Эдийн засаг
Польшоос импортолдог бараа, бүтээгдэхүүний хэмжээ 50 гаруй хувиар өсчээ

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсын импортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2022 онд цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад 50 гаруй хувиар өсчээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар экспортолж буйгаасаа 160 дахин өндөр үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүн Польшоос импортолж буй юм байна. Тухайлбал, польш дэвтэр, алим, хатаасан жимс, даршилсан ногоо, хоол амтлагч, шоколад зэрэг бүтээгдэхүүнүүдийг дурдаж болох юм.
Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны тайлангаас харахад, Монгол Улсаас Польшид экспортолж буй бараа, бүтээгдэхүүний үнийн дүн бага ч нэр төрлийн хувьд нэмэгджээ.
Өдгөө хоёр улсын эдийн засгийн харилцаа өргөжин тэлсээр байна. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт 50 сая еврогийн зээлийн хэлэлцээр байгуулсан. Зээлийн хугацаа 33 жил, зээлийн хүү 0.15 хувь. Зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацаа 2018 онд дуусч, 2021 онд дахин сунгажээ.
Дээрх зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Увс, Завхан аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих 17.5 сая еврогийн төсөл, Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх 3 сая еврогийн төсөл, Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг байгуулах 6.5 сая еврогийн төсөл, мөн орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх 3.8 сая еврогийн төсөл зэрэг олон төсөл хэрэгжсэн байна.
Өдгөө Эрдэнэт хотын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах 9.0 сая еврогийн төсөл хэрэгжиж буй ажээ.

Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны дөрөвдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
-
Нийгэм2 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм1 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм22 минут өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм10 минут өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ