Улс төр
“Зөвлөлдөх зөвлөлийн I, II шатанд оролцогчдын мэдээллийн их датаг судлах шаардлагатай”
Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэн гаргасан Зөвлөмжийг өнөөдөр (2023.02.17) Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм. Энэ талаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Г.Галбадрахаас тодрууллаа.
–“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, дууслаа. Таны хувьд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажилласан. Энэ уулзалтыг хэр дүнтэй болсон гэж бодож байна вэ?
-Эхний шатны санал асуулгад оролцсон 1570 хүн бол олон улсын жишгээр боломжит хувилбар гэж ҮСХ тайлбарласан. Эхний шатанд оролцогчид ямар ч мэдээлэл аваагүй, тухайн үедээ өөрт байгаа баримжаа, мэдээллээр санал өгсөн бол хоёр дахь шатанд оролцогчдыг хоёр өдөр мэдээллээр хангаад санал авсан. Үүнийг МҮОНТ-ээр шууд дамжуулсныг та бүхэн мэдэж байгаа. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид тус санал асуулгыг хийх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалтаас эрдэмтэд, улс төрийн намууд, иргэдийн гаргасан санал, мөн тухайн үед төв талбайд жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсээс тавьсан саналыг нэгтгэж, Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултыг боловсруулсан. Энэ 22 асуулт тус бүр дээр дөрвөн ангиллаар оролцогчид 15, 15-аар бүлэг болж хуваагдан хоорондоо ярилцаж, үзэл бодлоо хуваалцсаны дараа хоёр дахь шатны санал асуулгыг явуулсан. Ингэхэд нэгдүгээр шатанд авсан зарим саналын хувь буусан, зарим нь өссөн байна. Яг эндээс л бид ямар асуудлыг эрэмбэлж гаргах вэ гэдгийг харлаа. Миний хувьд 22 асуултыг төгс төгөлдөр байсан гэж хэлж чадахгүй. Боловсруулах явцад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн дунд маргаан байсан ч олонхоороо шийдье гэдэг нэг л зарчим барьж ажилласан. Миний эхний дүгнэлт бол санал асуулга амжилттай боллоо. Олон нийтийн санаа бодлыг ядаж 50 хувь илэрхийлж чадсан байх гэж харж байна. Жишээлбэл би Монголын улс төр, нийгмийг гаднаас нь шүүмжилдэг хүмүүсийн нэг. Жагсагчид олон шүүмж хэлж, шаардлага тавьдаг. Тэгэхээр энд нэг асуудал байна. УИХ-д хууль боловсруулж, баталдаг хүмүүсийн өмнөөс бид зөвхөн сэтгэл хөөрлөөр тэгж болохгүй, ингэж болохгүй гэж асуудал тавьж болохгүй. Яагаад гэвэл бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой учраас олон шаардлага, шүүмжлэл ихэнх тохиолдолд биелэгддэггүй. Би Зөвлөлдөх зөвлөлд ажиллаад юуг ойлгосон бэ гэвэл, иргэд бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой юм байна. Бид жагсаад, нэгдээд тодорхой асуудал тавих гэж байгаа бол судлах хэрэгтэй юм байна. Хуулийн хүрээнд ямар заалт байна вэ, энэ яагаад амьдрал дээр болохгүй байна вэ гэдгийг мэдээлэлтэй байж, нухацтай судлан хандах ёстой юм байна. Гарц шийдлийг хуулийн хүрээнд гаргах ёстой. Түүнээс биш нь та нар болохгүй байна, та нар огцор гэж мянга хашгираад үр дүнд хүрэхгүй юм байна. Сая Зөвлөлдөх зөвлөл гэдэг бүтцээр дамжуулаад УИХ болоод ард түмний дундын жийргэвч маягтай ажиллаж үзлээ. Эндээс надад төрсөн бодол бол бид дандаа төрийг буруутгаад байхаас илүүтэй үүргээ биелүүлээд, хариуцлагатай эв нэгдэлтэй байж, асуудлыг хуулийн хүрээнд гаргаж тавьсан тохиолдолд ойлголцолд хүрэх юм байна гэж ойлголо. Эс тэгвэл жагсаал цуглаан дээр хүртэл асуудал зөвөөр хөндөгдөж байгаа ч үр дүнд хүрэхгүй. Хуульчид, судлаачид шиг тоо баримт, хууль зүйн үндэслэлтэй нь ярьж, гаргалгаа гаргаад явж яагаад болохгүй байгаа юм. Зүгээр л хэдэн хүнийг урдаа гаргачхаад ард алга ташаад зогсоод байж болохгүй шүү дээ. Үнэхээр л энэ нийгмийг өөрчилье гэж бодож л байгаа юм бол хүний бүрийн оролцоо, хариуцлага байх ёстой юм байна.
-Зөвлөлдөх зөвлөлийн УИХ-д хүргүүлсэн зөвлөмжид ямар асуудлууд тусгагдсан бэ?
-Зөвлөлдөх зөвлөлийн нэг хоёрдугаар шатанд оролцогчдоос маш их мэдээллийн дата цугларсан. Бид асуулт бүрээр хариултаа багцлахаар энэ асуултад төдөн хүн санал өгсөн байна гэсэн статистик тооны ард ерөнхий мэдээлэл өгөх болчхоод байгаа юм. Гэтэл үүний цаана байгаа үй олон датаг яах вэ гэдэг асуулт үлдэж байна. Тийм учраас сая УИХ-ын даргатай уулзах үеэр дата мэдээллүүдээ дахиад гүнзгийрүүлээд судлаад үзье. Хүмүүсийг өгсөн санал, дэвшүүлсэн асуудлыг гаргасан судалгаан дээр тулгуурлаад шинжлэх ухааны үндэслэлтэй, статистик дээр тулгуурласан хуулийн дагуу гаргалгааг гаргаж тавих ёстой гэж харж байна.
-Зөвлөлдөх зөвлөл зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ. Таны хувьд ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Зөвлөлдөх санал асуулгын нэг, хоёрдугаар шатанд иргэдийн өгсөн саналыг дахиад нарийвчлан судлах шаардлагатай. Хэрхэн, ямар байдлаар хууль, тогтоомжид тусгах вэ, эрх зүйн өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдэг нь УИХ-ын ажил. Зөвлөлдөх зөвлөл үүргээ гүйцэтгээд, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ. Хэрвээ энэ эрэмбэлсэн асуудлуудыг УИХ хэлэлцэхгүй, үл ойшоовол Зөвлөлдөх зөвлөл олон нийттэй хамтраад шаардах ёстой.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ