Бусад
БРИТАНИЙН ХАТАН ХААНЫ ГЭР БҮЛИЙН ХАМГИЙН САНААНДГҮЙ 8 ХАМААТАН

Хорвоо ертөнц бидий санадагаас илүү давчуу бололтой, харин бүх нэр цуутай, хүчирхэг гэр бүлүүд өөр хоорондоо садан төрлийн холбоотой гэх нотолгоо илүү үнэний хувьтай даг. Тэгээд ч бид үүний үнэмшилтэй нотолгоог олсон бөгөөд юу гэвэл оддын дунд британийн хатан хааны гэр бүлийн хамаатан цөөнгүй байж таарав.
Зарим нэр цуутай хүний ургийн бичгийг судлаж үзвэл, тэд хатан хаан хоёрдугаар Елизавета болон түүний ам бүл олуулаа гэр бүлтэй садан төрлийн (гэхдээ маш холын) холбоотой нь гайхалтай юм.
Анжелина Жоли
Анжелина Жоли францын ван хоёрдугаар Августаар дамжин өөрийнх нь хамаатан болох хатан хаанаас Хатагтайн хэргэм цолыг 2014 онд авч байжээ. Үүнээс гадна, жүжигчин франц-канадын өвөг дээдсээрээ дамжин Корнуолын гүнж Камиллатай холын хамаатай аж.
Бейонсе
Поп-хатагтай болон британийн хатан хаан хэн хэнийх нь өвөг дээдэс болох английн ван хоёрдугаар Генрих Плантагенеттай садан төрлийн холбоотой бөгөөд вангийн удам хойчисын нэг нь далайн чанадад гарч, АНУ-ын өмнөд нутагт суурьшжээ.
Брэд Питт
Та гайхах байх л даа, Брэд Питт бол 24 дэх үедээ английн ван гуравдугаар Генрихийн жич, түүнчилэн 17 дахь үедээ хунтайж Уильямын үеэл ах гэнэ.
Барак Обама
АНУ-ын ерөнхийлөгч асан Обама хатан хаан хоёрдугаар Елизаветатай өвөг дээдэс нэгтэй ажээ. Тэр нь английн сурвалжтан Уильям Жерар, түүний гэргий Элизабет Байрон нар бөгөөд тэд ХV зууны сүүлч – ХVI зууны эхэнд аж төрж байсан байна.
Бенедикт Камбербэтч
Камбербэтчийн өндөр өвөг дээдсийнхний дунд “Сарнайн дайн” гэдэг цувралд түүний дүрийг нь бүтээсэн хүн байдаг бөгөөд тэр нь ван гуравдугаар Ричард гэнэ. Жүжигчин бас британийн газрын эзэн сэр Уильям Боузаар дамжин хатан хаан хоёрдугаар Елизаветагийн хамаатан болж байна.
Бритни Спирс
Сэр Уолтер Блент нь хатан хаан хоёрдугаар Елизавета болон дуучин Бритни Спирсийн аль алиных нь өвөг дээдэс ажээ. Түүний төрсөн огноо яг тодорхойгүй ч, тэр 1403 оны долоодугаар сарын 21-нд Шрусберигийн дэргэдэх тулалдаанд эрэлхэгээр амь үрэгдсэн тухай мэдээ хадгалагдан үлдсэн байдаг байна. Дашрамд дурдахад, сэр Уолтер нь Шекспирийн “Дөрөвдүгээр Генрих” гэдэг түүхэн жүжгийн нэгдүгээр хэсгийн баатруудын нэг юм.
Жонни Деп
Жонни Депп нь английн ван гуравдугаар Эдуард Плантагенетийнхны удмынхнаар дамжин хатан хаан хоёрдугаар Елизаветагийн хамаатан гэнэ.
Меган Маркл
Меган Маркл хунтайж Гарритай гэрлэхээсээ өмнө ард гаралтай хамгийн жирийн бүсгүй байсан хэмээн олон хүн боддог. Гэтэл, ургийн бичиг судладаг мэргэжилтнүүдийн илрүүлснээр, энэ огт тийм биш бөгөөд эцгийн талаасаа Меганы өвөг дээдсийн нэг нь нөгөө ван гуравдугаар Эдуард байжээ. Тийнхүү Их Британийн хатан хааны гэр бүлд албан ёсоор орж ирэхээсээ өмнө Меган тэдний холын хамаатан байсан болж таарч байна.
С.Инда

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.