Connect with us

Улс төр

Н.Учрал: 2050 он гэхэд тэтгэврийн сангийн төрөөс авах татаас ДНБ-ий таван хувьд хүрнэ

Нийтэлсэн

-

 -Оюуны өмчөө барьцаалан зээл авах боломжтой-

УИХ-ын гишүүн Н.Учралтай Тэтгэврийн сангийн шинэчлэлийн талаар ярилцлаа. 

-Тэтгэврийн даатгалын системийг шинэчлэх асуудал яригдаж байгаад чимээгүй болчихлоо. Энэ асуудал юу болсон бэ. Ажлын хэсгийг нь та ахалж байгаа шүү дээ? 

-УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх болон өнөөдрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Одоо мэдээллүүдийг цуглуулж анализ хийгээд, тодорхой шийдэлд хүрч байгаа гэхэд болно. 1995 оноос хойш шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш ямар үр дүнд хүрснийг бид бүхэн харж байна. Үе үеийн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг ярьдаг хэдий ч бодит ажил болгож чадахгүй өнөөдрийг хүрсэн. Тэтгэврийн даатгалын сан хамгийн их алдагдалтай сан учраас улсын төсвөөс маш их татаас авдаг. Энэ алдагдлыг тэнцвэржүүлэхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх эсвэл тэтгэврийн насыг хойшлуулах гэсэн хоёрхон сонголт бий. 2050 он гэхэд энэ сангийн төрөөс авах татаас ДНБ-ий таван хувьд хүрэх бодит эрсдэл байгаа юм. Тэгэхээр энэ тогтолцоогоор явах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барихаар төлөвлөж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд энэ хуулийг боловсруулж, өргөн барина.

-Хуулийн гол агуулга нь юу юм бэ. Хувийн тэт­гэврийн сан гэхээр улсад нийгмийн даатгалын шимт­гэл төлөхгүй гэсэн үг үү?

-Үгүй. Тэгж ойлгож болохгүй. Тэтгэвэрт гарахдаа төрийн болон хувийн тэтгэврийн сангаас зэрэг тэтгэвэр авах боломжийг нээнэ гэсэн үг. Өмнө нь Засгийн газар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуульд нэлээд ажиллаж байсан юм билээ. Одоогийн систем нь ажилтан, ажил олгогч, төр гэсэн гурван субьект гурвуулаа сэтгэл хангалуун бус систем. Өөрөөр хэлбэл, татаас өгч байгаадаа төр, есөн хувийн шимтгэл төлж байгаадаа ажилтан сэтгэл хангалуун бус байна. Ажил олгогч ч сэтгэл дундуур. Бидний өргөн барих хуульд үүнийг хэрхэн зохицуулсан бэ гэхээр, улсад төлж байгаа есөн хувийн шимтгэлийн тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд төлдөг байх юм. Хувийн тэтгэврийн сан нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, эдгээр сангуудыг төрөөс бодлогоор дэмжинэ. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Засгийн газар өргөн мэдүүлэх ёстой юм.

УИХ-ын гишүүдийн зүгээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн бариад тогтолцооны хувьд урагшаа алхах боломж байгаа гэж харж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниуд яг хувийн тэтгэврийн сангийн хэлбэрийн дагуу ажиллаж байгаа юм. Тэгэхээр хувийн тэтгэврийн сангуудад эрхийг нь олгодог Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийг тодорхой болгоод явах ёстой. НББСШУ-ы байнгын хороо Хөдөлмөрийн яамтай хамтран 2017 онд Латви болон Унгар улсад очиж туршлага судалсан. Тэнд хүүгээс хүү бодох аргачлалаар авч үзвэл сард цалингаасаа 30 мянган төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэйгээр хувь тэтгэврийн санд хийхэд 30 жилийн дараа 410 сая төгрөг болж байгаа юм. Тэтгэврийн зээлийг тэглэснээр бид энэ шинэ гараанаас гарах нөхцөл бүрдсэн. Нийгмийн даатгалын сан банкуудынхаа барьцаанд орчихсон байсан юм билээ. Тэтгэврийн зээлийг тэглэснээр одоо боломж гарч ирж байна. Одоо бид хөрөнгийн зах зээлээ босгож авах ёстой. Сингапур шиг тэтгэврийн сан нь иргэний хамгийн том батлан даагч нь байдаг систем рүү шилжих алхмыг хийж байна гэхэд болно.

-Нийгмийн даатгалд төлдөг шимтгэлийнхээ тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн санд өгөх нь гэж ойлгож байна?

-Тийм. Бид нийгмийн даатгалын шимтгэлд цалин­гийнхаа есөн хувийг өгдөг шүү дээ. Үүнийхээ дөрвөн хувийг нь өөрөө сонгоод хувийн тэтгэврийн санд өгч болно. Тэгэхээр Монгол Улсад хувийн тэтгэврийн сангуудыг байгуулах шаард­лагатай. Нэг сая төгрөгийн цалинтай хүн 190 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимт­гэлд төлдөг бол түүнийхээ 90 мянгыг нь өөрөө төлж байгаа. Энэ 90 мянгынхаа 40 мянгыг нь хувийн тэтгэврийн санд сонгоод өгчихнө. Банкинд мөнгө хадгалж байгаатай адилхан жилийн 15 хувийн өгөөж бодно. Ингээд хүүгээс хүү бодогдоод хадгаламж шиг өсөн нэмэгдээд явах юм. Тэтгэвэрт гарах үед та төрийн тэтгэврийн сангаас ийм хэмжээний тэтгэвэр авахаар байна. Харин хувийн тэтгэврийн сангаас ийм хэм­жээний тэтгэвэр авна гэд­гийг тухайн иргэнд санал бол­гоно. Өөрөөр хэлбэл, хоёр са­нгаас тэтгэвэр авна гэсэн үг.

-Есөн хувийн шимтгэл төлж байхад алдагдалтай бай­гаа одоогийн тэтгэв­рийн даатгалын сан тэгэ­хээр улам их алдагдалд орох юм биш үү?

-Тэтгэврийн даатгалын сан одоо 600 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авч байна. Энэ байдлаар явбал 2050 он гэхэд энэ тоо ДНБ-ний таван хувьд хүрнэ гэдэг нь хоёр дахин өснө гэсэн үг. Тэгэхээр одоогийн шимтгэлд суурилсан тогтолцоо цаашаа явах ямар ч бололцоогүй болчихлоо шүү дээ. Энэ нь хөрөнгийн зах зээл явахаа больчихсонтой холбоотой гэж болох юм. Төгрөгийн ханш тогтмол унаж, долларын ханш үргэлж өсөж байна. Тэгэхээр бидний татварт төлсөн мөнгөнаас гал унтраах байдлаар 600 тэрбум төгрөгөөр дараад яваад байгаа юм. Аргаа бараад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмье гэж байна. Эсвэл тэтгэврийн насыг хойш­луулчихдаг. Тиймээс Хувь тэтгэврийн сангийн хуулиа гаргаад хөрөнгийн зах зээ­лийг босгож ирж, урагшлах ёстой юм. Санхүүгийн тоо­цоол­­лыг нь ч гаргачихсан. Ямар ч байсан хуулиа эхлээд гаргачихъя, тэгээд иргэнд сон­голтыг үлдээе гэдэг байдлаар ажиллаж байна.

-Хувь тэтгэврийн сан хэр найдвартай юм бэ. Эрсдлийг хэрхэн тоо­цоол­сон бэ?

-Банк бус санхүүгийн бай­гуул­лага, хадгаламж зээ­лийн хоршоодын үйл ажил­лагаа дампуурч байсан то­хиолд­лууд байдаг. Тиймээс хуульдаа Хувийн тэтгэврийн сан­гуу­дын шалгуурыг маш өндөр тавьж өгөх хэрэгтэй. Одоогоор зөвхөн төсөл байдлаар явж байгаа шүү дээ. Түүнээс гадна дүрмийн сангаа тодорхой тавьж өгөх ёстой юм. Төрийн бус байгууллагуудын ажилладаг зарчмынх нь дагуу тусгай зөвшөөрлийг нь олгож, хяналт шалгалт явуулна. Нэг ёсондоо Санхүүгийн зохицуулах хороо үүнийг бүрэн хяналтдаа авна гэсэн үг.  Хувийн тэтгэврийн сангууд бол өөрсдийн санхүүгийн менежментээр л үйл ажиллагаа явуулна. АНУ-д А,В,С гэж ангилаад, А ангилалд нь Засгийн газрын бонд, төрийн өмчит компанийн хувьчлал, Б-д нь хувийн компаниудаас гаргаж байгаа бонд, үнэт цаас гэх мэт үнэлдэг. Хувь хүн аль руу нь хийх вэ гэдгээ сонгоод явчихдаг юм билээ. Үүнээс гадна тэтгэврийн санд шилжилт хийхийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл өөрт нь илүү ашигтай хувилбар санал болгосон тэтгэврийн сан руу шилжих боломжтой гэсэн үг. Тэтгэврийн сан хамгийн том хөрөнгө оруулагч болох тогтолцоо руу явах ёстой.

-Энэ намрын чуулганаар баталсан хамгийн үр өгөөжтэй хуулиуд таныхаар ямар хуулиуд байв? 

-Түүхэнд байгаагүй ачаа­лалтай, олон цаг хуралдсанаас гадна Үндсэн хуулиа баталсан маш өндөр үр өгөөжтэй чуулган боллоо. Миний хувьд маш том дэвшилт гарсан гэж бодож байна. Яагаад гэвэл олон жил ярьсан Инновацийн хуулийг баталлаа. Гарааны компаниуд үүнд маш их баярлаж байна. Гараанаас гарч байгаа компаниудад олон нийт хувьцаа гаргах эрхийг нь нээж өгсөн. Мэдээллийн технологийн компаниудыг татвараас дэмжихийг энэ хуулиар хийж өглөө. Хамтын оффисуудыг бүртгэлжүүлж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль хамгийн чухал хуулиудын нэг болсон гэж бодож байна. Кино, дуу зэрэг төрөл бүрийн контент үйлдвэрлэж байгаа уран бүтээлчид, зохион бүтээгч, инженерүүд, эрдэмтдийн бүтээлийг үнэ цэнтэй болгож байгаа юм. Шинэ зууны залуус сэтгэж, оюуны бүтээл хийж, түүгээрээ сайхан амьдрах боломжийг энэ хуулиар нээж өгсөн.

Тухайл­бал, Н.Жанцан­норовын “Мандухай цэцэн хатан”-ы хөгж­мийг оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчид үнэлээд, түүнийг нь банкинд барьцаалдаг болно. “АПУ”-гийн логог барьцаалж байсан түүх Монголд бий. Эдийн бус баял­гийн үнэ­лэх анх­ны том зохи­цуу­лал­тыг энэ хуулиар хийж өг­сөн юм. Дуу­чид, уран бү­тээл­чид, кино­чид, эр­дэм­тэд гээд өөрийн бү­тээ­лээ оюуны өмчийн үнэл­гээ­чээр үнэлүүлж, түү­ний­гээ эдийн засгийн эргэлтэд оруулах бо­ломж­той. Оюуны өм­чөө барьцаалан хө­­рөн­гө оруу­лалт та­таж болно гэсэн үг. Би яриад бай­сан хоёр том хуулиа энэ нам­рын чуул­ганаар бат­­луулж чад­лаа. Баяр­­тай бай­на. Ирэх хаврын чуул­га­­наар хүлээг­дэж байгаа том хууль бол Мэр­гэж­лийн хол­боо­ны эрх зүйн байдлын тухай хууль юм. Энэ хуулийг хав­рын чуулганаар баталж чад­вал нэг салбар нэг дуу хоо­лой­гоор ярьдаг болно. Монголын телевизүүдийг нэг л байгууллага төлөөлөх эрх­тэй болно. Мэргэжлийн хол­боод нь зарим чиг үүргийг хэрэгжүүлж төрийн данхар бүтцийг байхгүй болгох юм. Энэ хуулиас гадна Санхүүгийн зах зээлийг босгох Хувийн тэтгэврийн сангийн хуулийг хүлээж байна. Миний батлуулсан эдгээр хуулиудын үр өгөөж, 10-20 жилийн дараа гарна гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулга хийлээ.

Тус Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна.

Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 17 хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч, сүүлийн долоо хоногт БНХАУ-ын татан авалт нэмэгдсэн, цаашид үргэлжлэн сайжрах төлөвтэй байна. Шивээхүрэн боомтоор өнгөрсөн долоо хоногт нийт 758 мянган.тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая.тонн болж өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан ба Ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Уул уурхайн биржийн арилжаа өнгөрсөн долоо хоногт нийт 480 мянган тонн нүүрс худалдаалж, он гарснаас хойших хамгийн өндөр арилжаа хийжээ.

Бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд болох зэсийн баямжал, төмрийн хүдрийн экспортын хэмжээ үргэлжлэн нэмэгдэж байна. Зэсийн баяжмалын экспорт 42 мян.тн болж өмнөх долоо хоногоос хоёр хувиар, төмрийн хүдрийн экспорт 177 мян.тн болж 14 хувиар тус тус өслөө.

Гадаад валютын албан нөөц 2025 оны энэ сарын 15-ны өдрийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллараар нэмэгдлээ.

Улмаар гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ сарын 14-нд зохион байгуулсан.

Бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр:

-Бүгд Найрамдах Солонгос Улсын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Архангай аймгийн дулааны станцын төслийг эхлүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцын төслийн зогсонги байдлыг арилгах;

-Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх;

-Бүсийн аймаг тус бүрд 10МВт-ын нар, 20МВт.цагийн батарей хуримтлуурын станцын төслийг 2026 онд багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх;

-Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн авто зам, Баянхонгор аймгийн Баянхонгор сум-Архангай аймгийн Булган сум чиглэлийн авто зам, Арвайхээр-Тарагт-Уянга сум чиглэлийн авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах санхүүжилт болон Өвөрхангай аймгийн Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замаас Мандал-Овоо хүртэлх авто замын төслийн санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэх;

-Орон нутгийн хөгжлийн төв, хөгжлийн төвд таталцах сумдын зураг төсөл бүхий инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулж, бусад сумын инженерийн дэд бүтцийн байгууламжийн зураг төслийг шуурхай боловсруулж дуусгах;

-Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газрын, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд цэвэр, бохир усны нэгдсэн шугам, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;

-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Хөдөө, аж ахуйн их сургууль болон шаардлагатай бусад их, дээд сургуулийн салбар сургууль байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх;

-Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

2.Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх чиглэлээр:

-“Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангах замаар хамтран боловсруулж хэрэгжүүлэх;

-Аялал жуулчлалын чиглэлээр болон хот хоорондын зам дагуу үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах;

-Баянхонгор аймгийн “Түүх, угсаатны зүй, байгалийн түүхийн музей” болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн Дэлхийн өвийн хамгаалалтын захиргааны барилгын санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тогтлоо.

Түүнчлэн, бүсийн нутаг дэвсгэрт үүлний шилжилт, хувьслыг өндөр нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор цаг уурын радарын станц, холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Бага Илэнх-Шивээхүрэн чиглэлийн 1073.79 км авто замын зураг төсөлгүй хэсэг болох Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн 53 км авто зам, Богд сум-Шивээхүрэн боомт чиглэлийн 224.6 км авто замын зураг төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр Хангайн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах хөшүүрэг бүхий аялал жуулчлалын дэд бүтэц бий болно гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн долоо хоногт манай гол түүхий эдүүдийн экспортын хэмжээ бүгд тодорхой хэмжээ нэмэгдсэн. Зарим нь өнгөрсөн оны мөн хэмжээнд дөхөж ирсэн долоо хоног байлаа. Долоо хоног бүрийн экспортын хэмжээг харвал өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч энэ оны хамгийн өндөр тоондоо хүрлээ. Өнгөрсөн долоо хоногоос даруй 40 гаруй сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Эерэг гарахад Нарийнсухайтын бүлэг ордуудын экспортоос хийгдсэн дүнгүүд, хувийн уурхайнуудаас хийгдсэн экспортын дүн эерэгээр нөлөөллөө. Ингээд нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.9 сая тонноор арилжаа нэмэгдэж 40 гаруй сая сая ам.доллароор өслөө. Эдгээр үзүүлэлтүүд валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүллээ. Он гарснаас хойш Төвбанкны валютын нөөц 5 тэрбум 246 сая ам.доллар болсон нь сүүлийн хоёр сард хүрээгүй дүнд хүрлээ. Экспортыг дэмжих ажлын хэсэг ажлаа авсан даруйдаа сарын өмнө валютын нөөц тогтвортой эрсдэлгүй түвшинд очих нь чухал гэх бодлогоо тодорхойлсон. Тиймээс валютын нөөцөө хамгаалах бодлого нь нэн тэргүүний зорилтоо хамгаалж яваа гэсэн үг юм. Ийм өнгөрсөн долоо хоногийн эерэг мэдээнүүд байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар экспорттой холбоотой удаах тогтоол гарлаа. Хамгийн гол анхаарсан зүйл нь, хоёр чиглэлд яаралтай авахаар боллоо. Нэгт, Гашуусухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги Булган эдгээр боомт дээр валютын нөөцөд эерэг үр дүн үзүүлэх, яаралтай зайлшгүй гарах шаардлагатай эдгээр экспортын биет түүхий эдүүд болон боомтуудыг зөв эрэмбэлж хугацаа алдахгүй гаргах зохион байгуулалт хийхийг боомт дээр ажиллаж буй төрийн захиргааны байгууллагуудад чиглэл өглөө. Мөн хувийн ч бай, Эрдэнэс Тавантолгой ч байсан, жижиг Тавантолгой ялгаагүй гарч буй экспортуудын биет хэмжээг нэмэгдүүлэх, өрсөлдүүлэх зорилгоор өртгийг нь бууруулах. Ялангуяа төмөр зам дээр гартал /уурхай дээрээс ачуулах гэсэн үг/ , төмөр зам дээр гарснаас хойшхи өртгүүдийг маш бодитойгоор тодорхой хэмжээнд буулгах ийм арга хэмжээ авахыг нүүрсний болон тээврийн компаниудад тодорхой чиглэл өглөө.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм4 цаг өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 цаг өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 цаг өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм5 цаг өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм6 цаг өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр6 цаг өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

Улс төр7 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Эдийн засаг7 цаг өмнө

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгэм7 цаг өмнө

“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа

Нийгэм7 цаг өмнө

НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ

Нийгэм10 цаг өмнө

“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ

Нийгэм10 цаг өмнө

Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно

Нийгэм10 цаг өмнө

СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм10 цаг өмнө

Ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм10 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2025″ гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна

Энтертайнмент11 цаг өмнө

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Улс төр11 цаг өмнө

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ

Улс төр11 цаг өмнө

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт боллоо

Нийгэм11 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 552 болжээ

Нийгэм11 цаг өмнө

Ухрах үйлдэл хийх үедээ хүүхэд мөргөж гэмтээсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нийгэм11 цаг өмнө

Сүхбаатар дүүргийн XII хороонд шинээр баригдсан 166 дугаар сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

​Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ

Нийгэм1 өдөр өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа

Нийгэм1 өдөр өмнө

“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно

Нийгэм1 өдөр өмнө

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Улс төр1 өдөр өмнө

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Улс төр1 өдөр өмнө

Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим