Эдийн засаг
Өнгөрсөн хугацаанд нийт 6.178.816 га газарт ашигт малтмалын лицензийн зөвшөөрөл олгожээ
ЦХХХЯ-аас өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт /2023.04.17/ Ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй болгож, shilen.gov.mn цахим платформд байршуулсан.
Одоогоор төр, хувийн хэвшлийн гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай газар эзэмшигч 1662 байгууллагын 2598 зөвшөөрлийн мэдээлэл ил боллоо. Нийт 2598 лицензээс 41 нь идэвхгүй, 2557 идэвхтэй байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 6.178.816 га газарт ашигт малтмалын лицензийн зөвшөөрөл олгожээ. Эдгээрийн 4.334.991 га газарт 885 хайгуулын, 1.843.826 га газарт 1713 ашиглалтын лиценз байна.
Дээрх лицензүүдийг 15 аймгийн газар нутаг дээр олгосон бөгөөд хамгийн олон нь Дорноговьд 344 байгаа бол араас нь Өмнөговь 158, Дорнод 153, Говь-Алтай 125, Увс 103 лиценз олгожээ.
Одоогийн байдлаар дээрх лицензүүдээс 55-ыг 2050 он хүртэл хугацаатай олгосон байгаа нь мэдээллээс харагдана.
Энд тодотгоходөнгөрсөн даваа гарагт хийсэн мэдээллийн дарааshilen.gov.mnплатформд ашигт малтмлын лиценз эзэмшигч байгууллагуудын лицензүүдийг хэзээ, хаана, хэдэн жилийн хугацаатай олгосон бэ гэдэг мэдээлэл ил байсан. Гэвч өнөөдрийн /2023.04.24/ байдлаар зөвхөн тухайн компаниуд хэдэн лиценз эзэмшиж байгаа тоог л харуулж, бусад буюу гол мэдээллийг нууцалсан байна.
Магадгүй лиценз эзэмшигч компаниудын зүгээс тухайн мэдээллүүдийг нууцлахыг “шахсан” байж болох юм. Ингэж харах нэг үндэслэл байгаа нь БОАЖ-ын сайдын цахим хуудсаараа илэрхийлсэн байр сууриас харагдана.
Тэрээр “Маргаашнаас хэвлэл, сошиалаар нүдүүлэх сурагтай. Ард түмэнд нээлттэй, Дарга нарт халтай ШИЛЭН ажиллагаа цаашдаа ч амжилттай үргэлжлэх ёстой! Хатгалаас өглөө гарч давхисаар Улаанбаатар хотод орж ирлээ. Монгол Улсын Засгийн газар “5Ш” ажиллагааг явуулж байгаан нэг нь “Шилэн буюу мэдээллийн ил тод байдал”-ыг хангах билээ. http://shilen.gov.mn сайтаар орж бүхий л мэдээллийг авч байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нарын мэдээллийг олон нийтэд ил тод болгосон. Мэдээллээ ил тод болгуулсан, эрх ашиг нь хөндөгдсөн дарга нарын уур хүрсэн бололтой” хэмээжээ.
Ингээд уншигч танд хамгийн олон лиценз эзэмжиж байгаа 50 компанийн жагсаалтыг хүргэе. Та бүхэн нийт жагсаалтыг shilen.gov.mn платформ руу хандан үзэх боломжтой.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.