Эдийн засаг
“БИД БОНД” өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
“БИД ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 1/2447 тоот албан бичгийн дагуу тус компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс BID-BD-16/12/24-C0043-18.5 кодтойгоор эхлүүллээ.
“БИД ББСБ” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 18 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нийт 8 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий 80,000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд хүлээн авч 8,000,000,000 /найман тэрбум/ төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүлсэн юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.