Эдийн засаг
Хадгаламж, зээлийн хоршоодыг чадавхжуулах сургалт боллоо
Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банктай хамтран “Бичил санхүүгийн байгууллагыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2019-2023 онд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд энэ сарын 26-27-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй 13 хадгаламж, зээлийн хоршоодын 30 гаруй оролцогчдыг хамруулан эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, бичил санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, бичил санхүүгийн байгууллагын эрсдэлийг хэрхэн удирдах тухай, дотоод хяналтын үүрэг оролцоо, комплайнс түүний хэрэгжилт, санхүүгийн тайланд гардаг түгээмэл алдаа, анхаарах асуудлын талаар мэдлэг, мэдээлэл олголоо.
Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаар танилцуулан хэлэлцүүлж, оролцогчдоор тухайн байгууллагынх нь 4 жилийн санхүүгийн тайланд шинжилгээ хийлгэж, үйл ажиллагааны эрсдэлийг нь үнэлүүлэхийн зэрэгцээ үнэлгээнд нь дүн шинжилгээ хийж практик туршлага солилцлоо.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.