Эдийн засаг
ЖДҮДС-аас авсан 221.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна
ЦХХХ-ын сайд Н.Учрал /Шилэн ажиллагаа/-тай холбооотой даваа гарагийн ээлжит мэдээллээ өглөө.
(2023.04.24)
Өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг /ЖДҮДС/-ийн мэдээллийг shilen.gov.mn платформд нээлттэй байршуулсан талаар мэдээллийг өгөв.
ЖДҮХС 2008 оноос хойш 270 тэрбум төгрөгийн зээлийг 1295 хүн, хуулийн этгээдэд олгожээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 221.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.
Цаг хугацаанд нь зээлээ төлж, зээл авсныхаа үр ашгийг гаргаад ажиллаж байгаа, ажлын байр бий болгож байгаа олон байгууллага байгаа ч эргэн төлсөн нь 20 хувь ч хүрэхгүй байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.