Нийгэм
Оюу Толгой төслийн Далд Уурхайн Барилга угсралтын компанийн ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
Монгол Улс дахь Рио Тинто компанийн Оюу Толгой төслийн Далд Уурхайн Барилга угсралтын Уорли Инженеринг компанийн ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
Монгол Улс дахь Рио Тинто компанийн Оюу Толгой төслийн Далд Уурхайн Барилга угсралтын Уорли Инженеринг компанийн Мега төслийн хэмжээнд ажил хаялт хаялт зарлахаа тус компанийн ҮЭ-ийн хорооны зүгээс мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хурлын эхэнд Монголын Эрчим хүч Геологи Уул Уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангуулах, түүнийг дагаж гарах дүрэм журам, цалин хөлс тогтоох аргачлалд санал өгч холбогдох газруудад хандаж ажилласан талаар онцолж, уурхайчдын илүү цагийн хөлсийг олгох хүртэлх арга хэмжээг МЭХГУУҮЭ-ийн холбооны зүгээс авч ажиллахаа мэдэгдлээ.
Уорли Инженеринг гадаадын хөрөнгө оруулалттай компани нь 2016 оноос хойш Рио Тинто компанын Оюу Толгой төслийн Далд Уурхайн барилга байгууламжийн өргөтгөлийн ажлын бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар 290 Монгол ажилчидтай үүнээс 215 Монгол ажилчид нь байдаг. Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны зүгээс ажилчдынхаа зөрчигдөж буй хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалуулахаар МЭХГУУ Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд хандаж МХЕГ-т гомдол гаргаж хяналт шалгалтын дагуу зөрчил арилгуулах албан шаардлагыг 2022 тавдугаар сарын 31-д хүргүүлсэн боловч ажил олгогч Уорли Инженеринг уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээр ч ажил олгогч хууль зөрчсөн нь нотлогджээ.
Энэ тухай ҮЭ-ийн хорооны дарга Д.Жавхлантөгс “Уорли Инженеринг компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хуулийг үл хэрэгжүүлэн хууль зөрчиж байгаа нь шүүхээр нотлогдсоор байхад хууль зөрчсөн үйлдэлээ залруулах арга хэмжээ авахгүй Монгол ажилчдын эрх ашгийг хохироосоор байна. Уорли Инженеринг Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны зүгээс Хамтын гэрээг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээрийг эхлүүлж хоёр талаас нийт гурван удаа уулзалт зохион байгуулж ажилчдынхаа цалин хөлсний тооцооллыг зөв тооцож олгуулах хэлэлцээрийг эхлүүлсэн боловч ажилчдынхаа цалин хөлсийг зөв тооцож олгох асуудал дээр хичээл зүтгэл, хүчин чармайлт гаргасангүйгээр үл барам дордуулсан нөхцөлтэй цалин бодолтын саналын тооцооллыг ирүүлснээр хоёр тал харилцан тохиролцоонд хүрсэнгүй.
Иймд Уорли Инженеринг Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн хороо Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4 дүгээр заалтыг үндэслэн “Эвлэрүүлэн Зуучлалын ажиллагааны шатанд Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй” уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заалтад заасан арга хэмжээг хэрэгжүүлэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу Ажил олгогч Уорли Инженеринг ГХО компанид ажил хаялт хийх мэдэгдлийг хуулийн хугацаанд албан тоотоор хүргүүлэх болно. Уг үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол Улс дахь Рио Тинто компанийн Оюу Толгой төслийн Уурхайн талбар дахь Далд Уурхайн Барилга угсралтын Мега төслийн хэмжээнд ажилтнууд ажил хаялт зарлах болно. Үүнээс гарах үр дагаврыг Уорли Инженеринг ГХО компани хариуцах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн хэллээ.
Эх сурвалж: МҮЭ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө