Нийгэм
ГИХГ гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлнэ
Гадаадын иргэн, харьяатын газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд уг журмыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн шинэчиллээ. Журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр боллоо.
Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж буюу “Туртелком” ХХК-аар гүйцэтгүүлж ирсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлын гэрээг дуусгавар болгож, “Аверс секьюрити” ХХК-ийн Голомт банкны 2205140728 тоот дансыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахгүй болсныг мэдэгдэж байна.
Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа үйлчилгээний хураамжийг доорх дансанд тус бүр шилжүүлнэ үү.
Албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн | Суралцагч гадаадын иргэн |
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052 Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар ” Гүйлгээний дүн: Энгийн 135 000 ₮ Яаралтай 255 000 ₮ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж: Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003 Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар ” Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо |
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052 Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар ” Гүйлгээний дүн: Энгийн 45 000 ₮ Яаралтай 75 000 ₮ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж: Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003 Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар ” Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо |
Мөн дээрх журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан оршин суух үнэмлэхэд нэмэлт өөрчлөлт, сунгалтын тэмдэглэгээ зэргийг хийхгүй бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгасан тохиолдолд үнэмлэхийг шинээр хэвлэж, дахин олгох юм.
Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгахдаа |
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052 Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар ” Гүйлгээний дүн: Энгийн 87 000 ₮ Яаралтай 159 000 ₮ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж: Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003 Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар ” Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо |
Та төлбөрөө төлөхдөө дансны дугаар, хүлээн авагчийн нэр, үйлчилгээний төлбөрийг сайтар нягталж, хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Санамж
- Оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар, мөн оршин суух зөвшөөрөл хүсэх үедээ гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар авч ирж, хураалгана.
- Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.
- 2023.04.01-ээс өмнө олгогдсон оршин суух үнэмлэх хүчинтэй хугацаандаа хүчин төгөлдөр бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой.
- 2023.03.31 хүртэл ирсэн оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын дагуу шийдвэрлэн олгоно.
Эх сурвалж: ГИХГ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө