Эдийн засаг
1,537,257 ширхэг хувьцаа арилжжээ
2023 оны 5 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 353,741,231 төгрөгийн үнийн дүн бүхий 1,537,257 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Бөхөг ХК (BHG +14.98%), Монгол дизель ХК (MDZ +14.97%), Мандал говь импэкс ХК (MNG +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -10.79%), УБ-БҮК ХК (BUK -9.48%), Мик холдинг ХК (MIK -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,261 ширхэг нэгж эрх 4,966,852 төгрөгөөр,
-Хөрөнгөөр баталгаажсан 5500 ширхэг үнэт цаас 543,070,000 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг бонд 700,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 902,478,083 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.79% хувиар буурч, 37478.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,709,527,579,310 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.