Улс төр
БОХХААБХ: Давхардсан тоогоор 109 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 10 удаа хуралдаж, нийт (давхардсан тоогоор) 109 асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна.
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн зургаан санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн хоёр санал, дүгнэлтийг бэлтгэж холбогдох Байнгын хороонд хүргүүлж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллыг тус тус бэлтгэн ажиллажээ.
Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд:
Байнгын хороо Газрын тухай таван багц хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажиллаж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 20 жил шинэчлээгүй газрын хуулийг багцаар нь шинэчлэснээр нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгчдөд нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох юм.
Иймд Монгол УИХ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, УИХ-ын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол нь зорилго, үйл ажилллагаанаас гадна санхүүжилтийг хамтад шийдэж хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Тодруулбал, 2023 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 138,272.30 сая төгрөг, Хүнсний үйлдвэр, Газар тариалан, Мал аж ахуйн салбар, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон судалгаа шинжилгээний зардалд 89,980.90 сая төгрөг, нийтдээ 228,253.20 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөж төсөв санхүүжилттэй нь уялдуулж өгсөн нь бодит үр дүнгээ өгнө гэж үзжээ.
Байнгын хорооны тогтоолоор Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазараар ахлуулан байгуулсан. Ажлын дэд хэсэг 7 удаа хуралдсанаас гадна байгалийн ургамал ашиглагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд 2022 оны 10 дугаар сарын 31-нд, газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийг хамруулсан хэлэлцүүлгийг Орхон аймагт 2022 онд 12 дугаар сарын 20-нд тус тус зохион байгуулсан юм.
Хяналт, шалгалтын ажлын талаар:
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооны тогтоолоор гурван ажлын хэсэг байгуулан ажиллажээ.
1. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ахлан ажиллаж байна.
2. Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакир ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Туваан, Т.Энхтүвшин нар ажиллаа.
Ажлын хэсэг санал, дүгнэлт гарган 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, “Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг батлан, хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.
3.Байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Н.Наранбаатар, Г.Мөнхцэцэг нар ажиллаа. Ажлын хэсэг санал дүгнэлт гарган 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолыг батлан, хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.
Бусад ажлын талаар:
Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хууль тогтоомжийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг тав, хурал зөвлөгөөн зургаа, уулзалт, ярилцлага тав, гадаадын зочид төлөөлөгчтэй таван уулзалтыг зохион байгуулж ажиллаа.
2023 оны 01 дүгээр сард Байнгын хорооны хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилтийн байдал, цаг агаарын төлөв, өвөл, хаврын улирлын тэжээлийн хэрэгцээ, нөөц бэлтгэл, отор нүүдэл, эрчим хүч, түлш, дулааны хангамж, агаарын бохирдлын талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүдээс гаргасан саналын дагуу дараах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын Байгаль хамгаалал консервацийн бүлгээс санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Байгаль орчны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд 2023 оны 01 дүгээр сарын зохион байгуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас салбарын 33 хуульд дүн шинжилгээ хийж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах санал боловсруулсныг хэлэлцүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар болон холбогдох яам, агентлаг, олон улсын төслийн болон төрийн бус байгууллагыг төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 50 гаруй хүн оролцсон. Цаашид байгаль орчны багц хууль дээр дүн шинжилгээг нарийвчлан хийхээр болжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ