Эдийн засаг
Худалдаа, хөгжлийн банк ХХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа
Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.
Энэхүү хурлаар “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.
Хугацаа, байршил: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Туушин зочид буудлын “Соёмбо” танхим
Бүртгэлийн өдөр: 2023.06.19-ний өдөр
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай;
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК-ийн дүрмийг батлах тухай;
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- “Худалдаа, хөгжлийн банк”-ны танилцуулга;
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК-ийн дүрмийн төсөл;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын төсөл;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк” ХК-ийн дүрэм батлах тухай тогтоолын төсөл;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолын төсөл.
Хурал зохион байгуулах комисстой холбоо барих мэдээлэл:
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших Худалдаа, хөгжлийн банкны төв байр
Утас: 11328227
Цахим хаяг: boardoffice@tdbm.mn
Ажиллах цагийн хуваарь: Ажлын өрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.