Эдийн засаг
Нүүрс экспорт өссөн байна
Дөрөвдүгээр сарын 21-ээс 27-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,301 автомашин, 1,147 чингэлэг тээвэр, 1,024 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,295.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн 2 дахин өссөн. Оны эхнээс 19,183.8 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 15,519 мян.тн-оор буюу 4 дахин өссөн байна.
Харин 458 автомашин, 121 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 470.1 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 4 хувиар өсжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 8 автомашин, 1,332 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,688.4 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 71 хувиар өсөв. Тухайн 7 хоногт 93.1 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.
Төв банк оны эхнээс өнгөрөгч сарын 27-ны өдрийн байдлаар 3.24 тонн алт худалдан авсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 52.6%, зэсийн баяжмал 33.6%, төмөр 20.1%, алт 16.2%, газрын тос 23.6%, цайр 69%, хайлуур жонш 58.5% тус тус байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.