Эдийн засаг
Татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ
Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгч татвар төлөгчдөдөө 24 дэх “Татвар төлөгчдийн өдрүүд” тохиож байна.
Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг иргэд, хуулийн этгээдүүддээ цахим үйлчилгээнд уриалах, цахим үйлчилгээний системүүдээ танилцуулах, цахим үйлчилгээг хэрхэн авах заавар, зөвлөгөөг хүргэх зорилготойгоор “Цахимаар үйлчлүүлье” уриатай тэмдэглэж байна.
Өнөөдөр ЕБС-ийн сурагчдад “Татварын тухай ойголт өгөх” хичээлийг улс орон даяар татварын байцаагч нар заана.
Татварын ерөнхий газарт 2022 оны шилдэг татвар төлөгчдийг зарлах Хэвлэлийн бага хурал 11:00 цагт болно .
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.