Нийгэм
Ким Бу Соб: Эмнэлгийн маань гурван тэрбумын эд хөрөнгийг завшсан Д.Мөнхбатыг Монголын шүүх ₮12 саяар торгосонд харамсаж байна
Солонгосын Намянжү хотын Хьюндай эмнэлгийн захирал Ким Бу Соб 2013 онд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж салбар эмнэлгээ байгуулсан.
Гэвч Монгол дахь хамтрагч нь хууль зөрчин хөрөнгө оруулагчаа залилснаар хэрэг шүүхэд шилжжээ. Энэ талаар БНСУ-ын иргэн Ким Бу Собтой ярилцлаа.
-Монголд хөрөнгө оруулалт хийж эмнэлэг байгуулсан. Гэвч бусдад залилуулж хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Миний бие 2013 онд тухайн үед Гэмтэл согогийн эмнэлгийн дэд даргаар ажиллаж байсан Д.Мөнхбатыг Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд өндөр албан тушаал хашиж байсных нь хувьд хамтарсан хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулан бизнесийн түнш болох санал тавьсан.
Д.Мөнхбат “Надад хөрөнгө гэх зүйл байхгүй учир цалин авч ажиллая” гэж хэлээд 2013 оны 10 дугаар сараас эхлэн cap бүр 2,000 ам.долларын хөдөлмөрийн гэрээ байгуулан эмнэлэг байгуулах, тусгай зөвшөөрөл авах, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох зөвшөөрөл авах ажил үүргийг даатган итгэмжилсэн юм.
Ингээд бид хамтраад эмнэлгийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Миний бие 2015 оны есдүгээр сард компанийг гадаадын хөрөнгө оруулалттай “Ириум” компанийг 100 хувь өмчлөн гүйцэтгэх захирал хийх болсон. “Ириум” ХХК нь 2016 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Эм Би Эс Мед” ХХК-ийн хувьцаа, эрхийг 100 хувь худалдах, худалдан авах, хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу хувьцаа эзэмшигч Д.Мөнхбатаас шилжүүлэн авсан билээ. Ингэхдээ “Эм Би Эс Мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Мөнхбатыг томилсон байдаг.
-Д.Мөнхбат захирлыг чөлөөлсөн ч эмнэлгийн үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан гэж үзсэн гэв үү?
-Тийм ээ. Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Хөрөнгө Буцааж авах” албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй.
Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан.
Ингээд уг асуудлаар Монголын хууль шүүхийн байгууллагад хандсан. Гэтэл прокурорын байгууллагаас 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүх байгууллага ч бидний нэхэмжлэлийг хэрэгсээгүй. Угтаа Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр Д.Мөнхбатыг хууль зөрчсөн, нотлох баримтыг гуйвуулсныг тогтоосон байдаг.
Д.Мөнхбат манай компаниас залилсан хөрөнгөө нуун дарагдуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхийн тулд тусдаа компани хүртэл байгуулсан нь ил болсон.
-Шүүх шинжилгээний хүрээлэн хуурамч нотлох баримт үйлдсэнийг тогтоосон байхад прокурор, шүүх дээр хэргийг хэрэгсэхгүй болсон гэлээ. Одоо хэргийн нөхцөл байдал хэрхэн үргэлжилж байна?
-Хамгийн сүүлд Баянгол дүүргийн шүүх 2022 оны 10 дугаар сарын 21-нд Д.Мөнхбатын мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, бусдад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 12 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Түүнчлэн Ким Бу Собын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны сүүлчээр гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар мэдээлэл хийсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдын шилжүүлсэн хөрөнгийг хувьдаа завшсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Өмгөөлөгч хүний хувьд өмгөөлөгчийн болон хуульчийн мэргэжлийн ёс зүйг баримталж, шүүх дээр хянагдаж буй хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийх нь зохимжгүй байна.
Дан ганц гадаадын хөрөнгө оруулагчид гэмт хэргийн хохирогч болохгүй байгаа бөгөөд Монгол Улсад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг газар авсаар байна. Энэ төрлийн гэмт хэрэг хулгайлах, дээрэмдэх, залилах, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэх мэт олон төрөлтэй байдгийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг.
Хэрэв энэ гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэдэг.
Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй. Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд учруулсан хохирол нь их хэмжээний байгаа тохиолдолд шүүх түүнд шударга ёсны зарчмыг баримталж, ял шийтгэл оногдуулна гэж заасан.
-Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан этгээдийн учруулсан хохирол нь 850 сая гаруй болохыг шүүх тогтоосон тохиолдолд ямар ял шийтгэл оногдуулах вэ?
-Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг учраас ямар ял шийтгэл оногдуулахыг шүүхээс өөр байгууллага шийдвэрлэх боломжгүй. Гэвч гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа баримтлах хууль зүйн зарчим гэж байгаа.
850 сая төгрөг гэдэг бол Эрүүгийн хуулиар тодорхойлсон “Их хэмжээний хохирол”-ын доод хэмжээг 17 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байгаа юм. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Иймд шүүхийн зүгээс хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэхдээ учруулсан хохирлын хэмжээг нь харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг. гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг шаарддаг.
Тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөн дүн болон хууль тогтоомжоор тодорхойлсон хөдөлмөрийн хөлсний үнэлгээ нийгмийн бодит байдлыг олон талаас нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүхээс ял шийтгэл оногдуулах шаардлагатай.
Түүнчлэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд торгох, хорих ялын аль нэгийг сонгохдоо илүү хүнд хариуцлагыг сонгох нь шударга ёсонд нийцнэ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө