Эдийн засаг
“Бэрс 2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохилоо

Монголын хөрөнгийн биржид өнөөдөр /2023-04-25/ “Бэрс 2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Цан цохих ёслолын ажиллагааг нээж Монголын Хөрөнгийн Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: “Анхдагч зах зээлийн арилжаанд үнэт цаас гаргаж буй “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК нь нийт 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 90,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож нийт 9,000,000,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөснийг дуулгахад таатай байна. Арилжааны захиалгыг 5 өдрийн турш МХБ-ийн IPO системээр дамжуулж хүлээн авна. Захиалга санал болгож буй үнийн дүнд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэйг хөрөнгө оруулагчдад дуулгая. Энэхүү үйл явдал Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээл, улсын эдийн засгийн эргэлтэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд хамтран ажиллагч оролцогч талуудад баяр хүргэж, амжилт хүсье” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн: “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь /ХБҮЦ/ 2021 онд Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй гарсан шинэ бүтээгдэхүүн. Өнгөрсөн онд нийт 6 удаа ХБҮЦ арилжаанд гарсан нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны 17,5 хувийг эзэлсэн үзүүлэлттэй байна. Энэ удаа “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК 19,2 хувийн хүүтэй ХБҮЦ-ыг санал болгож байгаа нь одоогоор хамгийн өндөр хүүтэй үнэт цаас болж байна” гэдгийг онцлоод амжилт хүслээ.
Ёслолын ажиллагаанд “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Бэрс финанс” ББСБ-ын Дэд захирал Б.Баярчимэг, Санхүү бүртгэлийн газрын захирал Я.Адъяахүү болон албаны бусад хүмүүс оролцож, “Бэрс Эй Би Эс Плас ТЗК”-ийн ТУЗ-ийн дарга Б.Болор-Эрдэнэ, “Бэрс финанс” ББСБ-ын Дэд захирал Б.Баярчимэг нар цан цохих ёслол үйлдэж, МХБ-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм.
“Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн шинээр гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 04 дүгээр сарын 25-ны 12:00-17:00 цаг, 04 дүгээр сарын 26-наас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны дөрөвдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
-
Нийгэм2 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм1 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм22 минут өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм10 минут өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ