Нийгэм
“Эрчим хүчний салбар хүний нөөцийн хомсдолд орсон”
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд хариуцлагагүй үйлдлүүдийн талаар өнөөдөр /2023.01.31/ мэдээлэл хийлээ.
Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адьяасүрэн:
-Эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудал Монголын эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй байдал юм. Энэ салбарт ажиллах хүчингүй, хүний нөөцийн хомсдолтой болж байна. Эрчим хүчний салбарт боловсон хүчнийг ажлын байранд ажиллуулахад 2-5 жилийг зарцуулдаг. Гэвч цалин хөлсөө голж, туршлагатай ажилчид маань харийн газарт боолын хөдөлмөр эрхлэхээр гэр бүлээсээ хол, эрчим хүч, уул уурхайн салбараа орхин явж байна.
2022 оны байдлаар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцаас 212 хүн ажлаасаа гарсан. Үндсэн шалтгаан нь цалин, хөлсний асуудал.
Монголын эрчим хүч, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо 1996 онд тухайн үеийн засгийн газрын бүтцээ дагаад уул уурхай, геологи, эрчим хүч гэсэн гурван тулгуур салбарыг нэгтгэсэн холбоо байгуулж байсан. Улс орны хөгжлийн үе шатаар уул уурхай маш хурдтай хөгжсөн. Үүнийг дагаад уг салбарт ажиллах ажиллагсадын тоо олон болсон. Тус холбоо аль аль салбарынхаа ажилчдын асуудлыг орхигдуулсан. Эрчим хүчний салбарт ажиллах болоод ажиллаж буй хүмүүсийн эрх ашиг зөрчигдсөөр байна.
Монголын эрчим хүч, уул уурхайн холбоо өөрийн дүрмийг маш ноцтойгоор зөрчдөг. Маш их санхүүгийн зөрчил гаргасан.
Энэ асуудлын талаар анхан шатны хороодын дарга нарын зүгээс алдаа дутагдлаа залруулах шаардлагыг тавьж, удаа дараа санал бодлоо илэрхийлж байсан ч асуудал шийдэгдээгүй. Монголын эрчим хүч, уул уурхайн, геологийн үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүү гэдэг бол эрчим хүчний салбарын ажилчдын хөдөлмөр, хөлсөөр бүтэж байгаа. Энэ мөнгө ил тод, нээлттэй шилэн байх ёстой. Гэвч санхүүгийн зарцуулалт нь нууц байдаг. Үүнийг бид ил болгохыг шаардсан. Уг асуудал дотооддоо шийдэгдээгүй учраас Эрүүгийн цагдаагийн газарт хандсан. Энэхүү асуудал санхүүгийн шинжээчээр нотлогдоод Авлигатай тэмцэх газарт 220, 283 дугаар тоот хэрэг үүссэн. Одоогоор хуулийн байгууллага шалгаж байгаа.
Эрчим хүчний үйлдвэр голлох том компанийн төлөөллүүд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн холбоонд хэлэлцээрийн саналаа явуулдаг. Тухайн саналд цалин хөлсийг 30-аас доошгүй хувиар нэмэх ёстой, Хөдөлмөрийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийг оруулаач, ажилтнууд амралтын өдөр дуудлага хүлээдэг зэрэг асуудлыг шийдэж өгдөггүй. Бидний хамгийн их эмзэглэж буй гол зүйл бол үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үндсэн суурь зарчим алдагдсан” гэв.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө