Нийгэм
Ирэх Даваа гарагт нийтийн тээвэр шинэ 117 автобусаар сэлбэгдэнэ
Нийслэл 2022 онд 77.3 тэрбум төгрөгөөр 224 ширхэг автобус авахаар төлөвлөсөн ч хугацаандаа орж ирээгүй гэх шүүмжлэл өрнөсөн. Тэгвэл өнөөдрийн /2022.01.19/-ны байдлаар 117 ирсэн байна. Харин үлдсэн 97 автобусыг ирэх хоёрдугаар сарын дундуур багтаан оруулж ирэхээр төлөвлөөд байгаа аж.
Нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байна. Өнгөрсөн 2022 онд сургуулийн 50 шинэ автобус болон 100 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр нийт 384 шинэ автобус орж ирсэн байна. Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт хийгээгүй байсан. Энэ 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 318 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан мэдээлсэн.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н. Сугараас тодруулахад, “Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад орж байсан. Үүнээс өнгөрсөн долоо хоногт 62 автобус ирсэн байдаг. Энэ долоо хоногт 55 автобус нэмэгдэн ирж нийт 117 автобус парк шинэчлэлтээр ирээд байна. Парк шинэчлэлтээр ирж буй автобусыг өөрийн улсын цаг агаарын онцлогт тохируулан захиалгаар хийлгэж байгаа. Автобусны үнэ 223.5 сая төгрөг. Эдгээр ирж буй автобуснууд бүгд дизель хөдөлгүүрээр явна. Нэг автобус 29 суудалтай. Босоо болон суугаад 70 хүн зорчих боломжтой. Үлдсэн 97 автобусыг хоёрдугаар сарын дундуур багтаан оруулж ирэхээр төлөвлөөд байгаа” гэсэн юм.
Ирсэн автобуснууд хэрхэн үйлчилгээнд явах талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодруулахад, Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад орж байсан 100 автобус бүгд ирж эхнээсээ үйлчилгээнд гарч эхэлсэн. Шинээр ирсэн эхний 30 автобусыг /2023.01.16/-нд даваа гаригт үйлчилгээнд гаргасан бол өнөөдөр /2023.01.19/-нд нэмэлтээр 30 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан байна. Энэ долоо хоногт 55 ирж нийт парк шинэчлэлтээр 117 автобус ирээд байна. Үүнээс 30 автобус нь энэ Бямба гаригт үйлчилгээнд гарна. Харин үлдсэн 27 автобусыг ирэх Даваа гаригт үйлчилгээнд гаргахаар төлөвлөөд байна. Эдгээр парк шинэчлэлтийн хүрээнд ирсэн автобуснууд ачаалал ихтэй зургаан чиглэлд үйлчилгээ үзүүлнэ. Харин нийтийн тээвэрт явж байгаа насжилт өндөртэй зарим автобусыг хасах журмаар явна. Ирсэн автобусны тоогоор насжилт өндөр автобусыг хална гэх ойлголт байхгүй. Цаашлаад үлдсэн автобуснууд үе шаттайгаар автобуснууд орж ирнэ” гэлээ.
Шинээр орж ирсэн автобусны техникийн үзүүлэлтийн хувьд:
- 2022 онд үйлдвэрлэгдсэн
- Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
- Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон
- Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог
- Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
- Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
- Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
- Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй
- Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
- Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай аж.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө