Эдийн засаг
ТУЗ-ийн 10 гишүүн ногдол ашиг тараах эсэх шийдвэрээ баасан гарагт танилцуулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ долоо хоногийн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Соёлын төв өргөөний байранд болох товтой байна.
Энэ хурлаар ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлсэн. Ер нь бол хэлэлцэж, шийдвэрлэхээр албан ёсоор тодорхойлсон 6 асуудал бийг тодотгоё. Тухайлбал:
- Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
- Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга гэсэн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.
Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь энэ сарын 10-нд байхаар тогтсон байсан. Тэгэхээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хэн саналын эрхтэй оролцох боломжтой вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан байдаг.
Тэгэхээр баасан гарагт болох хурлаар гарах шийдвэрүүд нь Засгийн газрын бодлогын хүрээнд гарах юм.
Ногдол ашгийн тухайд ТУЗ-ийн 10 гишүүний гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ. Тэгэхээр дараах нэр бүхий гишүүд компанийн өнгөрсөн жилийн ашиг болох 1.3 их наяд төгрөгийг ногдол ашиг болгон тараах уу, эсвэл ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах уу гэдгийг урьдчилсан байдлаар шийдвэрлэж, саналаа оруулж ирэх нь.

Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны дөрөвдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
-
Нийгэм2 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм1 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм22 минут өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм10 минут өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ