Бусад
Өдөр тутмын амьдрал болоод сэтгэл санааг эмх цэгцтэй байлгахад туслах Мари Кондогийн зарим зөвлөгөөнөөс

“Өөрт хэрэгтэй зүйлээ олж мэдэх хамгийн шилдэг арга бол хэрэггүй зүйлсээсээ салж, татгалзах явдал юм”
хэмээн Япон улсын цэгцлэх урлагийн мэргэжилтэн Мари Кондо хэлсэн байдаг.
Шинэ он гарсны дараахан, амьдралаа эмх цэгцтэйгээр шинээр эхлүүл гэж буй дохио мэт цэгцлэх урлагийн хамгийн алдартай, Тайм сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 1,000 хүний нэг, 40 гаруй хэл дээр орчуулагдсан “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолчийн “Мари Кондотой эмхэлж цэгцэлцгээе” шоу Netflix-ээр цацагдаж эхэлсэн билээ.
Тэрбээр өөрийн гаргасан эмх цэгтэй, илүү аз жаргалтай амьдрахад чиглэсэн КонМари аргачлалыг бодит айл гэр, хүмүүс дээр үзүүлж, үр дүнг нь харуулдаг ба тухайн айлд үүсээд буй эмх цэгцгүй байдлыг арилгахад нь тусалдаг талаар гардаг.
Энэхүү баримтат цуврал цацагдаж эхэлсэн цагаас хойш дэлхий даяар ихэд шуугиан тарьж, олон хүний амьдралд өөрчлөлт авчраад буй талаар яригдаж байгаа юм.
Тэгвэл бид түүний саяхан гарсан энэхүү цуврал болон өмнө гарсан номоос түүвэрлэсэн эмх цэгцтэй, өөрийн амьдралд илүү чухал гэсэн зүйлсдээ анхаарлаа хандуулж амьдрахад туслах зөвлөмжүүдийг түүвэрлэн хүргэж байна.
1. Өөрчлөлтөөс бүү ай
Амьдралынхаа аливаа зүйлд өөрчлөлт оруулна гэдэг амаргүй. Гэвч өмнө байснаас илүү эерэг өөрчлөлтийг амьдралдаа авчиръя гэвэл ирж буй өөрчлөлтийг эерэг хандлагатайгаар хүлээн авч, түүнд өөрийгөө бэлдэх нь тэрхүү өөрчлөлтийн үндэс, суурийг тавина.
Цувралын анги бүрт гарч байсан оролцогчид өөрчлөлтийн өмнө бүгд ихэд эмээж хэрхэн үүний ард гарч, дасан зохицох талаар санаа зовниж байсан нь харагдаж байсан хэдий ч гэрээ цэгцэлсний дараагаар өөрчлөлтийг ихэд эерэгээр хүлээн авч, амьдралдаа түргэн нэвтрүүлэн, дасан зохицож байсан нь харагдсан юм.
Тийм учраас аливаа эерэг, сайн зүйлийн төлөө өөрчлөлт хийхээр шийдсэн бол түүндээ үнэнч, тууштай байж, өөрийгөө бэлдэх нь бүх өөрчлөлтийн үндэс юм.
2. Цэгцэлж эхэлсэн бол буцах зам үгүй
Хэрэв та нэгэнт амьдарч буй гэр, орчин тойрон болон амьдралаа цэгцлэхийг сэтгэл шулуудаж эхэлсэн бол буцах зам үгүй. Мэдээж эмх цэгцтэй болгохын тулд эхлээд бүх зүйлсээ гаргаж, ялгахын тулд эмх замбараагүй байдал үүсэх болно, үүнийг хараад хүмүүс ихэд цочирдож, шантрах сэтгэгдэл төрдөг аж.
Цэгцлэхийн тулд эхлээд бүх хувцас, ном, бичиг баримт гээд гэр ахуйн эд, хэрэгслийг төрөл төрлөөр нь гарган, нэг газар бөөгнөрүүлэн овоолоход хүмүүс ямар их хувцас, эд хогшилтой байснаа гайхаж, анзаардаг. Тийм учраас гэрт буй эд хогшлоо төрөл зүйлээр нь ангилан цэгцлэх нь илүү үр дүнтэй.


КонМаригийн эмхэлж цэгцлэх эд зүйлсийн дараалал:
- Хувцас,
- Ном,
- Бичиг баримт,
- Бусад жижиг, сажиг эд зүйлс,
- Дурсамж агуулсан зураг, захидал, зургийн цомог, CD гэх мэт… Энэхүү дарааллын дагуу тус бүрийн төрлийн эд зүйлсийг гаргаж ирж, овоолон таны сэтгэлд оч үүсгэж /Spark joy/, илүү нандин санагдаж буй эд зүйлсээ авч үлдэхийг Мари Кондо зөвлөж байна.
3. Хувцсаа зөв хадгалж сурах


Ихэнх хүн шүүгээнд хадгалж буй хувцсаа дээр дээрээс нь давхарлан эвхдэг бол КонМари аргачлалаар аливаа хувцсыг илүү жижиг болгон эвхэж, босоо маягаар хооронд нь наалдуулан хадгалах ондоо аргыг та бүхэнд санал болгодог.
Ингэснээр шүүгээнд буй бүх хувцас таны нүдэнд ил харагдаж, зарим хувцсыг хамгийн доор нь үлдээж мартахгүй байх болон хувцас авч, буцааж хийхэд илүү хялбар байх болно.
Хувцаснуудаа ялгахдаа гараараа барьж үзэн, үүнийг өмсөөд хэчнээн сайхан харагддаг тухайгаа бодож, баяр баясал болон сэтгэлд тань оч гарч ирвэл үлдээх нь зүйтэй юм. Харин өмсөхөд таны биед тийм ч тухтай биш, сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байвал талархаад явуулах цаг нь болсон гэсэн үг. Энэ санаа зөвхөн хувцсан дээр биш бусад гэр ахуйн бүхий л эд хогшлыг ангилж, ялгахад хамааралтай
4. Өрөө болгоноор бус эд хогшлыг төрөл зүйлээр нь ангилж эмхлэхийг зөвлөж байна


Өнөөдөр би том өрөөг, маргааш хүүхдийн өрөөг цэвэрлэнэ гэж хүмүүс ангилдаг. Харин Мари ингэхийн оронд аливаа эд хогшлын төрөл зүйлээр нь ангилж эмхлэхийг санал болголоо.
Тухайлбал, таны гэрт ном зөвхөн нэг өрөөнд бус олон өрөөнд байж болно. Тийм учраас өнөөдөр номнуудыг ангилж эмхэлье гэх маягаар эмхэлснээр илүү амар бөгөөд дэс дараалалтай санагдах болно.
5. Хаяхыг хүсэхгүй байгаа зүйлээ заавал хаях гэж хичээх хэрэггүй


Дурсамж дүүрэн, нандин мэдрэмж төрүүлэхүйц эд зүйлсийг ангилах үед хүмүүсийн сэтгэл хөдөлж, баяр, гунигийн хосолсон мэдрэмжүүд төрдөг аж. Тэгвэл цэгцлэх урлагийн мэргэжилтэн танд ийм төрлийн эд зүйлсээ шууд хаяж, сэтгэл шулуудахын оронд амархан хүрч, харж болохуйц хайрцаганд хийж хадгалахыг зөвлөж байна. Ингэснээр та энэхүү эд зүйлсэд ойр ойр хүрч, дурсамжаа сэргээхээс гадна магадгүй хаях болсон цагийг нь аажмаар ухаарах юм.
6. Өөрт байгаа эд зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун байж, талархах нь чухал
КонМари аргачлалаар сэтгэлийн үзүүрт оч үүсгэж буй хувцас, эд зүйлсээ авч үлдсэний дараагаар хэрэггүй болсон, хагацах шаардлагатай эд зүйлстэй та нүүр тулгарах болно. Энэ үед хаяхаар ангилсан бүхий л эд зүйлдээ талархаж, өнгөрсөн хугацаанд өөртэй тань хамт байсанд нь баярлаж, харин тантай үлдэж буй эд зүйлсдээ сэтгэл хангалуун байх нь ирээдүйн сэтгэл санааны хувьд ч тэр, таны орон гэрийн уур амьсгалын хувьд ч мөн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх болно.
КонМари аргачлалаар эмхэлсэн өмнө болон дараах зургууд:








Хэрэв та нэгэнт эд зүйлсээ ангилж, эмхлэхээр сэтгэл шулуудсан бол дээрх энгийн хэрнээ эерэг үр дүн авчрах алхмуудыг дагаж, хэрэгжүүлснээр танд илүү хялбар, үр дүнтэй байх болно.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм12 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм14 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм13 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм13 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр