Нийгэм
Ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо Шар хоолойн аманд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 13:15 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж 14:47 цагт түймрийг цурманд оруулсан.
Түймрийг бүрэн унтраахаар өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Нийгэм
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.
Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бөгөөд өдгөө Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажилладаг.
Амийг нь аварсан хүү төгсөх ангийн оюутан, түүнээс хойш нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ.
Нийгэм
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1013 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 693 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 320 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Нийгэм
Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

БНХАУ-ын Чөндү хотноо дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ.
Тус олон улсын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 30 гаруй улсын 35 хотын төлөөлөл болон олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцож байна.
Энэ удаагийн хурлыг “Хамтран ажиллаж,хамтдаа хөгжицгөөе” уриан дор зохион байгуулж байна. 35 хотын төлөөлөл технологийн шинэчлэл ба хотын ногоон хөгжил, бүтээн байгуулалтын чиглэлээр дэлхийн хотууд хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.
Мөн энэ үеэр хотын дарга, удирдлагын дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн уулзалт, Сычуань мужийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болно.
Сэдэвчилсэн уулзалтын хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Найрамдалт хотуудын хамтын ажиллагаа ба хөгжил 2025” дэд хуралд оролцож байна.
-
Нийгэм7 цаг өмнө
“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ
-
Нийгэм7 цаг өмнө
Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно
-
Нийгэм4 цаг өмнө
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа
-
Улс төр3 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм4 цаг өмнө
НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ
-
Эдийн засаг4 цаг өмнө
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ
-
Улс төр7 цаг өмнө
“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт боллоо