Эдийн засаг
Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэс порфирийн төсөл дээр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүллээ
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт, Хөндий Эрдсийн Дүүрэгт Баян Хөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т байрлах өөрийн 100 хувь эзэмшлийн Зуун Мод молибден-зэс порфирийн төсөл (“Төсөл”) дээр өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлснийг танилцуулж байна.
Зуун Мод төслийн NI 43-101 тайлангийн хэсэгт эдийн засгийн судалгааг гүйцэтгэхэд зориулан их хэмжээний хайгуул, металлургийн судалгаа, инженерчлэл болон гидрогеологийн ажлуудыг гүйцэтгэсэн. 2-р улирлын энэхүү хөтөлбөр нь дээрх ажлуудыг үргэлжлүүлэх зэрэгцэн, нэмж 4,000 метр алмазан өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэн, техникийн судалгаанд шаардлагатай өгөгдлүүдийг шинэчилнэ. Эхний үе шатанд 2,500 метр өрөмдлөг гүйцэтгэх ба өнөөгийн нөөцийн талбайг хүрээлэн, шинэ бүсүүдийг тодорхойлох зорилготой. Цаашид гүйцэтгэх томоохон хэмжээний эрдэсжилт тэлэх өрөмдлөгийн хөтөлбөрөөр нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэжээ.
Дэлгэрэнгүй мэдээг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.