Нийгэм
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа

Аянд хүсэлт гаргасан нийслэлийн болон Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 26 сургууль хамрагдана.
Боловсролын ерөнхий газраас нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургууль, боловсролын мэдээллийн технологийн хөгжүүлэлт хийдэг компаниудын удирдлагуудтай уулзаж боловсролын сургалтын байгууллагын орчин дахь сошиал хэрэглээг хянах, хязгаарлах, зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр санал солилцсон тухай мэдээлж байсан.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11 дэх хэсэгт заасны дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/53, А/95, А/76 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын 2.5.6-д “багш ажилтан боловсролын сургалтын үйл ажиллагаанд хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчидтай харилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллахдаа хүүхдэд аюулгүй платформыг ашиглана” гэж заасан.
Аян нь ерөнхий сургуулийн суралцагчид, өсвөр үеийнхний цахим эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд аюулгүй, ээлтэй аюулгүй цахим орчныг бий болгох зорилготой юм.
Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний “Монголнет-Кидс” цахим харилцааны платформыг ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар нэвтрүүлэх, тус платформоор дамжуулан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг хуулийн этгээдүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.

Нийгэм
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.
Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бөгөөд өдгөө Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажилладаг.
Амийг нь аварсан хүү төгсөх ангийн оюутан, түүнээс хойш нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ.
Нийгэм
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1013 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 693 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 320 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Нийгэм
Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

БНХАУ-ын Чөндү хотноо дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ.
Тус олон улсын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 30 гаруй улсын 35 хотын төлөөлөл болон олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцож байна.
Энэ удаагийн хурлыг “Хамтран ажиллаж,хамтдаа хөгжицгөөе” уриан дор зохион байгуулж байна. 35 хотын төлөөлөл технологийн шинэчлэл ба хотын ногоон хөгжил, бүтээн байгуулалтын чиглэлээр дэлхийн хотууд хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.
Мөн энэ үеэр хотын дарга, удирдлагын дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн уулзалт, Сычуань мужийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болно.
Сэдэвчилсэн уулзалтын хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Найрамдалт хотуудын хамтын ажиллагаа ба хөгжил 2025” дэд хуралд оролцож байна.
-
Нийгэм10 цаг өмнө
“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ
-
Улс төр10 цаг өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно
-
Нийгэм4 цаг өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ
-
Нийгэм7 цаг өмнө
НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ
-
Улс төр6 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Улс төр10 цаг өмнө
“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт боллоо