэгдүүлсэн. Нөгөөтээгүүр, хөгжингүй улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн нь манайх шиг хөгжиж буй орнуудын хувьд олон бэрхшээлийг дагуулсан. Манай улсын гадаад валютын нөөц 2022 оны эхний хагаст эрчимтэй буурсан. Харин 2022 оны хоёрдугаар хагасаас эхлээд экспортнэмэгдэж, гадаад валютын орох урсгал сайжирсан. Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн валютын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн. Мөн “Оюутолгой” компани Монгол Улсад оруулж ирэх валютын хэмжээгээ 2022 оны 4 дүгээр улиралд нэмэгдүүлсэн. Эдгээр эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын гадаад валютын нийт нөөц 3 тэрбум 392 сая ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 460 орчим сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм.

2023 оны тухайд тодорхой бус байдал мөн л өндөр байгаа. Бидний төсөөлж байгаагаар нүүрсний экспорт сэргэж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрлээ. Дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэснээр зөвхөн авто замаар биш төмөр замаар мөн экспорт хийх боломжтой болсон нь экспортын гарцыг өсгөх нэг боломж болж байна. Мөн 2023 оны 1 дүгээр улирлын төгсгөл, 2 дугаар улирлын эхээр Оюу толгойн далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй байгаа. Энэхүү далд уурхай ажиллаж эхэлснээр манай улсын зэсийн экспорт нэмэгдэж, оргил үедээ жилд 450 орчим мянган тонн зэс олборлох тооцоотой байна. Хөрөнгө оруулалтын хувьд 2023, 2024 онд “Оюутолгой” компанийн мэдээлснээр Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал төдийлөн буурахгүй. Тэгэхээр бидний 2023 оныг харж байгаа төсөөллөөр, хэрэв манай экспорт тасралтгүй сайжраад, Хятад улс хилээ бүрэн нээгээд, мөн түүхий эдийн үнэ өндөр байвал 2020 оны түвшнээс эдийн засаг харьцангуй дээшлэн, өөдрөг байна гэж төсөөлж байна.

-Бондын өр төлбөрүүд гээд валютын гадагшлах урсгал дээр томоохон дарамттай жил байх нь. Валютын нөөцөөс хэд орчим ам.долларын өр төлбөрийг төлөхөөр байгаа бэ?

-Өнгөрсөн оны эцсийн байдлаар манай улсын валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрлээ. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын өрийг дарах нөөц, боломж бол бүрдсэн. Гэхдээ 2023 онд төлбөрийн тэнцэл алдагдалтай байхаар төсөөлж байна. Ийм үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогоор энэ өрийг дахин санхүүжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд УИХ-аас гадаад өрийн стратегийг баталсан. Энэхүү стратегийн хүрээнд ч бондын төлбөрийг дахин санхүүжүүлж явна гэсэн төсөөлөлтэй байна. Өөр хүлээгдэж буй том төлбөрийн тухайд Монголбанкны Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг, юанийн своп гэрээ дуусгавар болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хийсэн айлчлалын үеэр энэхүү гэрээг Хятадын талаас 2023 онд сунгахаа мэдэгдсэн. Тиймээс энэ онд своп хэлцлийн гэрээг сунгахаар хүлээж, төлөвлөж байна. Эдгээр өр төлбөрийг шийдвэрлэсэн тохиолдолд 2023 онд гадаад өрийн дарамтийг бууруулахаар байна.

-Зээлийн нийлүүлэлт ямар хэмжээнд байна гэж хүлээж байгаа вэ. Төв банк бодлогын хүүгээ нэлээн өсгөсөн тул 2023 онд банкууд зээлээ хумьж Төв банкны үнэт цаас худалдан авахыг илүүд үзэх байх. Энэ тал дээр?

Дэлхий нийтээр нийлүүлэлтийн шинжтэй инфляц өндөр байна, мөн манай улсын тухайд экспорт хүндрэлтэй байснаас шалтгаалаад Төв банк 2021 оны 4 дүгээр улирал, 2022 оны турш ерөнхийдөө мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн. Энэ онд цаашид эдийн засгийн нөхцөл байдал, хүлээгдэж буй нөхцөл байдалтай уялдуулан Мөнгөний бодлогын хороо хэлэлцэж, тухай бүр шийдвэрээ гаргаад явна. Манай улсын экспорт харьцангуй сэргээд, мөн нийлүүлэлтийн шинжтэй инфляцын дарамт буурвал мөнгөний хумих бодлого баримтлах шаардлага багасч, улмаар бодлогын төлөв зөөлрөх боломжтой. Үүнийгээ дагаад зээл олголт нэмэгдэх боломжтой гэж бодож байна.

-Алт худалдан авалтын тухайд ямар хүлээлттэй байгаа вэ. Өнгөрсөн онд хэчнээн тонн алт худалдаж авав. Энэ онд алтны экспортыг 20 тоннд хүргэж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг ч нэмж баталсан. Тэр хүлээлтэд хүрэх боломжтой юу?

-Монголбанк өнгөрөгч 2022 онд нийтдээ 22.9 тонн үнэт металлыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан. Энэ нь 2021 онтой харьцуулбал 10 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны тухайд үнэт металлын худалдан авалт өмнөх оныхоо түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байна. Манай улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүд ч үндсэн орд руу чиглэсэн олборлолт хийж эхэлсэн тул цаашид олборлох алтны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ хэмжээгээрээ валютын нөөцдөө ч эерэг нөлөө үзүүлэх болов уу.

-Дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанкнаас санхүүжилт олгодог. Тэгвэл энэ санхүүжилтийн хүрээнд хэчнээн төгрөг олгосон бэ, энэ онд үргэлжлэх үү?

-УИХ-аас баталсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүрээнд Монголбанкнаас дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулан санхүүжилт олгосон. Өнгөрсөн онд нийт 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Дээрх хуулийн хэрэгжих хугацаа 2022 оноор дуусгавар болсон тул Монголбанкнаас энэ төрлийн арга хэмжээнд санхүүжилт олгох эрх зүйн боломжгүй болсон.

-Ярилцсанд баярлалаа.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент16 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр1 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр7 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр7 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим