Нийгэм
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл эхэллээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын даац хэтрэлтэд тавьж буй хяналт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл өглөө.
Ё.ЖАРГАЛСАЙХАН: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НИЙТ ЖИН 44 ТОННООС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан: “Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгой анхаарал хандуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Баянтээгийн уурхайгаас Орхон аймгийн чиглэл, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайн авто замд ажиллаж, зам эвдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөрчлийг арилгуулсан.
Манай улсад мөрдөгдөж буй “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартаар нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн байгаа. Цаашид энэхүү стандартыг баримтлаагүй тохиолдолд хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.
Х.ПҮРЭВЖАРГАЛ: ДААЦ ХЭТРҮҮЛСЭН ЖОЛООЧ НАР, АЧАА ИЛГЭЭГЧДЭД ТООЦОХ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал: “Цаашид дан ганц жолооч нар биш ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ. Үүний дагуу ачаа илгээгч аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад шаардлага мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллахаар болсон.
2023 оны ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилтын хүрээнд авто замын барилгын норм, нормативыг шинэчилж 1274 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Түүнчлэн107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлэх юм. Харин одоо барьсан замаа яаж хайрлах вэ, хэрхэн арчилж хамгаалах вэ гэсэн асуудал шинээр зам барихаас дутахгүй чухлаар тавигдаж байна.
Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн болон цемент, шатахуун тээвэрлэгч зарим компаниуд даац хэтрүүлж зам эвддэгээс болж улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Мөн жин тонн хэтрүүлснээс үүдэлтэй замын эвдрэлээс болж эрдэнэт хүний амь нас , эрүүл мэнд хохирох явдал ч буурахгүй байгаа. Тиймээс салбар яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай хамтарч авто замын даац хэтрэлтэд тавих хяналтыг чангатгаж байгаа юм. Энэ хүрээнд даац хэтрүүлсэн жолооч тээвэрчдээс гадна тухайн ачааг илгээгч болон хүлээн авагчтай хатуу хариуцлага тооцно.
Н.БЯМБАДОРЖ: ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛЭЭР ИРГЭД АШИГЛАХГҮЙ БОЛСОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ БҮРТГЭЛЭЭС ХАСУУЛАХ БОЛОМЖТОЙ
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж: Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлсэн.
2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байлаа. Үүнээс 800 мянга нь техник, хяналтын үзлэгт орж байна. Үлдсэн 460 гаруй мянга нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй. Тав буюу түүнээс жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй бол бүртгэлээс хасах журамтай. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоох зорилгоор шинэчилсэн бүртгэл хийж байна. Жолооч нар олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ шинэчилсэн бүртгэлээр хасуулах боломжтой. Шинэчилсэн бүртгэлээр иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулахгүй.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө