Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Сурвалжилга: Олон ястны өлгий нутаг болох холын цэнхэр Ховдчууд “Мөнгөлөг шагшуурга” наадмаа жил бүр зохион байгуулна

Нийтэлсэн

-

-Мөнгөлөг шагшуурга наадамд 20 мянга гаруй жуулчид иржээ-

Хайрхан уул Халзан бүргэтэй, Хан жаргалант, Цаст Гималайн уулсаас тасарч сүндэрлэх Сутай хайрхан, цаст Цамбагаравын тойромд үзэсгэлэнт хатан Хар ус нууран дээр өвлийн сувд “Мөнгөлөг шагшуурга”-2023 мөсний баяр энэ сарын 21, 22-нд сайхан болж өнгөрлөө.

Тодруулбал, баруун монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга 2023” амжилттай болов. Энэ наадам хоёр жил тутамд болдог байсан бол өнөө жилээс эхлэн жил болгон болохоор болжээ.  “Мөнгөлөг шагшуурга 2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог юм.  Хар ус нуурын мөсний баяраар Ховд аймгийн 17 сумынхан өөр өөрсдийн онцлогийг харуулсан гэрээ барьж, өв соёл үүх түүхээ зорин ирсэн зочид жуулчдад таниулж тайлбарласан юм. Тухайлбал, олон угсаатны баярын жагсаал, олон угсаатны соёлын үзүүлбэр, Монгол туургатны Мөсөн сурын харваа, Мөсөн шагайн харваа, Мөсний барилдаан, Сээр цохих тэмцээн, адуучин тэмцээн, Морин чарганы үйлчилгээ, Морь тэмээ унаж зураг авахуулах үйлчилгээ, Бүргэдийн үзүүлбэр, Тэшүүрийн үйлчилгээ, 4 дугуйт мотоциклийн үйлчилгээ зэрэг сонирхолтой үзвэр үйлчилгээнүүдийг үзэж сонирхууллаа. Энэ жилийн наадмын онцлог гэвэл Хар ус нууран дээгүүр нэг ч машин явуулахгүй, байгальд цэвэрхэн ээлтэй наадав.

Байгаль дэлхийгээ хайрлаж, өв соёлоороо бахархах өвлийн аялал жуулчлалын наадамд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчид, Ховдчууд бүхэн сайхан аялж наадав. Олон ястны өлгий нутаг хосгүй нандин өв соёл, дуу хуур, бүжиг наадам, бие биеэлгээ үүх түүх гээд холын цэнхэр Ховд нутаг маань аялал жуулчлалын нэгэн том бүс нутаг болох ирээдүйтэйг батлан харууллаа. Хэдий хол ч зам гэж саадгүй сайхан юм, хүмүүсийнх нь зан ааш гэж хайлан юм. Өөр өөрсдийнхөө өв соёлыг сурталчилж таниулахаас гадна урлаг соёлын арга хэмжээгээр бусдын харааг татаж байя. Ялангуяа гадны жуулчид илүү их сонирхож байв. Ийнхүү биет болон биет бус өв соёлоороо гоёсон, өнгө өнгийн дээлээрээ ижилдэн гоёсон Ховдчуудаараа бахархлаа.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа:Хар ус нуурын шагшуургаа хамгаалж, мөсөн дээрээ ганц ч машин гаргаагүй

Мөнгөлөг шагшуурга 2023” наадам маань энэ жилдээ 9 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн онцлог бол Монголд зочлох жил болгож зарласан. Хамгийн эхнийх нь манай аймгаас эхэлж байгаад баяртай байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд энэ наадам тогтвортой байх үүднээс жил болгоны нэгдүгээр сард энэ наадмыг уламжлал болгон зохион байгуулна. Гадаад дотоодын жуулчдад хэзээ Мөнгөлөг шагшуурга болох вэ гэдэг нь тодорхой боллоо.

Энэ жилийн хувьд 20 гаруй мянган жуулчдад иржээ. Өмнө нь 13-14 мянган жуулчин ирдэг байсан бол өнөө жил тоо нь нэмэгджээ. Бас нэг сонирхолтой мэдээлэл өгсөн нь Play time наадамд ирсэн хүмүүсийн тооноос давсан жуулчид иржээ гэдгийг Мобикомоос надад өгсөн. Энэ зохион байгуулалтын бэлтгэл ажлын юун дээр анхаарсан бэ гэвэл байгальд ээлтэй байх. Өвлийн био нойл тавьсан. Шагшуургаа хамгаалсан. Нууран дээгүүр нэг ч машин явуулаагүй. Өв соёлоо сайн харуулахыг зорьсон. Монгол үндэсний өв соёл дархлаа бол халдашгүй байх. Ховд аймгийн хувьд бусад аймгуудаас ялгарах ганц онцлог бол олон угсаатны өлгий нутаг 17 сум, 13 ястан угсаатан байгаа. Тийм учраас бүх сумдууд ирж өв соёлоо харуулсан үзүүлбэрүүд байгаа” гэлээ.

Хөсөгтөн хамтлаг “Хатан хар ус нуур” дээр Ховдчуудын бахархал болсон “Буянт гол” дууг эгшиглүүлж байгаль эх дэлхийг баясгалаа.

Мөсний баяр дээр тэмээ, морь унуулах нь 5000 төгрөгийн үнэтэй байв 

“Мөнгөлөг шагшуурга” Хар ус нуурын мөсний баярыг зорин очсон иргэдэд зарим малчид морь, тэмээ, морин чарга унуулах үйлчилгээ үзүүлэв. Тэдний нэг нь Манхан сумын малчин тэмээ унуулах үйлчилгээг сурамгай үзүүлж байв. Үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, үндэсний өв соёлоороо бахархан сурталчлахаас гадна орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байгааг хэлж байлаа. Мөн тэмээгээ уралдуулж долдугаар байранд оруулсан гэв.

Олон угсаатны өв соёлын гоёл, уралдааны “Сайхан морьтой, ганган хос”, “Сайхан тэмээтэй хос”-ууд шалгаруулав

Нойл хогийн савны асуудлыг зөв шийджээ. Иргэд ч соёлтой болсон байна хэмээн ам сайтай байв.

Ховд аймагт байгаа ганц дөрвөдүүд болох Дөргөн сумынхан 

Дөрвөд хааны хошуунаас тасарч үлдсэн дөрвөдүүдтэй ганц сум бол Дөргөн сум. Дөрвөдүүдийн хамгийн анхны гэр музейг авчирсан байна. Монгол гэрт юу байх ёстой вэ бүгд байна. Хуучны дөрвөд айлын эдэлж хэрэглэж байсан бүхнийг авчирсан гэр музейг жуулчдад танилцууллаа. Дөргөн сум аймагтаа таван жил дараалан тэмээгээрээ тэргүүлж байна. Дээрээс нь ингэний хоормог алдартай. Өв соёлоо дагавал дөрвөд бие биелэгээ уртын дуу, дөрвөд аман аялгуугаараа бусад сумаасаа ялгарна. Угсаатан болгон өөрийн гэсэн өв соёлоороо ялгарч байна.

Дарви сумынхан халх угсаатны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээ дэлгэжээ

Дарви сумын халх угсаатны гэр буюу эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэлгэжээ. Өвлийн улиралд халх үндэстэнгүүд алаг мэлхий өрдөг. 5-6 эр ямааны арьсаар хийсэн нэхий дах байна. Эрэгтэй хүний эдэлж хэрэглэж болох мөнгөн эдлэлүүд бүгд байна. Эртний халхчуудын хэрэглэж байсан арслантай авдар, цайны дээж өргөдөг гуулин сав, зэсэн данх гэх мэт эртний эдлэлүүдийг дэлгэн тавьжээ.

Цэцэг сум уран нугаралтаараа алдартай

Тус сум нь Манжийн үед Засагт хан аймгийн Дархан Бэйлийн хошуунд харъяалагдаж байсан бөгөөд Ховд аймгийн гурван Халх сумын нэг юм. Тус сум нь уран нугаралтаараа дэлхийд алдартай. Ард Аюушийн нутаг, аргал янгир, ирвэстэй ажэ

Буянт сум тарвасаараа брэндээ хийдэг

Буянт сум нь газар тариалангаараа алдартай. Буянтын тарвас дэлхийн брэнд. Мөн баруун аймгуудыг хадлангаараа хангадаг. Сүү цагаан идээ нь ч алдартай ажээ.

Дуут сумынхан тууль, алтайн магтаалаараа гайхуулдаг ард түмэн ажээ

Дуут сумын төв нь 1942 онд “Босгын эх” гэдэг газар байгуулагдсан. Дуут сум нь мал аж ахуйтай. Далайн төвшнөөс дээш 2480 гаруй метрт оршдог, Монголын хамгийн өндөр цэгт оршдог суурин газар гэдгээрээ онцлогтой. Хүн амын 80 гаруй хувь нь урианхай 10 гаруй хувийг халх, үлдэх цөөн хувийг бусад ястнууд эзэлдэг.

Булган сумынхан жороо морьдоороо алдартай

Булган сумыхан хамгийн том газар нутагтай, хүн амтай сум бөгөөд жимс жимсгэнэ, жороо морьдоороо алдартай.  Улаанбаатараас 1855 км, аймгийн төв Ховдоос 385 км алслагдсан. Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. Зүүн болон хойт талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн, баруун болон өмнөд талаараа говь болон Алтайн салбар уулсаар хүрээлэгдэн оршино.

Чандмань сум нь хөөмийгөөрөө Монголдоо төдийгүй дэлхийд алдартай

Чандмань сум нь Монголын баруун хэсэгт оршино. Ховд аймаг нь олон үндэстэн, ястнаас бүрдсэн сумдтай бөгөөд Чандмань сум нь халх ястны сум юм. Мөн халх сумд болох Дарви Цэцэг сумдын хамтаар хуучин Засагт хан аймагт харьяалагдаж байсан. Чандмань сум нь Жаргалант хайрхан, Бумбат хайрхан хэмээн нэрлэгдэх нутгийн ард иргэдийн шүтээн болсон 2 том уултай. Чандмань сум хөмийгөөр Монголдоо төдийгүй дэлхийд алдартай юм. Чандмань сум нь Ховд аймгаас 156-км-т оршдог Жаргалант, Бумбат алтай, Хар усан нуур, Хар нуур, Дөргөн нууруудаар хүрээлэгдсэн говь тал хээр, ой өндөр уул хосолсон байгалийн бүс бүслүүрүүд хосолсон үзэсгэлэнт газрууд олон байдаг.

Мөст сум алтайн өндөр уулстай, сарлагийн ааруулаараа брэндээ хийдэг

Халх, Захчин, Урианхай гурван ястнаас бүрдэнэ. Сарлагийн ааруулаараа алдартай, түмэн сарлагийн баяр хийж байсан удаатай. Тус сумын бэлчээрийн талбай 387 мянган га бөгөөд хуурай хээр, цөлжүү хээр, уулын нугажуу хээр, голын сав давсархаг хужир мараат бэлчээрийн ургамалжилт зонхилдог. Улаан номонд орсон Алтангагнуур, Вансэмбэрүү, Ямаан сэрдэг, Эмийн бамбай, Дөрвөлсөн мүгээ, Ган цэцэгт, Алтанзул болон төрөл бүрийн зээргэнэ, таван салаа, Алтайн сонгино зэрэг олон төрөл зүйлийн ургамалтай.

Эрдэнэбүрэнгийн уртын дуугаараа алдартай

Гал тамгатай, ганзага имтэй, Галданбошигт хааны нутгийнхан болох Эрдэнэбүрэнгийнхэн уртын дуугаараа алдартай. Сумын төв нь аймгийн төвөөсөө 5 км, Нийслэлээс 1552 км-т оршдог ба 268,5 мянган га нутагтай, үүнээс 2431 га тариалангийн, 273 га хадлангийн талбайтай, газарзүйн байрлалын хувьд Их нууруудын хотгор мужид хамрагддаг далайн түвшингээс 1182-4208 метрт өргөгдсөн өндөр уулс, говь тал хосолсон нутагтай. Цамбагарав уулын өвөрт зостын хаданд Нирун улсын үеийн цорын ганц дурсгал, хуягласан морьт цэргийг урласан хадны зураг, Хонгион булан хөшөө, Хөх сайрын ам, Ацын арын хүн дүрст хөшөөнүүд, Ховд голын өндөр довоос Бээжин хүртэл үргэлжилдэг домогт Сартагтайн суваг, булш, хиргисүүр зэрэг түүх соёлын дурсгалт зүйл их бий.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент12 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм21 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр21 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр22 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр23 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр23 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр7 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр7 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим