Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

БРИТАНИЙН ХАТАН ХААНЫ ГЭР БҮЛИЙН ХАМГИЙН САНААНДГҮЙ 8 ХАМААТАН

Нийтэлсэн

-

Хорвоо ертөнц бидий  санадагаас  илүү давчуу бололтой, харин бүх  нэр цуутай, хүчирхэг гэр бүлүүд өөр хоорондоо садан төрлийн холбоотой гэх нотолгоо  илүү үнэний хувьтай даг. Тэгээд ч бид үүний үнэмшилтэй нотолгоог олсон бөгөөд  юу гэвэл оддын дунд британийн хатан хааны гэр бүлийн хамаатан  цөөнгүй байж таарав.

Зарим нэр цуутай хүний ургийн бичгийг судлаж үзвэл,  тэд  хатан хаан хоёрдугаар Елизавета болон түүний  ам бүл олуулаа  гэр бүлтэй садан төрлийн (гэхдээ маш холын) холбоотой нь гайхалтай юм.

Анжелина Жоли

Анжелина Жоли францын ван хоёрдугаар Августаар дамжин өөрийнх нь хамаатан болох хатан хаанаас  Хатагтайн хэргэм цолыг 2014 онд  авч байжээ.   Үүнээс гадна, жүжигчин  франц-канадын өвөг дээдсээрээ дамжин  Корнуолын  гүнж Камиллатай  холын хамаатай аж.

Бейонсе

Поп-хатагтай болон британийн хатан хаан  хэн хэнийх нь  өвөг дээдэс болох английн ван хоёрдугаар Генрих Плантагенеттай  садан төрлийн холбоотой бөгөөд вангийн удам хойчисын нэг нь далайн чанадад гарч, АНУ-ын өмнөд нутагт суурьшжээ.

Брэд Питт

Та гайхах байх л даа, Брэд Питт бол  24 дэх үедээ  английн ван гуравдугаар Генрихийн жич, түүнчилэн 17 дахь үедээ хунтайж Уильямын үеэл ах  гэнэ.

Барак Обама

АНУ-ын ерөнхийлөгч асан Обама хатан хаан хоёрдугаар Елизаветатай өвөг дээдэс нэгтэй ажээ. Тэр нь английн сурвалжтан Уильям Жерар, түүний гэргий Элизабет Байрон нар бөгөөд тэд ХV зууны сүүлч – ХVI зууны эхэнд аж төрж  байсан байна.

Бенедикт Камбербэтч

Камбербэтчийн өндөр  өвөг дээдсийнхний  дунд “Сарнайн дайн” гэдэг цувралд  түүний дүрийг нь бүтээсэн  хүн байдаг  бөгөөд тэр нь ван гуравдугаар Ричард гэнэ.  Жүжигчин бас  британийн газрын эзэн сэр Уильям Боузаар дамжин хатан хаан хоёрдугаар Елизаветагийн хамаатан болж байна.

Бритни Спирс

Сэр Уолтер Блент нь хатан хаан хоёрдугаар Елизавета болон дуучин Бритни Спирсийн аль алиных нь өвөг дээдэс ажээ.  Түүний төрсөн огноо яг тодорхойгүй ч, тэр  1403 оны долоодугаар сарын 21-нд Шрусберигийн дэргэдэх тулалдаанд эрэлхэгээр амь үрэгдсэн тухай мэдээ хадгалагдан үлдсэн байдаг байна. Дашрамд дурдахад, сэр Уолтер нь Шекспирийн “Дөрөвдүгээр Генрих” гэдэг түүхэн жүжгийн нэгдүгээр хэсгийн баатруудын нэг юм.

Жонни Деп

Жонни Депп  нь  английн ван гуравдугаар Эдуард Плантагенетийнхны удмынхнаар дамжин хатан хаан хоёрдугаар Елизаветагийн  хамаатан гэнэ.

Меган Маркл

Меган Маркл  хунтайж  Гарритай гэрлэхээсээ өмнө ард  гаралтай хамгийн жирийн бүсгүй байсан хэмээн олон хүн боддог.  Гэтэл,  ургийн бичиг судладаг мэргэжилтнүүдийн илрүүлснээр, энэ огт тийм биш бөгөөд  эцгийн талаасаа  Меганы өвөг дээдсийн нэг нь  нөгөө ван гуравдугаар Эдуард  байжээ. Тийнхүү Их Британийн хатан хааны гэр бүлд албан ёсоор орж ирэхээсээ өмнө Меган  тэдний холын хамаатан байсан болж таарч байна.

С.Инда

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

СЕХ: Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өглөө.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон Ажлын хэсэг нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авлаа. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв.

Нам, эвслийн удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.

2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам /АН/, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/, Монгол Консерватив нам /МКН/, Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/, Монголын Социал Демократ Нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний хүч нам, Эх Орон нам, Монгол Ардын нам /МАН/, Хөгжлийн хөтөлбөр нам,  Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/, Монгол шинэчлэлт нам /МШН/-ын удирдлагууд хүсэлтээ өгөв.

Зүй ёс нам Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохгүй тухайгаа мэдэгдлээ.

2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр  ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн.

2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Шведийн хаант улстай соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Соёлын яамны төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Стокхолм хотод 2024 оны 4 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ажиллаж Монголын түүхэнд холбогдох олон тооны соёлын өвийн дурсгалууд хадгалагдаж байдаг Угсаатны зүйн музей, Дорно дахины эртний эдлэлийн музей, Уппсалагийн их сургууль зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Мөн Монголын холбогдолтой 2000 орчим соёлын өв, дурсгал хадгалагдаж буй Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музейн дэд захирал Карл Магнуссонтой хоёр талын уулзалт хийлээ.


Уулзалтаар Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Дэлхийн соёлын музейн Дэд захирал Карл Магнуссон нар “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Чингис Хаан Үндэсний музей болон Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музей хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурав.


Мөн Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музейн харьяа Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Богд Зонхов зэрэг бурхан шашны эд зүйлс болон шашны зан үйлийн зарим үзмэртэй танилцсан бөгөөд талууд санамж бичгийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн талаар судалгаа хийж, каталогчилох, бүртгэлийн сан үүсгэх, мэргэжилтэн солилцох, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

Монгол Улсын Соёлын яамны зүгээс гадаадын улс орнуудад хадгалагдаж буй соёлын өв, дурсгалуудыг бүртгэх, судлах, таниулан сурталчлах чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллан, судалгааны материалуудыг нэгтгэн 12 боть номыг хэвлэн гаргасан бөгөөд цаашид дэлхийн бусад улс орнуудад байгаа Монголын түүх, соёлд холбогдох өвийг судлан тогтоох, бүртгэлжүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах юм хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

Дорнод, Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт 25-30 хэм хүрч хална

Улс төр7 цаг өмнө

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Нийгэм7 цаг өмнө

“Плэйтайм” наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно

Нийгэм9 цаг өмнө

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Бусад9 цаг өмнө

СЕХ: Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авлаа

Энтертайнмент10 цаг өмнө

“Улаанбаатар Арт Вийк-2024” өдөрлөг зохион байгуулагдана

Нийгэм11 цаг өмнө

ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ

Улс төр11 цаг өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

Нийгэм12 цаг өмнө

Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов

Нийгэм13 цаг өмнө

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Эдийн засаг13 цаг өмнө

Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа

Нийгэм14 цаг өмнө

“Хэвлэлийн эрх чөлөө БООГДЛОО” цуглаан зохион байгуулна

Улс төр14 цаг өмнө

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгэм14 цаг өмнө

“Хөдөлмөр эрхлэлт 2024” өдөрлөг боллоо

Улс төр14 цаг өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ

Нийгэм14 цаг өмнө

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна

Улс төр1 өдөр өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Нийгэм1 өдөр өмнө

Шар өвс шатаасан иргэдэд хариуцлага тооцов

Улс төр1 өдөр өмнө

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна

Улс төр1 өдөр өмнө

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа

Улс төр1 өдөр өмнө

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Нийгэм1 өдөр өмнө

АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ

Нийгэм2 өдөр өмнө

Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв

Нийгэм2 өдөр өмнө

Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нээлтээ хийв

Нийгэм2 өдөр өмнө

Нарны замыг хааж, засварлана

Улс төр2 өдөр өмнө

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Нийгэм1 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад4 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад6 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Улс төр1 жил өмнө

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна

Сав шим