Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Г.Занданшатар: Энэ хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно

Нийтэлсэн

-

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Тус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Улсын Их Хурал цар тахлын аюул цаашилж, эдийн засаг тогтворжин, сэргэлт эхэлсэн тааламжтай үед хаврын чуулганаа эхлүүлж байна.

2022 оны намрын чуулган 2 сар шахам хугацааны өмнө өндөрлөсөн ч Улсын Их Хурлын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга, нээлттэй сонсгол, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөлөө. Гишүүд маань тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, санаа бодлыг нь сонслоо.

Иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 3 чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Нэгдүгээрт. Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг үндсэндээ 4 үе шаттайгаар, амжилттай зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлсон.

Эхний шатанд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтэн судлаачид тулгамдсан асуудлуудаар илтгэл хэлэлцүүлж, гарц гаргалгаа шийдлийн талаар ярилцсан.

Дараа нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, жагсаж цугласан иргэдийн төлөөлөл оролцсон Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулж санал санаачилгуудыг хэлэлцсэн. Улмаар, ард иргэдийн оролцоог хангасан эдгээр уулзалтуудаас хамгийн олон давтамжтай гарсан асуудлуудаар 3, 4 дэх шатанд оролцогчдоос санал асуулга авсан юм.

Зөвлөлдөх санал асуулгын гурав дахь шатанд Монгол орон даяар, социологийн шинжлэх ухааны санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцсон. Дөрөв дэх шат буюу Төрийн ордонд болсон Зөвлөлдөх уулзалтад мөн санамсаргүй түүврийн аргаар иргэдээ төлөөлөн сонгогдсон 20-89 насны 801 иргэн эх орныхоо 4 зүг 8 зовхисоос хүрэлцэн ирж, сэдэв тус бүрээр тэнцвэртэй мэдээлэл авч, жижиг бүлгээр нарийвчлан хэлэлцэж зөвлөлдсөн. Тэд Зөвлөлдөх зөвлөлөөс 4 багц сэдвийн хүрээнд боловсруулсан 22 асуулт тус бүрийг нарийвчлан хэлэлцсэний эцэст саналаа өгсөн юм.

Санал асуулгад оролцогчид авлига хээл хахуультай тэмцэх асуудлыг бүх сэдвийн хүрээнд онцлон ярьж байсан бөгөөд төсөв мөнгө, төрийн өмчийн хяналтыг сайжруулахын тулд ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бүрдүүлэх асуудлыг өндөр хувиар дэмжсэн.

Ийм тогтолцоо нь төрд сахилга, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ тогтоох, авлигаас ангижрах чухал хөшүүрэг болно гэж дийлэнх олонх нь үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Санал асуулгад оролцогчид 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах хуулиудыг хэлэлцэн баталж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнг үзэх шаардлагатай гэж үзсэн.

Жишээлбэл, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан байгалийн баялгийн ашиглалтаас ард иргэд тэгш хүртэх, Үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар Үндэсний баялгийн сангийн удирдлага нь мэргэжлийн байж, төрөөс хараат бус, олон нийтийн хяналтад ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж 90 хувиар буюу үнэмлэхүй өндөр хувиар дэмжсэнийг Улсын Их Хурал, Засгийн газар анхааралдаа авах ёстой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг Засгийн газар, холбогдох сайд нар онцгой анхаарах хэрэгтэй байна.

Түүнчлэн парламентын төлөөллийн чадавхыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан явуулах, улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод болгохыг 80-аас дээш хувиар дэмжсэн. Мөн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, төвлөрлийг сааруулахын тулд бүсчилсэн хөгжлийг эхлүүлэх, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах, төрийн алба хаагчид хөрөнгө орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хоёрдугаарт. Ард иргэдийн элч төлөөлөгч гишүүд та бид тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, Зөвлөлдөх санал асуулгад урьж, санаа бодлыг нь сонссон. Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл нь нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигын үндсийг таслахыг хүсч байна. Улсын хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан амьдралын боломжийг үгүй хийж, хуулийн засаглал, төрт ёсыг үнэгүйдүүлж буй хорт үзэгдэл бол авлига мөн.

Иймээс энэ хаврын чуулган АВЛИГЫН ЭСРЭГ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална.

Хэдийгээр манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оныхоос 10 дахин өссөн байна.

Тиймээс зөвхөн индекс хөөцөлдөх бус авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Мөн саяхан Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эхлүүлснийг Улсын Их Хурал хуулийн бодлогоор дэмжиж, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрт тусгаж ажиллах шаардлагатай.

Ёс зүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь юм. Иймд Авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ.

Авлигыг үл тэвчиж, хууль бус үйлдэл, авлигын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоонд түшиглэх явдал нийгмийг эрүүлжүүлэхэд чухал юм. Ийм хүсэл зориг, үзэл баримтлалаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдэнэ.

Авлига Монголын нийгэмд гүнзгийрснийг бүгдээрээ мэдэж байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтнуудыг тойрсон авлигын хэрэг байсхийгээд илэрч байна. Иргэд эмнэлэгт үзүүлж, сургуульд хүүхдээ оруулахдаа хүртэл “Өгөх ёстой. Өгч байж сайн эмчлүүлнэ, хүүхдээ сайн сургана” гэсэн үзэл хандлагатай болжээ. Иймд Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын дэмжсэн төрийн хянан шалгах хараат бус, бие даасан тогтолцоо бүрдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиас эхлээд Үндсэн хууль хүртэл бүхий л хуульд авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Авлигатай тэмцэхэд төрийн бүх байгууллагуудын манлайлал,  хүчин чармайлт чухал.

Парламентын ардчиллын үнэт зүйлийг тодруулахад тустай гэж үзсэн тул хууль тогтоох ажлын нэгэн бодит түүхийг өгүүлье гэж бодож байна. Энэ хуулийн түүх ард түмний хүсэл зоригийг зөв тусган авч, шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлбэл ямар бодит үр дүн гаргаж болдгийн жишээ юм.

2017 оны үндэсний хэмжээний анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын үеэр ард иргэдийн төлөөлөл “Хууль батлаад л байдаг, харин хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын механизм алга байна” гэсэн санал гаргасан. Улмаар олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан энэ заалтыг амилуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд баталж, 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль парламентын хянан шалгах чиг үүргийг цоо шинэ шатанд гаргалаа. Олон жил далд бугшсан асуудлууд ил болж, Байнгын хороод, чуулганы хуралдаануудаар шүгэл болон үлээгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсон. Тухайлбал, энэ хууль хэрэгжиж эхэлсэн 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулсан. Улмаар дөрөвдүгээр сард Хянан шалгах түр хороо байгуулагдаж, ажиллаж эхэлсэн. Гэрч, холбогдогчдыг тогтоох, шинжээч томилж нотлох баримт цуглуулан шинжлэх үйл ажиллагаа үргэлжилсэн.

Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт дуулиант хэргүүдийн талаар чухамдаа Улсын Их Хурлын гишүүд л эхэлж шүгэл үлээж, олны анхааралд оруулсныг зориуд цохон тэмдэглэе.

Чуулганы завсарлагаанаар буюу 2023 оны 1, 2-р сард Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо нотлох баримт шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай хийж, одоо гурав дахь шатны сонсгол явагдаж байна.

Энэ сонсголоор Хөгжлийн банкны нийт 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн ямар зорилгоор авсан тухай мэдээллийг олон нийтэд ил тод болгож, ард иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж байна.

Эхний 2 шатны сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 6.2 их наядын зээл, түүний ашиглалт, зарцуулалт, зээлдүүлэгч, зээлдэгчид, хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах зорилгоор 432 зээлтэй холбоотой асуудлаар 365 иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудаж сонссон. Харин 3 дахь шатны сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалтын талаар нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудан, оролцуулж байна.

Олны анхаарал татсан асуудлыг ил болгож, ард түмний мэдэх эрхийг ханган, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амь оруулж, Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд шинэ жишиг тогтоож буй нийт гишүүддээ, Эрхэм гишүүн Баттөмөрийн Энхбаяраар ахлуулсан Түр хорооны гишүүдэд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Энэхүү 3 шатны сонсголын эцэст Түр хорооны хуралдаанаас гаргах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шуурхай хэлэлцэж иргэдийн мэдэх эрхийг хангаж, шүүхэд нотлох баримтыг хүргүүлэх нь бидний зорилго байх болно.

“Нүүрсний” хэргийн асуудлаар байгуулагдсан Түр хороо өнгөрсөн хугацаанд хил, гааль, тээврийн асуудлаар томоохон хяналт шалгалт явуулсан. Олон мянган хуудас нотлох баримт бүрдүүлж, шинжээч томилон ажиллуулж байна. Уг асуудлаарх нийтийн сонсголыг энэ сард зохион байгуулна. Ажлын хэсгийн ахлагч, Эрхэм гишүүн Гочоогийн Ганболд, Ажлын хэсгийн нийт гишүүдэд амжилт хүсье.

Эрхэм нөхөд өө,

Бид улсынхаа нийгэм, эдийн засаг, улс төрд эрх зүйн шинэчлэл хийх 10 багц хуулийг батлан хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Тэдгээрээс авлигатай тэмцэх, улс төр, засаглалын чиглэлээр хийх шинэчлэлийн бодлогын үндсэн агуулгыг дээр дурдлаа.

Нийгмийн бодлогын хүрээнд 3 багц хуулийг хэлэлцэнэ. Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг өндөрлөж, чуулганаар хэлэлцэхэд бэлэн болж байна. Боловсролоор дамжуулан хүнээ хөгжүүлснээр ядуурлыг бууруулах, шударга, эв нэгдэлтэй нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болох боломж бүрдэнэ. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц бодлогын хүрээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиа батлан гаргах, засаг захиргааны шинэчлэлийг нэг мөр хийх цаг болсныг Зөвлөлдөх санал асуулгын дүн нотолсныг тэмдэглэе. Энэ хууль бэлэн болсон ч жалга довны үзлээсээ салж чадахгүй байгаа нь нийслэлийн төвлөрөл, түгжрэлийг өөгшүүлж байна.

Гуравдугаарт. Сорилт, бэрхшээл цөөнгүй байгаа ч бүхэлдээ ирээдүй маань гэрэл гэгээтэй байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй хүндхэн сорилтуудыг Монгол Улсын эдийн засаг даван туулж, сэргэж эхэллээ.

Тухайлбал, улсын эдийн засаг 2022 онд хүлээлтээс харьцангуй өндөр буюу 4.8 хувийн өсөлттэй гарч, өсөлт энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан тооцооллоор 10.6 хувьд хүрлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сэргэснээр оны эхний 2 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 1.0 тэрбум ам.долларыг давсан. Үүний үр дүнд өмнөх оны нэгдүгээр сард 400 гаруй сая ам.долларын алдагдалтай байсан урсгал дансны тэнцэл 50 сая ам.долларын ашигтай гарлаа.

Нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өслөө. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжид мэдэгдэхүйц ахиц гарч байна.  Стратегийн ач холбогдол бүхий төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ.

Хэдийгээр эдийн засагт энэ мэт эерэг үр дүн гарч байгаа боловч ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй валютын ханш, үнийн өсөлтийг нэн тэргүүнд хязгаарлаж, гадаад өрийн дарамтыг бууруулан, эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгох хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх бодлогын цогц арга хэмжээ авах нь Та бидний өмнө тулгамдсан хамгийн чухал шийдвэрлэх асуудал болоод байна. Тухайлбал:

Сүүлийн 18 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, иргэдийн худалдан авах чадвар, бодит орлогод сөрөг нөлөө үзүүлж буй үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг хугацаа алдагдалгүй авах шаардлагатай байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлын өнгөрсөн хаврын чуулганаар баталсан “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжилтийг үнэлж, улмаар төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах замаар Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк хамтран инфляцыг бууруулах чиглэлд бодлогоо нэгтгэх шаардлагатай байна.

Аж үйлдвэр хөгжөөгүй, халамж, хэрэглээнд суурилсан эдийн засгийн бүтэцтэй, уул уурхайн цөөн бүтээгдэхүүнд экспорт маань тулгуурладаг, импортоос хэт хараат эмзэг байдал цаашид удаан үргэлжилж болохгүй.

Тиймээс шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Хувийн хэвшлээ дэмжих, үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж, экспортлогч улс орон болох нь нэн тэргүүний зорилт мөн. Экспортын цогц бодлого, хөтөлбөр баталж, төрөөс татвар, зээлийн бодлогоор тусгайлан дэмжих хэрэгтэй байна. Ингэж байж төлбөрийн тэнцэлд гарсан эерэг өөрчлөлтөө бататгана.

Эдийн засагт гарсан өнөөдрийн хүндрэлийг даван туулахаас гадна Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны суурь өрсөлдөх чадварыг сайжруулах эрхзүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд энэ хаврын чуулган анхаарна.

Төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, хориглодог биш зохицуулдаг болох ёстой. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх чиглэлээр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн батлах ажил хүлээгдэж байна. Эдийн засаг дах төрийн оролцоог хязгаарлах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйхан хугацаа үлдээд байна. Улс орны улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдал бидэнд багагүй сорилт бэрхшээл үүсгэж ч мэднэ.

Дэлхий дахины болон улс орны геополитикийн нөхцөл байдал, гадна дотнын эрх ашгийн огтлолцлыг сайтар тооцож, Монгол хэмээх улс, үндэстний язгуур эрх ашгийг бид эн тэргүүнд бодолцох ёстой. Гагцхүү хуульд захирагдан, эв нэгдэл, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа эрхэмлэх нь зүйд нийцнэ. Аливаа шийдвэрийг Монгол төр, Монгол Улсын ирээдүйн эрхэм зорилгод нийцүүлэн, олон талаас нь нухацтай тунгаан бодож гаргах нь төр түшиж буй бидний үүрэг мөн.

Монгол Улсад эдийн засгийн, улс төрийн, нийгмийн тогтвортой байдал ус агаар мэт чухал байна. Тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл, аюулгүй байдлын цөм юм. Тогтворгүй байдал бий болгох сонирхол дотроос ч, гаднаас ч гардаг. Үүнээс сэргийлэх, улс үндэсний эрх ашгаа дээдлэх нь нэн чухал юм. Түүнчлэн цар тахал, дайнаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямралыг дагаж үүсэн бий болж байгаа боломжуудыг ашиглах ёстой. Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна. Үүний тулд дотоодын ойлголцол, эв нэгдлээ эрхэмлэх шаардлагатай.

Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Ингэж ажиллаж чадна гэдэгт Та бүхэндээ итгэж байна.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.


Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.

Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.

Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.

Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр Гашуунсухайт өртөөнд өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны удирдлага болон ГЕГ, ХХЕГ, ЗТЯ-ны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийг төмөр замаар холбох төслийн техник, эдийн засгийн судалгаа, өртөө болон замын байдлыг танилцуулав.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь одоогийн хүчин чадлаараа жилдээ 5-6 сая тонн нүүрсийг тээвэрлэж байна. Хилийн боомтыг холбосноор 30-40 сая тонн ачааг экспортолж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтойг тус компанийн захирал Н.Будбаяр онцолсон юм.
Мөн нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг УИХ-ын гишүүн, Боомтын сайд нарт уламжиллаа. Тодруулбал, хил холбох төсөлтэй холбоотой газрын асуудал, хилийн боомтод тусгайлсан гарцтай болох зэргийг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, эдийн засгийн үр өгөөжтэй чухал төсөл тул хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч буйг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, байнгын үйл ажилдагаанд бэлэн болсон байна. Гашуун-сухайт-Ганцмодны боомтыг холбосноор нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд тус компани чухал үүрэг гүйцэтгэх юм” гэв гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр8 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр9 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд9 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент9 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент10 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм10 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм10 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм10 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм10 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим